Sunday, August 19, 2012

нууц

тэртээх 4-5 жарны өмнө

алаг дэлхий хөрвөж
алтан төр эргэж
хэцтэй бүхэн хядагдаж
хийсэглэн бүхэн адлагдаж

хэн хүнгүй зовж
хэлмэгдэн үхэх цагт
цагаан хааний шадар
цаглашгүй төрийн цаазлагч
9 улаач балчирийг
9 аргаар устгаж
өс зангидан хаараалдаж
өр тавин нэхэлдэж
нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлж
2-гоо үзэж 2 бие хаядсан түүх бий
өөрийн бие минь галийн гол болж
энэ хорвоогоос халиж билээ
алсан алуулсан 2-л бие биедээ хараал хийн
алагдсан би 7 7 21 удамдаа дүлий дотор сэтгэлгүй улаачтай бол гэж хараал хийсэн
алсан тэр 7 удамдаа буух буудалгүй суух суудалгүй бол гэж өөрийг минь хараал галд хийн
хэн хэнээ хүлж
хэц хэнгэргээсээ салж
энэ цагт ирж
их хааныхаа сургаалиар
ухаарал юуг олон
удмийн хараалаа тайлалцан
улаач үрийн биер
тэнгэрт тангарга тавиж
тэнэг мунхаг явснаа
ухааран авсан билээ

хараал гэдэгт
харих эзэн буй учир
хэн хэн нь яалдаггүй
харгис тоглоом биш юм
хийхэд амархан хийсэхдээч амархан
зовлонг бие биерээ мэдрэх
золгийн тоглоом биш юм
үрийн үрээ зовоох
хүрдний сэтэрхий юм
үүрдийн үүрд тээх
сэтгэлийн зовлон юм
хараал гэдэг хэлэх үг төдий биш
хараал гэдэг хэсэг зовлон биш
хараал гэдэг хөх тэнгэртэй тэрсэлдэх үйл
хараал хийхэд хожмийн үрсээ зовоох тамлага
санаж яв улаач үр минь
санамсаргүй хэлсэн үг
санах төдий бодол чинь
шид юугаар амилан
шийтгэл болон хараал амилаж
үр хүүхэд болон өөрийн биеэ
үүрд зовоох аюул бийг сана
санаа бодлоо цэгцлэн
санах сэрхээ хичээн
сайнаар дүүрч
саарийг хөөж
энэ биеэр бүхнийг хязгаарлахгүй
үүрд эргэх хүрдээр төсөөлөн
үйлээ хийж
үгээ цэгнэн яваарай
өмнөх үен бидний алдааг
өнөр олонд ухуулан хэлээрэй


1 comment: