2011 оны 05-р сарын 20, Нийтэлсэн eej
за
маамуутай болоод гоё ч юм их үзэж байна гунигламаар ч юм их болж байна
дөө. энэ арьс арчилаад байхад л язраад байх юм аа. би ч төрчөөд
хүйсэндээ ээмэг зүйж бэлхүүсээр гангарах худлаа болж байх шив. дээрээс
нь энэ хөх бол жинхэн барцад болж байна яана. хөл бөндийж хавагнаад
хамаг бие сульдаад дээрээс нь гай гэгчээр цагаа олоогүй зовлон гашуу
тохиогоод үр минь өвөөгөө харж чадхаа байла. хөөрхий минь дээ. уул нь
ээж нь жаахнийгаа 2 өвөөтэй 2 эмээтэй байлгахыг хүсссэнч гаслан гэгч
хэлж ирэхгүй юм даа. /ум маани бадми хум/ жаахан үрээ ээж нь нэг
хэсэгтээ жаахан зовоочихлоо. гэхдээ ээж аав 2-т нь арга алга хүүхэд минь
чи минь ойлгоно биз дээ. үр минь чамдаа аав ээж нь маш их хайртай. аав
нь чамд зориулан гитар тоглож өгч дуу дуулж байгааг чи минь мэдэрч байга
байлгүй дээ. энэ уяангалаг намуухан хоолой аавийх чинь шүү сайн
сонсоорой. ээж нь энэ л дуу холойнд дэндүү их дурласандаа одоо чамайг ингээд гэдсэндээ хадгалах болсон ш дээ. хэхэ . ээж нь жаахныхаа
хөдөлгөөнийг мэдрэх бүрдээ сэтгэлийн гүндээ нар мандах жаргал буйг
мэдрэх юм чамдаа баярлалаа.
No comments:
Post a Comment