Sunday, October 4, 2009

тамхи

эхүүн утаагаар зам суунаглуулахан
энэрэлгүй орчлонд тайтгарал болон
энгэр цээжинд минь үнэрээ үлдээн
эгэл биеээс минь цүнхлээд одох
танхил бие цагаахан богино базалт
танхай нэгэн миний анд
өөдөөс харах хүний зэвүүн харцанд
өргөс болон харагдах
өрөөсөн нулимастай гуниж явхад
тайтгарал болон илбэх
танхил бие цагаахан богино базалт
танхай нэгэн миний анд
баяр цэнгэлд  чимх жаргал болох
бардам сэтгэлд ямах бахархал болох
бачуурах зүрхэнд хормын тайтгарал болох
баядуухан хэтэвчинд минь шунаглах чөтгөр болох
танхил бие цагаахан богино базалт
танхай нэгэн миний анд

No comments:

Post a Comment