Saturday, December 1, 2012

өглөөний ундаа бэлдэх завсар буурал дээдэстэйгээ хөөрөлдсөн минь

Өглөө сэрээд хань болон үрдээ өглөөний унд бэлдэх зуураа Бөө гэгээн тархины судраа гүйлгээд нэг уншлаа. Тэгсэн чих хангинаад надаас өөр хүн дугарах шиг болов. Тап хийтэл цочиход өвөг маань харин байла. Балчир үртэйгээ хөө хуяга агсалгүй хөөрөлдөх гэсэн нь байж.
*амар байна уу өвөө амгалан нойрс уу.
-хэхэ үр чамайгаан манаад өвөг нь амраагүй ээ
-өндөр эмэг тань манахаар өвөг нь жаахан амарнаа
* өршөөгөөрэй. өвөө. энэ сайхан судар болсон байга биз
- их сайхан судар аа
* өвөө дээр таны хэлж байсан сүнсний талаар тайлж өгсөн зүйл энд байна. тэгээд яагаад өөр өөр бичцэн байга юм бэ
- хэхэ өөр өвөг нь хэлсэн юм чинь өөрөөр айлтгалгүй яахав дээ
-хэдий өөр байв ч ижил утга нь бий
-үр минь энэ л судраан уншаад
-эхнээс нь сайн ойлгоод өвгөд биднээсээ энэхэн утгаа дахин дахин ахин ахин асуух аваас нэгхэн 4 мөр утгаас нь нь нэгэн ном гархаар арвин их мэдэлгийн хур юм шүү дээ.
Энэ номыг чи нэг насаараа уншаад барахгүй дээ
* юу вэ 348 хуудас номыг нэг насаараа уншаад барахгүй гэж үү
- хэхэ өчүүхэнээр бодон өчүүхэн унших аваас хижи бусуу
- өргөнөөр уншиж өргөнөөр ойлгох аваас гэгээнтэн болох бусуу
* юу вэ ойлгохоор хэлээд өгөөч дээ
- чи жаахан ухах аваас жаахан хэвээр байна
- чи ихээр ухаж чадах аваас өндөр болох болно доо
* ном уншаад өндөр болно. хэхэхэ тэгвэл хэдэн төө өсхийн
- хэхэхэ даапаатай дэггүй моньд чи
* өвөө энэхэн яриагаан би өргөн олонд бичиж болох уу
- болноо хөө
* тэгвэл та минь түмэнд юу гэж айлдахсан бол
- буган болоод хадны бичгийг
- балчир надад хамаагүй хэмээн
-тогтож нэг харалгүй өнгөрөх нь
- тогоондхийг хараад үнэлэхтэй адил
-энэ хэн эл судрууд нь эхлэл болох
- эрдэнэт суу сургаалын эх нь юм шүү үрс минь
-өөдөө тэмүүлэх бугыг
өргөн олонд таниулан уншиж
өнө их соёлоон бусдад гайхуулан яваарай
өндөр тэнгэртэй нэг нь
өв соёлоон мэдэж
өрнөх их түүхээн дэлгэрүүлэн дэлгэрүүлэн айлдаж
өвгөд бидний захиасыг
үр хойчдоон дамнуулаарай
ийм нэгэн буга тийм нэгэн буга гэж байна гээл ажина уу
буга бүрийг тайлах эхний нэгэн жишиг нь л юм шүү дээ
эл бугын эвэр нь бас нэгийг өгүүлнэ
эвэр туурай нь нэгдээд
эгэлгүй нэгэн үлгэрийг өгүүлнэ
элдэв олон буга
эд зүйсгэл
нар сар
уул устайгаан 
энэ орчилонгын байх
тэрэл суурьтайгаа нийлээд
эх түүхийн нэгэн үеийг
бичин үлдээсэн судар болно доо
энэ замбын та үрсын Гэгээн зөн хэмээн нэрийдсэн
тэрхэн үлгэр адил
хүний түүх гээд уншвал бицхан болж
хүнээс суралцвал гэгээг ажих адил юм шүү

бичгийн судар нь ийм байна

Хас төрийн судар болоод
Бөө гэгээн судрыг болбоос
оньсого адил цоожлон түгжин таавар адил бичсэн бөгөөд
үлгэр домог
энэхэн амьдрал
эрт түүхтэйгээ дахин дахин
ухааран ухааран уншиж
нэгийг сэрэн
нөгөөг сэрээн
нууцыг нь тайлаж
өргүүлснээр нь хөлөглөн гүнд нь нэвтрээрэй

* за баярлалаа өвөө
* ойлгохгүй зүйл байвал танитай хэлэлцэж байж болох уу
- бологүй яхав хэлэлцэх бүртээн хөмүүн нь уншхаас илүүг мэддэг юм шүү дээ
* за мэдлээ талархлаа

No comments:

Post a Comment