бөө хүний хамгийн эхэнд мэдэх ёстой зүйлийг өрийн хуяг гэж бодож явдаг л даа.
Иймдээ ч энэ тухай мэдсэн дуулснаа хуваалцахаар шийдлээ.
Хуяг / бөөгийн хувцас/ бол онгод тэнгэрийг хамгийн түрүүнд биежүүлж
хий ухаар биеийг нь хий сэглэн сүнсэн биеийг нь дүр төрхтэй болгож
харагдах үзэгдэх чадамжийг өгдөг зүйл гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Тиймдээ ч түүний тухай дэг жаяг хатуу дүрмүүдийг заримыг нь бичихээр шийдлээ.
1- хуягийг өмсөх эзэн өөрөө бүтээдэггүй
Энэ тал дээр зарим бөөгийн судалгааны материал дээр бичсэн байдаг. Хүн
төрсөн биеэ өөрөө бүтээдэггүйтэй адил хуягийг амин сүнс нь болох эзэн
хүмүүн өөрөө урлаж оёж болдоггүй гэх юм. Засаж сэлбэх хүчжүүлж болдог
хэрнэ анх бүтээх үйлд оролцох ёсгүй үгээр дэмнэж болох ч үйл холбож
болдоггүй гэдэг юм билээ.
Хэрвээ өөрөө хийх аваас эзэн бие урласан хэсгүүд сүнсний орондоо үлдэж хагас биеждэг гэдэг юм билээ.
Энэ талаар ямар нэгэн тодорхой зүйл хэлж чадахгүй ч мэдэхэд илүүдэхгүй бижээ.
Миний өөрийн бодлоор хүн өөрөө хийсэн зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун
бис байдаг нь нөлөөлдөг байх гэсэн таамаглал байгаа юм. Учир нь ур
чамвар мэдлэг нэмэгдэх тусам хийчин зүйлээ шинчлэх илүү төгс төгөлдөр
болгохыг эрмэлзэх сэтгэлийн ханашгүй орон зай тэрхүү хуягыг үүрд бүрэн
биш байдалтай болгодог биз. Ялангуяа өөрийн чинь хийсэн эд эвдэрч гэмтэх
гээгдэхэд илүү сайн хийж болох байсан гэх өөрийгээ замлах сэтгэл тэрхүү
хуягыг мөнхийн дутуу болгодог юм болуу.
2- хуяг хүйс үгүй эр эм арга билэг чанарыг хоёуланг нь агуулах учиртай.
Эрдэмтэд анхны бөө эмэгтэй байсан учраас хүйсгүй эсвэл эм хүйсийн хуяг урладаг гэх юм билээ.
Миний бодлоор аавыгаа гээд ээжээ орхиж болохгүйтэй адил бөө хүмүүн ий
онгод эмгүн өвгүн залуу гээд ямарт дүртэй байж болохын дээр дангаараа
нэг л онгодтой байдаггүй учраас өнөөдөр эрт үеийн зайран онгод заларлаа ч
ирэх ирээдүйд удган онгод залж болох учир тэгэж өнгөрсөн одоо ирээдүйг
холбон ийн уралдаг буй-зээ.
3- улаан цагаан амин гол урлах.
Эрдэмтэд үүний учгийг олоогүй ч дэлхий дээрх бүх онгон шүтлэгтний эд
амилуулах зан үйлд энэ байдаг нь соньхон. Үүнийг ихэвчлэн 3 утас домнон
хийдэг. Тухайн эдийнхээ голд босоо байрлуулдаг. Харин монгол бөөгийн
өмсгөл эдэд аль угсаа ямар гарвалтан байхаас үл хамаараад төө хэртээгээд
хугас дэлмийн урттай 1 улаан 2 цагаан могой /манжиг/ хөхний толгой
болод зүрхэндээ бэхлэдэг юм билээ. Мөн манжигнаас гадна 3 утас номноод
нугсандаа хийж амилуулсан байж болдог юм билээ. Али али нь тухайн эдийг
өөрийн бие шиг яс цус сүнсэн амитай гэж үзэж байгаа хэрэг.
4 хуягны мах бодь
Эрдэмтэд энэ тухай бас ийм тийм гэдэггүй ч 3 5 6 9 эдийг мах бодь
болгон хуяганд хийдэг юм байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Монголд
мах бодийн нэгдсэн ойголт үгүй магадгүй янз бүрийн нөлөөнд автсанаас ийм
байдалд хүрсэн зэргээр тайлбар гаргасан ч нэгдсэн дүгнэлт өгөөгүй
байна.
Миний бодлоор 3 бол бүх зүйлийн анхдагч хий чийг тоос 3
буюу 3 оршихуй. Бүх бодис 3 төлөвт орчин байх бөгөөд орон зайн нөлөөнөөс
болоод хатуу шингэн хий төлөвт хувьсахын эх.
5 бол бурхны шашнаар дамнан орж ирсэн 5 мах бодын онол гэх зүйл. Агаар ус мод гал төмөр гэх мах бодууд.
6 бол 6 их хаан буюу сүнсний төлөв. Эх үрэн 6 зүйл ч гэдэг энэ амин мөн
чанарын 6 хаан ч гэх одоогоор гүн ухааныг нь задаргаатайгаар ухаагүй
учраас ингээд орхилоо.
9 бол оршихуйн дээд утга буюу оюун санаа гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм.
Эдний аль нэг нь хуяганд мах бодь болон оролцдог бөгөөд
3-ийг эцэг эх өөрийн төрсөн газрын чулуугаар
5-ыг таван өнгө бөсөөр
6-г 6 зүйл хийсвэр амьтан бэлэг дэлээр
9-г 9 эрдэнээр төлөөлүүлэн мах бодь хийдэг.
5 хуягны даалт
Хуягны даалт гэдэг нь тухайн хуягтай зорчиж болох газрууд гэсэн утгатай
бөгөөд эрдэмтэд энэ тухай үг дуугараагүй нь мэдэхгүй эсвэл тайлж
чадаагүй зүйл бизээ. Эсвэл магадгүй би буруу тайлал ч байж болох.
Үүнд 5 7 13 гэсэн тоон болоод билэгдэл утгууд бий.
5 бол таван тивийн даалттай түүгээр зорчих эрхтэй гэх утга
7 бол цаг хугацаа орон зай оюун санаа үл хамааран зорчих эртэй
13 бол газрын болоод лусын тэнгэрийн гүйдэл орших бүх газраар зорчих эрхтэй гэх утгатай хэмээнэ.
Эдгээрийг бөөгийн хуяг анд их хачин зүйлээр этгээд зүйлсээр төлөөлүүлэн
хийдэг жишээ нь хөл нь хөдөлдөг 5 хөлтэй адгуус. 5 зүйлийн яс, 7 зүлийн
эд гавалд нь хийсэн хүүхэлдэй 13 зүйлийн эдээр хийсэн манжиг гэх мэт
олон зүйл байгаа бөгөөд магадгүй дүрс хэлвэр нь үл давтагдах учир
эрдэмтэд ухааран тайлаагүй биз ээ.
санаа оноо зөвөлгөө бичээрэй.