Monday, October 22, 2012

өөрийн минь түүх






Утаа улаач
Аав маань цэргээс халагдаж ирэхдээ намайг тэвэрч ирсэн түүхтэй. Ээжийгээ бараг огт мэдэхгүй гэж хэлж болохоор амьдарч, ээжийгээ зүхэж, өрөвдөж, үгүйлж, төсөөлж суудаг байлаа.  Түүндээ их л шаналан уйлж цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэлийг минь их өвтгөдөг байв. Хамгийн анхны дурсамж гэвэл өлгийнд боолттой хэвтэж байхад миний дээрээс гэрэлтэн харагдах чийдэнгийн цацраг бүрт бөмбөлгүүд харагдаад байх шиг болж хөл гараа хөдөлгөх гэхээр зөөлөн дулаахан зүйлд боолттой бас доороос чийг мэдрэгдэн хэвтэх тэр л дүрслэл зураглал. Үүнээс цааших нь тодорхойгүй байгаа юм л даа. Хэрхэн хэлд орж хэрхэн анхны алхмаа хийсэн гээд л эл дурсамж санаанд байдаггүй юм. Ямартаа ч намайг нялх байхад бага авга ах маань тас шувууны дэгдээхэй олж түүнийг тэжээж нас бие гүйцээсэн гэдэг. Харин өнөөх тас нь намайг нилээд шоглохыг оролддог байсан гэж гэрийнхэн маань хуучилдаг. Өнөөх тас намайг байнга л шүүрч авч нисэх, тоншиж зэргээр үгүй хийхийг оролддог байсан бололтой эмээ намайг хамгаалаад араг тавьчихдаг байсан гэсэн. Хоёр ой гарантай байсан бололтой намайг цэцэрлэгт өгөхөд ангийнхаа хүүхдүүдтэй зодоон хийж үймүүлсэн гээд цэцэрлэгт явах эрхээ хасуулсан тул тэр үеийн тодхон сайхан дурсамж алга даа. Харин улаан пальто, сэгсгэр зөөлөн хүүхэлдэй, гурван соск минь их тод санагддаг. Соскнууд харин дотроо чонийн соск, баавгайн соск, зээрийн соск гэдэг нэртэй байсан. Манай хажуугийн айлруу ордог нэгэн хашааны булан байдаг байлаа. Тэнд нэгэн туранхай өвгөн хүний сүнс амьдардаг байсан ба түүнийг хараад би их л гайхдаг байж билээ. Тэр өвгөн “Нүүрсний амбаарын цаад мухрын буланг ухаа, эрдэнэс бий” гэж хэлдэг байсан юм. Энэ тухай эмээд хэлэхэд тоосонгүй, аавд хэлэхэд ч анзаарсангүй болохоор нь мартаж орхилоо. Гэтэл удалгүй манай байшинг “Гүйдэлтэй, энд урьд амьдарч байсан хүн нь алтаа нуугаад өнгөрсөн гэнэлээ” гэж томчууд ярилцах болов. Харин тэр өвгөн сүнс томчуудыг тэгж ярьдаг болсноосоо хойш намайг төөрүүлэхийг оролдож айлгадаг болов. Харин би айж эмээхдээ шкафан дотор, орон доогуур их нуугддаг болсон. Тэнд хэвтэж байхад надтай хамт нэг маш өндөр өвөө хамт нуугдаж байх шиг санагддаг байж билээ. Би тэр өвөөгийн бяцхан туулай нь. Өвөл дуусч зун ирэхэд тэр өвөө намайг гадаа гаргана гэж дандаа л боддог байсан минь саяхан юм шиг л санагдаж байна. Тэгж нуугддаг болсноос хойш намайг өвчин ороож юм л бол тариа тариулж хатгаа авч аавыгаа эмээгээ их зовоож байснаа санадаг.
Шинэ жилийн үдэш гэрийнхэн маань надаас нууцаар гацуур модоо чимэглэдэг байсан нь миний хамгийн гоё дурсамж. Тэд том хайрцаганд бэлэг бэлдээд надад өгдөг байж билээ. Эмээгийн хувьд мэргэ хийн суух тэр дүр, будаатай цайных нь амт  санагдаж тэдгээр үнэр амт их тод орж ирдэг. Мөн намайг өвөр дээрээ бүүвэйлэх тэр дурсамж хаяа хаяхандаа санагдахад яагаад намайг ийм эрт орхио вэ ? гэж нулимс асгаран сэтгэл мэгшин бодогдоно.
Эмээг өвчтэй эмнэлэг рүү авч явснаас хэд хоногийн дараа гэртээ би эмээг харах шиг болов. Өглөөний нар дөнгөж гялбан туяагаа хаялах тэр л үе шиг санагддаг. Эмээг би ирчлээ гэж бодоод хойноос нь нүдээ нухлан гарахад эмээ маань гадаа хашааны шон дээр суусан хэрээ толгойтой хүн рүү даллахад тэр хүн үсэрч бууж ирээд хөтлөн хашааны хаалгаар гарч одов. Би хойноос нь гүйгээд гадагшаа харахад хэн ч байхгүй байлаа. Би сэрүүн зүүдэлж гэж бодоод орондоо орон зүүрмэглэн эхэлтэл ах ирээд “Ээж өөд болчихлоо” хэмээн мэгшин уйлсан нь намайг гайхшралд оруулсан юм.
Манайх гэдэг айл хашаанаасаа нүүн Нисэхэд орон сууцад орлоо. Өдрийг гуу жалга хаагдсан уурын станц, хүүхдийн тоглоомын газар, хаягдсан байшин гэх газруудаар ихэвчлэн ганцаар тоглож өнгөрөөнө. Хүүхдүүдтэй хааяа тоглох ч гэлээ тэд нэг л надаас өөр санагдаж миний уурыг хүргэн ерөнхийдөө зодооноор өндөрлдөг байж билээ. Өвөө маань намайг ажил дээрээ үүрч авчрана, би онгоцнуудын энэ тэрүүгээр гүйн тоглож ёстой л шавайгаа хангадаг байв.
 Аав маань нэг өдөр ирж намайг өөрийн шинэ эхнэртэйгээ хамт амьдруулхаар авч явав. Тэгэхэд би таван нас хүрж байсан санагдана. Аав маань Энэ чиний ээж” гэж хэлсэн болохоор би чин сэтгэлээсээ итгэж мөн байгаасай гэсэн бодлоор тэр хүнийг бахдан бишэрдэг байлаа. Нэг өдөр ээжийнхээ ар нуруун дээр байх хачин сүнсийг хараад л гөлөрч байгаад “Цэхэлзлээ” гээд л зодуулж эхлэв. Олон хүний нуруун дээрээс харж байсан ч ээжийнхээ нуруун дээр муухай хар юм байна гэхээс уур хүрч нүд аяндаа догшин харагддаг байсан юм шиг . “Юм сурахгүй байна ухаан муутай байна , худлаа хэлж байна, хий юм зохиож ярьдаг гээд л өдөр ирэх тусам миний зодуулах ихсэв. Үнэхээр энэ миний ээж мөн үү гэсэн бодол толгойд эргэлдэн аавдаа итгэх тэр л холбоогоор холбогдож байла. Нэг шөнө аав ээж 2 минь маргав аав намайг орноос босгож хувцаслаад гарав. Харанхуй шөнө хотлон явахдаа энэ чиний ээж биш худлаа хэлсэн юм гэхэд би гомдох нь битгий хэл харин ч амарч аргагүй шүү дээ намайг ойлгохгүй байсан юм. Гэж бодсон ч миний хий юм хараад байгаагын учрийг нь том хүн байж олж чадахгүй байгаад нь гомдон их уйлж билээ.
  Удалгүй өрөвдөн энэрдэг байсан өвөө маань эмээгийн хойноос одов. Тэр хоёр минь “Охин минь бид хоёр чамтай үргэлж хамт байна. Яг л од шиг. Чи түүнийг өдөр харж чадахгүй ч тэнд байгааг мэддэг шиг, алсаас тэртээгээс тэнгэрээс чамайг харж явна гэж хэлсэн нь сэтгэлд маш гүн үлдсэн юм.
 Би мэдээ орсон цагаасаа л энэ нийгмийн хүмүүстэй болон өөртэйгөө тэрсэлддэг байлсан ч энэ үйл явдлаа хоош бүр хурцдав. Учир нь миний харж байгаа зүйлийг хэн ч харж чадахгүй байгааг тэгэхэд л ухаарч эхэлсэн юм. Энд тэндгүй нэвт гэрэлтдэг элдвийн дүртэй заримдаа бүр араатан шиг харин заримдаа үлгэрийн хүмүүс шиг зүйлс харагдана. Хүнд хэлвэл эхлээд загнуулна. Харж байна гээд гөжүүдлэхээр зодно. Хүн гэдэг худлаа ярих тийм ч амар биш юм байна лээ. Яадаг ч байсан үнэн гэдэг булталзаал хэрэг таридаг л юм. За тэгээд мэдрэмж хурцадтал мэдрэлгүй юм шиг л өдрийг өнгөрөөнө. Өдрийг нам гүм амар амгалан өнгөрөөх хамгийн амархан арга гээд өдрийн ихэнхийг нь унтаж үлдсэнийг нь зурагт үзэж бас бус зүйл оролдон нухаж цаг гарвал нөгөө хараад байгаа зүйлийнхээ учрыг олох гэж мэлэрч өнгөрөөнө. Ингэж явсаар өдөр хоног ч өнгөрсөөр залхуу хойрго бас дээрээс нь худалч мулгуу нэрийг зүүв.
 Бага ангидаа хүүхдүүдтэй найзалж яриа өдөж тэдэн шиг байхыг их хичээдэг байлаа. Тэднээс өөр гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд маш их идэвхтэй байсан юм. Дунд ангид ороод зундаа хүүхдийн зусланд явна. Түмний хөлөөс хол ойд л байж, эсвэл хэн ч байхгүй талд сууж тамхи татсан шиг суугаад л үлгэрийн амьтан шиг ойн савдагуудийг харан суух надад маш сайхан байдаг байлаа. Тиймдээ ч ихэнх цагаан тэгж өнгрөөнө. Харин гэртээ бол “Үргэлж л цэхэлзлээ” гээд л загнуулна, аав маань намайг өмөөрөх ч учрыг нь олж чадахгүй болохоороо ээжийн талд орно, намайг зодно. Заримдаа миний талд орж энэ чинь хүүхэд гээл өмөөрнө, сүүлдээ гэр бүл салгагч болон хувирлаа. Юм л болвол алганы амт үзээд дийлэхээ байж гомдож цөхрөхдөө гэрээсээ оргон гарлаа.  Өдөржин алхаад л байсан алхаад л байсан бүрэнхий болоход аавынхаа дүү авга эгчийндээ ирлээ. Харин намайг алга болсон байна гээд бөөн юм болсон байлаа. Цагдаа сэргийлэх моргруу утасдсан байсан нь гайхмаар. Би ор сураггүй алга болчихвол тэдэнд амар юм шиг санагддаг байлаа. Гэвч тийм биш байжээ. Тэр цагаас хойш эгчтэйгээ түүний нөхөр хүү охинтой нь хүүхэд харж өгөх нэрийн дор өдрийг өнгөрөөдөг болов.
Их тэвчээртэй баргийн юм тоодоггүй эгч маань намайг тэсэх цорын ганц хүн байлаа. Ийм бололцоотой болсон болохоор дунд сургуулийнхаа зарим хичээлийг тасдан өнөөх хий юмнуудаа хөөж судалж ном зохиолоос хайх болсон ч надад хариулт өгсөн ганц ч зүйл олдсонгүй. Аавын үнэнхүү бишрэх Есүс ч , Гандангийн лам нар ч, казакуудын ном, эрдэмтдийн үг ч миний амьдралтай уялдаж хараад байгааг минь тайлж чадахгүй байлаа. Нэг өдөр “Зургаа дахь мэдрэхүй” гэдэг кино зурагтаар гарсан нь намайг тайвшруулж амар амгалан болгож билээ. Дунд ангидаа нэг айхтар зодоон хийж би толгойдоо учир битүүлэг гэмтэл авав. Байнга л толгой өвдөж нүд солийно, нүүр татна, гар хөл тусдаа хөдөлнө, ухаан балартана. Заримдаа биеэ дэргэдээс нь харна. “Мэдрэлийн ядаргаа” гэсэн оноштойгоор эх нялхаст бараг жил бүр урт хугацаагаар зочилно. Айж цочсондоо эсвэл зүгээр л би биенээсээ гараад явчихдагаасаа болоод жилдээ нэг эмнэлэгт хэвтдэг боллоо. Зодоон хийнэ, хэрэг тарина, байнга л хүний чихнээс хонх уяна. Гэр бүлийнхэнд маань ямар хэцүү байсан болоо.
Бас гайхалтай зүйлс ч их болж шагнал урамшуулал авна. Тэмцээнд орно тэргүүн байранд орно. Шалгалт өгнө гайгүй сайн үзүүлэлтийг үзүүлнэ. Гэхдээл сурсан мэдсэн зүйлс маань амьдралтай нэг л уялдаж өгөхгүй явсаар л.
Ер нь л би гэдэг хүн сурлага хөдөлмөр, биеэ авч явахын хоёр туйлд их л ойрхон байдаг байсан юм. Дэггүй гээд сургуулиас хөөх гэхээр үнэхээр амжилт үзүүлээд байдаг мөртлөө ихэнх цагийг өвчтэй өнгөрөөх хэрнээ шалгалтаа нилээдгүй сайн өгчихнө. Сургуулиас гадуурх амьдралаар бол ихэнх цагыг сэлбийн эрэг дээр гөлөрч эсвэл элдвийн хий юм дагаж өнгөрөөнө. Алхаал байна алхаал байна хүн очидгүй байшин хүүрийн газар гээл алхаал байна. Элдвийн зүйлийг л очиж харан гайхишралд бодолд орно. Сүүлдээ эмнэлгийн эмч нар сэтгэцийн өөрчлөлт байна гээд намайг шар хадруу томилох болов. Очиж үзүүлхээр нийгэмд хоргүй ор байхгүй гээл буцна. Хэд хоногоор хэвтсэн ч тариа эмийг нь уухгүй хийлгэхгүй тэгээд ч жавхаалаг сэргэлэн бас хэл ам түргэн ийм охинг тэгэс хийгээл эмч нар орхилог байв. Би чинь тэднийхээ учрийг олчихоод байдаг байлаа.
 Өсвөр нас хурцадхад энэ ойлгомжгүй амьдралийг дуусгахыг хүсэж эхлэв. Учир шалтгааны эх нь хамгаас илүү ойлгодог хамгын их хайртай магадгүй цорын ганц сэтгэлийн холбоо үүсгэж чадсан найз хөвгүүн маань өөд болов. Өдөр бүр түүнийг үгүйлж түүнийг хайж түүний сүнсийг эрнэ. Бүрч ихээр сүнстэй газруудаар явах болов. Бас учрыг нь олох гэж номын санд маш их цагыг өнгрөөнө. Гэхдээ энэ хорвоо дээр надаас өөр ийм хүн байдаггүй юм шиг ямар ч баримт гарч ирэхгүй. Ингээд хэсэг хугацаа өнгөрхөд өөрийн мэдэлгүйл сэтгэл гутрал элдвийн бодлоосоо болж буруу замаар алхаж муу гэх тодотголтой андуудтай боллоо. Гэхдээ яг үнэндээ тэд харин ч жинхэнэ хүн байдаг юм шүү. Зөвхөн ямар нэгэн зуршилд л харъяат болчихсон байдгаас биш. Биеэ үнэлэгч охид зүдэрч явахад хамгын түрүүнд хүний зовлонг ойлгож гар сунгана. Архичин хөвгүүд хулгай хийж хэрэг тарих ч хэнээр ч хэлүүлэлтгүй нэгнийгээ үүрэг юм шиг хамгаалан гэрт хүргэж өгнө. Гэтэл өнөөх сэхээтний бандгар жаалууд ядарч явахад бараачгүй байдаг байлаа. Энэ тохиолдлоос  тэр баячуудыг үзэн ядаж эхлэв. Бас архи дарсанд шимтэн түүнийгээн олохын тулд жаал жуул муу үйл хийж үзлээ. Гэвч намайг дагах өнөө өвөө дараа нь намайг хяргаад хаячих юм шиг санагдах нь маш их болоход зүгээр л сархадыг орхиход тэр олон муу гэх хүүхдүүд бас л алга болов.  
Би гэдэг хүн чинь 14 настайгаасаа зуны амралтаараа жаал хөдөлмөрлөж хэдэн зоос олж үлдсэнийгээ эцэг эх ах эгчээсээ болгоно. Үргэлж хэн нэгний хуучин хувцасыг өмсөж халаас хоосон явж хүнээр даалгаж амьдрах утгагүй байла. Мөн илүүтэйгээр эцэг эхээ зовоосон ар гэрдээ гай болсон амьтан болж байгаа нь надад үнэхээр хүнд санагдаж үүндээр нэмэгдэж гацаардал гэгч намайг үхлийг хүсэхэд бүрч их хясланд хүргэв. Илүүтэйгээр түүн рүү тэмүүлж бие амиа хорлохыг хичээнэ. Нэг анд маань амиа байшин дээрээс үсэрч хорлосон байлаа. Түүний сүнс тэр л газраа холдолгүй байсаар. Гэвч надад тэр ямарч амьд амьтанд гай болохгүй тэгээд байж байх нь ихэд таалагдаж арга бүрийг хэрэглэв ч бүтэлгүйтсээр. Эм ууна бөөлжөөд гаргачихна. Олс тасрана. Судсаа ханахад соривгүй эдгэнэ. Энэ бүхэн дэндүү учир битүүлэг бөгөөд хяслантай санагдана. Оюутан болж эдийн засаг судлав. Хүүхдүүд монгол номон дээрхээ ойлгохгүй гайхширч байхад би зурагнаас нь бүх мэдээллийг аваад гайхалтай сонин аргаар суралцах болов. Хаяаа мэрэг хийж халаасны мөнгө олж. Амьдралийн утга минь болсон шахуу хуйлран эргэлдэх бөмбөрийн чимээ болох амьд хөгжмийн тоглолтруу тэмүүлнэ.
Гэвч санхүүгийн асуудал сургуулиас холдууллаа. Өдөржингөө зүгээр гэртээ байгаад яахав гээд Японы анимэ манга үзүж хэлээ дээшлүүлнэ гэж оролдсон ч  зурагнаас мэдээлэл авах минь илүү сайжирч өөр нэг учир битүүлэг зүйл д суралцаад байла. Учир нь олдохгүй ойлгоход бэрх тийм л мэдээллүүд урсан орж ирсээр. Энэ бүхний тайлал дээр “Бөө” гээч гарж ирэв. Тэдгээр хүмүүсийг цуглуулдаг холбоо гээч газрийх нь үүдээр өнөөх оршуулгын газраас илүү их муухай хар араатангууд хөглөрнө. Ойртхооор элдвээр хүнийг долоож маажиж заримдаа наалдана. Энэ бүхэнд тамхийг ашиглаж өргөст бугуйвчаа ашиглаж сална. Маш их рок зүүдтүүд маань тасарч унаж байла. Заримдаа цагдаа ирээд надаас хураачихдаг байлаа. Хүйтэн зэвсэг хүний аминд хүрнэ гэх шиг сонин сонин юм ярина. Хана цусаар уйлж замбараагүй чимээ сонсогдож унтаж чадахгүй байж сууж чадахаа байлаа.
Үүнээс болоод ахиад л  үхмээр санагдаж эхлэлээ.  Гэтэл гэнэт нэг зүүдэнд цагаан морьтой ханхүү ирээд намайг сундлаад явлаа. Удалгүй зүүдэндээ харсан залуугаа би интэрнэтээс олоо. Найз охинтой гэх тэр даруухан залууд би сэтгэл алдуурч зүүднийхээ учгийг тайлхийн хүслэнд шаналсаар холбогдож харилцсаар найзууд болов. Энэ харилцаа маань хайр болж хувирав. Өөрөөсөө ч илүү хайрлаж чадмаар тийм л мэдрэмжүүд төрж амиа хорлох хүсэл маань амьдрах итгэлээр бадамлав. Намайг энэ л галзуу байдлаар нь ойлгож чадах цорын ганц хүнээ оллоо. Энэ л мөчид бүр бурхадад бүх хүмүүний итгэлийг бадраагчдад талархаж билээ. Дандаа л зүхэж байсан би анх удаагаа талархсан нь тэр байх. Энэ явдлаас хойш бид 2 урд хөршид ажилахаар явж сургалтын төлбөр хийхээр зориод ажиллаж байхад намайг бөө болох ёстой гэж нэг бөө хэллээ. Тэр хүнийг хараад гайхшралд орсон юм .галзуу гэмээр толгойгоо сэгсчин хаа нэгтэй сүнсээ одуулаад харин оронд нь оор хүний сүнс орж ирээд тухлав. Тэр сүнс өвөө  “чамд ирээдүй харагдахгүй байна. Уг тэнгэрээ авбал өөрчлөгдөх учиртай үр минь. Чи их том онгодын улаач байна” гэж тэр хүн хэлж байла. Тэр үг чихний хажуугаар нисэв. Түүнээс нэг сарын дараа бид 2 цалингаа ч авч чадалгүй эх оронруугаа зүгээр л хөөгдөв. Хуулиар яривал залилуулав.
Хов хоосон, дээрээс нь жирэмсэн эх нутагтаа ирээд дахиад л гэрийхнийгээ шимэгчлэн хугацааг өнгөрөөж байтал нөхөр маань ажилд ортол дахиад л залилуулав. Тэр мэтчилэн бүтэлгүйтэж өдрийн хоолтой хоолгүй явсаар харин би үхэх өдөр минь ойрхон байгааг мэдэрсээр байла. Үнэндээ нөхөртөө юу гэж хэлэхээ мэдэхгүй байла. Ямартаа ч гэдсэн дэхь хүүхдээ төрүүлж хүн болсны нэг үүргээ биелүүлнэ гэж бодох ч энэ хүүхэд ээгүй яаж өснөө хэмээн толгой гашилж зүрх уй гашуу уур хилэнгээр дүүрч байлаа. Үхэх өдрөө шөнө бүр зүүдлэнэ. Хэт олон зүүдэлсэн болхоор нөгөө зүүдэндээ дасал болвол болог гээл өдөр хоногийг өнгөрөөнө. Тэр нэгэн гайхалтай өдөр бяцхан охин маань төрж хорвоо дэлхийд нэгэн чимээ нэмэгдэхэд би гэх хүн өөрөө ч дахин төрж тэр бяцхан амьтны төлөө бүхнийг хийх ёстойгоо ухааран өглөөний наранг үзэв. Зүүд нойр зөнгөө үгүйсгэн амьдрах хүсэлд автан тэр бяцхан амьтны төлөө бүхнийг хийнэ гэж өдөр бүр л бодно. Нөхөр маань багахан цалинтай, гэрийн ойр байх нэг газар ажилд орж хүүхэд бид хоёрыг болгож байв. Гэвч үнэндээ тэр газар нь улаан шулаач хүний хөдөлмөрийг хуга шулдаг газар байлаа.
Нэг орой манай нөхөр хөлөө хугалж гэртээ суулаа. Ар гэрээс мөнгө гуйхад үнэндээ л дуртай дургүй хэдэн төгрөг өгөх ч бид гуравт хүрэлцэхгүй байла. Гэвч хоног хугацаа өнгөрсөөр миний үхэх өдөр ойртсоор анхны цасыг цусаар будан үхэх тэр л өдөр улам бүр мэдрэгдсээр. Нэг өдөр анимэ хүүхэлдэйгээ үзэж байгаад арай Чингис хаан маань энэ анимэгийн хүү юм бишүү (Наруто) гэж бодон Google  ухан сууж байтал Аянгат удганы блог гарч ирэв. Хальт гүйлгээд үзтэл Галзуу хүн байна” гэж бодон үл тоов. Өөр олон бөөгийн блогийг уншлаа, гэхдээ асуултын хариу олдсонгүй ингэж болохгүй тэгэж болохгүй л гэнэ яг учирлаад хэлсэн зүйл олдсонгүй. Цаг хугацаа явсаар л. Бөө гэдгийг биедээ сүнс залж сүнсний засал хийж чаддаг болохоор ядаж миний сүнсийг авахаар эрлэг ирэхэд түүнийг сонсоод түүнд учирлаад хэлчих сүнсний хэлийг сурахын хүсэлд автаж энэ л миний жаахан урт наслах боломж мэт манагдна. Мөн би зөвхөн өөрийн төлөө бөө болохыг хүсээгүй. Миний харснаар гудамжинд маш их дэгдээгүй сүнс байдаг. Тэдэнд мөнгө өгч чаддаггүй болохоор ямарч бөө оролддоггүй юм байна гэсэн бодолд автан тэднийг амрааж, очих газарт нь хүргэхсэн гэж бодно. Миний таньдаг хоёр ч хүүхэд амиа хорлон өөд болсон ч сүнс нь тэр газраа шаналан суусаар байдаг. Тэдэндээр заримдаа очин хэлсэнийг нь сонсохгүй ч зүгээр л элдвийг чагнаж ээж аавых нь тухай хэлэн суухад тэд жаахан ч гэсэн сэтгэлийн дэмийг минь авч байгааг мэдэрдэг байлаа. Ингээд л эрэлд хатна .Facebook-ээс бөөгийн групийг хайж яваад “Гэрлийн өргөө”-г олж дахиад нөгөө блогтойгоо нүүр тулав. Энэ удаа их анхааралтай ухан уншиж байхдаа надтай адилхан хүмүүс басбайдаг юм байна гэж урмыг аван тэр гайхалтай хүний анхаарлыг татахыг хичээв. Гадаадад байдаг тэр хүнд Их хаан дээдэс маань буудаг гэдэг нэрийн дор асар олон захиа очдог байх гэж бодон би өөрөө тэднээс ялгарах хэрэгтэй гээд захиа бичдэг байлаа.
Мэйл




From
<uyta_rok@yahoo.com>
Subject: suns hardag busguin mail -
To: ayangat@yahoo.com
Received: Monday, 4 June, 2012, 7:29 PM
Сайн байна уу?

Намайг З.Утаа гэдэг. хий биетэнг хардаг нэгэн байнаа. Санаа бодлоо хуваалцаж солиороогүй гэдгээ л мэдэх басхүү үнэнд хүрэх зорилго байгаа болохоор таньтай ийнхүү үсэг холбон сууж байна.Миний бие эмэг эхээ өөд болоход нэгэн хар хэрээн толгойтой өндөр хүн эмээг маань хөтлөн хол одсоныг харсанаас хоош өөрийгээ бусдаас нуусан гэх үү эсвэл үүнтэйгээ эвлрэлгүй өдий 24 жил өнгөрч ээ. эмээдээ ийм юм харлаа тийм юм харлаа гэдгээ хэлж байснаа санадагч юу харсан яаснаа тод санадаггүй болхоор айдаггүй эсвэл тоохгүй орхилоо. гэвч намайг ойлгодог ээжийн минь оронд ээж болж энэ хорвоод гараас минь хөтлөн учрийг тайлдаг байсан тэр настанг үгүй болсноос хоош бүгд л намайг худалч гэж зүхэн сүүлдээ галзуу, мэдрэлийн өвчтэй гэж гадуурхан эс ойшоосноос болоод эсвэл би жинхэнээсээ галзуурсан болохоороо ийм юм бичээл сууж байна.
та харсан зүйлийг минь үнэн худлыг тогтоож сэтгэлийг минь амраана уу
1. өөд болсон хүний гэрт очход би тэр хүнийг янжуурын утаа адил өнгөөр хардаг
2. амиа егүүтгэсэн залуугын сүнсийг би эхний сардаа янжуурын утаашиг хардаг байснаа аажимдаа өнгө нь хөх аргалын утаа шиг болж дахиад хугцаа өнгөрхөд тортог хядаг машины утаа шин болж 2 жилийн дараа наас замын хар шатаасан хар утаа шиг харах болсон
3, сансарын орс нэгийн 4-р орцонд тааз шүргэм өндөр нэвт харагдах нэгэнг тэвт гараад ухаан солиорч байсан
4. голомт хотхоны 2-р орц, нэгдүгээр хорооллын цамбын 12 давхар байрны бууриар 1 залуу 2 бүсгүй хүний төрхтэй улаан хүрэн өнгийн утаан хүмүүсийг харсан
5, 70 давхар, баян хошуу, зурагтын эцэс, их засаг сугуулын орчим, ганц худаг, дамба гэх газруудаар хүний сүүдэр биежин явхийг ажсан
6, төв аймгын жаргалантын сангийн аж ахуйн арын эмэгтэй хүн гардаггүй уулын бэлээс буган биетэй хүүхэн харсан
7, эрээн хотын нэгэн байранд нэвт гэрэлтэн харандах хятад эмгэнг, мөн олон олон сүүдрэн хүмүүсийг харсан
8, москуа хороолын арын дэнж хавиар толгойгүй сүүдрэн хүмүүсийг харсан тэдний нэг намайг шүргэсэн
9, өөрийн гэртэй эмгэн өвгөний алийг нь үл мэдэх дээл хувцастэй эсхийг нь ч тайлах аргагүй хүний биш адгуусан сарвуутанд нялх охиныхаа хамтаар даруулж ухаан солироч байсан.

Өөрийн санаж байгаагаар их ойр өнгөрсөн мэдэрсэн хий биетэнг тодохойлон бичлээ. цонхоор бол олон олон зүйлс хардаг. тэр бүгдийг бичих гэхээр их нурших биз ээ.

Өмнө нь би хий биетэнээс айдаггүй байсан юм. Харин хүний ээж болоод нэг хүний өмнө хариуцлага үүрэх болохоор үхэх болон солиорохоос үнэхээр айдаг болчихдог юм байна. тиймдээч хүн энэ тэрээс асуун арга сүвэгчлэн суугаа маань энэ. эрээнд байхад нэг зхйран болоод удаагүй гэсэн нэг ах намайг угтай юм байна гэж хэлж байсан би түүнд юу ч хэлээгүй үзүүлье ч гээгүй байхад тэгэж хэлсэнд их гайхсан. Тэгээд хотдоо ирээд эгчээрээ зуучлуулан Мира хэмээх нэгэн удгантай уулзахад мөн л угтайн байна, ээжээсээ асуу гэсэн тэр удганг дагасан таван гэрлийн хугархай цацраг адил царай харсан. 24 жил намайг тоогоогүй тэр хүнтэй уулзах хэцүү байсан ч уулзаж зөвхөн энэ хий зүйл хардагаа асуухад ээж маань манайхны бүх хүүхнүүд хардаг юм аа гэснээс өөр тодорхой зүйл сонсоогүй ээ. Одоо санаа зовж байгаа зүйл бол миний охиныг харж байга би түүнд тэднийг яаж ойлгуулах вэ? тэдэнд даруулчихгүй охиноо яаж өсгөх вэ? мөн амиа хорлож өөд болсон найздаа яаж амар амгаланг өгөх вэ? би яах ёстой вэ гэсэн асуултанд хариу хайж өдрийг өнгөрөөж байна. надад туслаач

Би өөрийхээ харсан мэдэрсэнээр л бичсэн болхыг та ойлгон хүлээн авна уу
Надад хий биетний гэрэл зургийг авахад спичка цохих адил анивчин халит харагдан алга болох нь олон ч дээрх зүйлс хэтэрхий удаан алга бололгүй намайг даган дэргэд үзэгдэн надад хүрч, намайг айлгаж гүн сэтгэгдэл төрүүлсэн болохоор бусдаас онцгойлов. Би хий биетэнг сонсдоггүй мөн мэдэрдэгч үгүй ард минь байхыг ч анзаардаггүй зөвхөн бүүр түүрхэн хардаг төдий. Бага байхдаа хамт тоглодог байсан санагдана. Одоо би тэдэнтэй харилцаж чаддаггүй.

Таниас тэсэн ядан мэйл хүлээн сууяа.


From: Tenger Ayanga <ayangat@yahoo.com>
To: tuya uyta <uyta_rok@yahoo.com>
Sent: Tuesday, June 5, 2012 2:33 PM
Subject: Re: suns hardag busguin mail -

amar baina uu. tegheer iim yum uneheer baidag uchir eeriigee soliorson gej bodoh hereggui ee. sain bagsh olon ugaa avh heregtei. tegvel ter olon muu buhnees herhen biye hamgaalah herhen tedniig ustgah ter buhniig medne dee……………..Menhgerel gej hunees Narangerel udganii utsiig avaad ochij uzuuleed sain delgerengui zevelgee avaadahaarai.  Bi Evropoor yavj bui uchir mash zavgui netgui gazraar ih yavj bna.
 eneeder honoson buudald net baihaar ni harin mailee shalgaj bna. eeriigee solioroson gej bodoh yamar ch hereg ugui.
--- On Mon, 4/6/12, tuya uyta <uyta_rok@yahoo.com> wrote:

From: tuya uyta <uyta_rok@yahoo.com>
To: Tenger Ayanga <
ayangat@yahoo.com>
Sent: Tuesday, June 5, 2012 8:36 PM
Subject: Re: suns hardag busguin mail -

tanid ih bayrlalaa
tanii ajil uils chine setgechilen buteg. eruul enh az jagral husye

Ингээд уулз гэсэн хүнтэй нь уулзхаар боллоо. Эхлээд асуухад завгүй гэлээ. Ахиж хэд хоноод асуухад бие нь муу байна гэлээ. Гуравдах удаагаа уулзахаар болон хаягыг нь аваад очлоо. Уг тэнгэртэй үр байна аа. Босох шаардлагатай энэ тэрээ гээл олон л юм ярьж байсан юм. Гэвч би тэр онгод болох өвөө рүү нь харж байсаар юу гэснийг нь сонссонгүй хэхэ. Ямартаа ч намайг босговол хэдэн нас нь богиносох юм байна гэх хэсэг зүйлийг сонсов. Би түүний амьдарлын алтан хормоос авах эрхтэй хэн юм. Надад тэр хүн наснаасаа зээлүүлж болох уу гээл олон зүйл бодлоо. Бас өөрийн амьдралаа яая гэж байж мөнгө төгрөг олдон байж түүнийг хийнэ гэдэг надад хол байв. Тэгээд ч багшдаа дор хаяж таван сая төгрөг өгдөг гэж тэр бөө нар чинь яриад байдаг болохоор зүгээр л үхсэн минь дээр байлаа. Шантарлаа унтарлаа. Гэрлийн өргөөнд, тэнд буй хүмүүст зориулаад энэ хорвоод нэг ийм сүнс хардаг охин байсан юм шүү гэдэг баримтыг үлдээхээр тэнд нийтлэгдсэн зургууд дээр сүнс харагдаж байгаа  газруудыг тодруулж өгөх боллоо.

Chinggis Ayanga zev harsan bna bayar hurgeye. eer bas olon bgaa, zurgaas harj chadaj bgaa yum chini beeleend suugaad jinhene Ongoduudiig harj uzeerei

Chinggis Ayanga Halduun Hairhanii tahilga hiih uyed Haan eeriin Janjin ongoduudtai uulzsan uyeiin zurguud bnadaa

Тэнгэр удганаас минь ийм хариу ирлээ. Би ч баярлаж байлаа. Ямартаа ч үхэхээсээ өмнө олон бөөг үзээд үхье гэж бодоод л сууж байтал.
Тэнгэрийн заадас эгч намайг хээрийн бөөлөөнд унаагаараа үнэ төлбөргүй хүргэж өгөх боллоо. Гэртээ мөнгөгүй байсан би маш хурдан ааваасаа мөнгө гуйн өдөр идчих юм, өргөх сүүний мөнгө аваад учираа хэлэхэд аав маань ядаж хуур аваад явган бөөлөөрэй гээд нэмж хэдэн төгрөг өгөв. Би гайхлаа. Тэр үйлдлийг яг манай сүнс өвөө хийх шиг боллоо. За за гээд бөөн баяр. Гэртээ нөхөртөө үрдээ живх бантангийн мах авах мөнгө үлдээгээд унтахаар хэвтэв. Гэвч догдлоод унтаж чадсангүй.Маргааш болж хээрийн бөөлөөнд явлаа. Тэндээс ирээд Facebook дээр бичсэн сэтгэгдлээ дэлгэвэл :


