Saturday, August 18, 2012

эхлэх үг

Энэ замби тэвд
Эгэл бус нэгэн үр мэндлэн
Эргэх хүрдний бараан сүүдэрт торинож
Элдвийн зүйлсийг ширтэн гайхширч

Элэг доогний тоглоом болж
Элдэв янзаар хэлүүлэн гутаж
Энэрэх хүн хайн үгүйлэж
Элгэндээ нулимсаа шингээн эвхэрч
Энэ бие өсөн торинож
Элбэрэл хайр үгүйлэн явсаар
Тэнгэр эцгийн дуудлагийг ухан
Улаач болох замналыг сонгон
Эгэлгүй үрийг хайн олж
Энэ биеэ шинжүүлэн таниж
Эрхэм дээдэстэйгээ учиран золгож
Энэ биеэ тэнгэрт мэдүүлж
Үйл хэрэгт зүтгэхээн тангаргалаж
Үйлс эр дэм шид энд зүтгэхээр шулуудан
Өнөр их түүхийг бишэрч
Өргөн их үлгэрийг бахдаж
Домч ухаанд суралцах гэж
Долоовор хуруугаа долоон
Дэмч ухаанд суралцах гэж
Дээд тэнгэртэйгээ золгож
Улаач ухаанд суралцах гэж
Ухаан бодлоо цэгцлэн
 яваа минь энэ

1 comment: