Saturday, October 13, 2012

Би хэмээх сүнс





Сайн байн уу та
Энэ бол би байна. Өршөөгөөрэй таний дотроос дугарах би болхоор та наймайг чи гэж бүү үл ойшооно уу. Хорвоод хүн болж төрхөд чинь би доторчин байж хорвоо дэлхийд хөгжил утгийг ахин олхоор ирсэн би байна. Оюун санааныхаа хир буртгийг угаалгаад өөрийн ижил олон улаан жаахан сүнстэй уралдан байж ховорхон хувиар эрхийг олж авсан би хэмээх улаан сүнс байна. Өндөр тэнгэрээс эцэг өвөгдийн сургаалийг сонсоод амьдралд замнал болгож хэрэгжүүлэж сүнсний энэл жингээ багасгаж дээш хөөрч дээд буурлуудтайгаа нэгдхийг хүсэл болгосон жаахан сүнс байна. Оюун бодолдоо хорыг төвлөрүүлээд нэгэн цагт гэмийг үйлдэн халуун тамд чанагдаж нухагдаж сийчүүлэн хамаг бузраа үлдээгээд ахиж тийшээгээн очихгүй гээд  бүхийл зовлонг туулаад ирсэн үнэн мөнийг олох гэж урагш алхах хойш алхахаа мэдэхгүй яваа би гээч сүнс байна. Та намайг сайн уу, муу юу гэж гайхаж байна уу. Би бол сайнч биш , мууч биш  , яг дундах нь. Эндээс л та сайнийг хийж оюундаа гэгээрлийг олж чадах аваас нэг шат ч гэсэн тамруу унах татагдах хүчнээс арай чүү холдож байга хэрэг. Харин өөрөөсөө олон би хэмээх бяцхан сүнсийг гэгээрүүлж чадах аваас өшөө нэг хэсэг шат ахиж байна гэсэн үг юм. Тэгэж чадхал аваас их сайн бөгөөд там хэмээх тэр цэвэрлэгээний газарлуу ахиж очих хэрэггүй болно доо. Та намайг үргэлж хүн байсан гэж бодож байна уу. Энэ бол эндүүрэл юуг ухаагүй юуг ойлгоогүй гэдгээсээ болж дэлхий дээрх олон төрөлт амьтаны бие цогцосыг дамнан амьтний ухаарлийг олоод цааш хөгжлийг зоригдол болгон хүний ухаантай болсон минь энэ. Гэхдээ таний оюун гэгч өөрөө их будилааний эзэн . Зүгээр зөв гэсэн бүхэнд би итгэж түүнийг суралцаж байдаг юм. Үгүй ээ буруу гэж бодсонооч зөвтгөөд хийх аргийг сөвөгчлөхөдөөч түүнийхээ учгийг авч өсөн томорч байдаг. Гэхдээ энд ийм л ялгаа би танийг дагах итгэх өөр нэгэн сүнс болох хар сүнс эсвэл сахиусан тэнгэрүүд болох өвгөд буурлуудийн альнийх нь зааварийг авч байна түүгээр би тэдэнтэй илүү ижил болж хөгжиж байдаг юм шүү. Эцсийн үр дүнд харыг дагвал дахиал там хэмээх цэвэрлэгээний газарт очин нүдүүлэн нухуулан хөлдөөлгөн шалзлуулан мөчлүүлэн дүүждүүлэн сэгчүүлэн хядчуулан ганцаардан өлсөн тэндээс гархийн хүслэнд унавч хийсэн хэрэг хэрэггүй оюунаа бүгдийг хаян байж гардаг болхоор гарчаад дахиад хөмүүн биеийг олж их урт төрөлд хэдий хэр оюунийг олхоо зоригдол болгоод хийж чадна гэсэн итгэлээ аваад ирдэг юм шүү. Тийм болохоор миний оюун болсон бие болсон ухаант хөмүүн та хичээж ахиж тийшээгээ хамтдаа явахгүйг хичээх тун. Танидаа талархлаа

3 comments:

  1. Тунгаах хэрэгтэй л сэдэв байна хэхэ.

    ReplyDelete
  2. хэхэ сайхан бичжээ. Сэдэв бүрээс нэг эсвэл нижгээд шинэ зүйл ойлгож авч байна :)

    ReplyDelete
  3. Гайхалтай шүү.. Амжилт.. Талархаж байна :D..

    ReplyDelete