Өглөө би зургаан цагт босоод хувцаслаад идэж уух юм майхангаа аваад болзсон хүнтэйгээ уулзахаар товолсон газраа очиход уулзах цаг маань 4 минут хэлтийсэнд жаахан сандрав. Арай хаяад явчаагүй байлгүй дээ гээд 20 минут хүлээлээ. Байдгүй ээ. Сандраад нөхөрлүүгээ залгаад интэрнэтээс Гэрлийн өргөө рүү ороод автобус нь хаанаас хөдлөхийг тодруулаад өг. Утасыг нь олоод өгөөч гээд жаахан бачимдлаа. Удалгүй нөхөр маань нэг утас олж өгөхөд харин газар товлож уулзана гэсэн хүн маань таараад автобусруугаа хамт хөдөлсөн юм . Автобус байх газрын цаана нэг нарийн замийн эсрэг талд 2 хар сүнс харж энэ өдрийн анхны хий биетэн харагдаж эхлэв. Автобусандаа суугаад зорьсон газар луугаа явахад авто зам даган бас 3 4 хар сүнс харлаа. Түр буудлан зогсоход замынхаа эсрэг талд нэгэн жаахан хүүхдийн сүнс олж харав. Энэ нь төрлөө олоогүй энэ хорвоогоос салаагүй нэгэн бүдэг балчир хүүхдийн сүнс байсан юм. Ингээд цааш зорьсон газарлуугаа хөдлөхөд автобусанд буурлууд тухлан ороод ирсэн байхыг анзаарлаа. Би л анзаараагүй байсан бололтой. Түүнээс биш тэнд суусан бүхнийг даган явсан нь тэр байж шүү дээ. Зарим нэгийг нь налан энд хамт байгаагаа мэдрүүлж байсан байх аа. Автобусыг дагаж 20 гаруй машин явсан юм. Машин бүр бүдэг ногоон шар ягаан гэрлээр гэрэлтээд байсан.  Очих газараа очхын өмнө нэг их гэрлийн хүрээг дайраад машин тавьсан газарлуу дөхөн буудаллаа. Буугаад майхнаа босгоод ийш тийш ажихад хорь гаруй машинаас улаач нар маань дагуулсан олонтойгоо хамт тойрон хүрээлэх тогоо мэт газрын төвд очин хуяг хувцсаа өмсөж ирсэн хүмүүстэй хамт сүү боов өргөж эхлэв. За ингээд тал тойрог хэлбэрээр хурсан олон суухад нөгөө тал тойргийг дагасан олон буурлууд сууж харагдсан.
Ингээд удалгүй Аянга удган нарны бөөлөөн эхлүүлж тэнгэр ажуулж нар ажуулж олон өнгө хэлэхэд хүмүүс тийм байна тэгэж байна гээд л байв. Харин би олон олон өнгийн гэрэл бүхий хүмүүс нарнаас ч юмуу тэнгэрээс ч юмуу бууж ирээд бидний дунд тухлахыг хараад гайхах бишрэх айх зэрэгцүүлэн суулаа. Тэнгэрээс буусан хүмүүс шанаган хорхой шиг л царай тэгээд сүүл бөгстэй дүр төрхтэй сахалтай нь сахалтай, сахалгүйн сахалгүй эрэгтэй эмэгтэй олон сүнснүүд биднийг тойрон бууж ирж байсан. За ингээд олуулаа зэрэг буух боллоо. Хурсан олон бүтэн тойрог болон зогсоход Аянга удгантай хөөрөлдөхийг хүсэн дэргэдүүр нь баахан эргэлдэвч яасан олон хүн түүнтэй яридаг юм бэ. Хүний яриа таслахгүй гээд л хүлээж зогссоор байтал бүгд бэлэн болсон байлаа. Би нэгэн газар тухалж аваад л суув. Аянга удганаа тойрч суугаад хэнгэрэг хэцээ нүдэн эхлэхэд хоёр нүдээс минь нулимс гоожоод атаархаад ч байгаа юм шиг гомдоод ч байгаа юм шиг хөөрөөд ч болж  баахан уйллаа. Нэг мэдэхэд улаач болгон нэгэн буурал эсвэл жанжин зарим нь хатадыг биедээ залжээ. Тэдний маань зарим нь улаачдаа багтаагүй энэ тэндээс нь овойж товойн сүнс нь ил гаран харагдана. Тэгээд яг л жижигдсэн хувцасанд чихэлдэж байгаа юм шиг л биеэ сэгсчиж нэг үзнэ. Ингээд харж суутал нэг бөөнийсэн хар юм нэг улаачид байхыг хараал уур хүрэх айх мэдрэмж зэрэг хөдлөв. Тэрнээс нүд салган тийш харахад Аянга удган яг л гал адил дүрэлзэн харагдан дуу нь өөрчлөгджээ. Энэ бол дээдэс хаантан маань байлаа. Хурсан олон буусан буурлуудаа ундаалж хаантантай золгох нэг нь золголоо. Миний хаантнаас айж эмээх нь их. Хүмүүнээс очиж болох юмуу гэж ам мэдэж байж л дэргэд нь суугаад мэнд мэдэх гэж өндийх бүрт буусан буурал хурсан олон түүнтэй хөөрөлдөн уйлах нь уйлж инээх нь инээж сургааль сонсох нь сонсож зэмлүүлэх нэг нь зэмлүүлж байлаа. Ингээд арайчүү нэг хүний өмнүүр дайран байж хаантантай золголоо. Тэгсэн хаан “Өө мэлмийтэй төрсөн охин нөгөө дөрвөлжин харын охин байна” гээд надаар олон зүйл мэлмийдүүлэв. Зоригтой бай харж байгаадаа итгэ гэх утга агуулга бүхий сургаалийг яруу тодоор сонсоод зүрхэндээ цоожлоод л авлаа. “Хаантан миний дүрийг харж чадах нь уу” гэхэд нөгөө шатах мэт дүр жаахан буурах мэт болж халит мульт түүний гэгээн дүрийг хараад дахиад л шоконд оров. Юун нөгөө архин дээр байдаг мөнгөн дээр байдаг зураг шал худлаа. Харин ч улаачийг нь ахиад жаахан томруулаад эрүү шанааг нь нилээд том болгоод жаахан махлуулаад хар шулуун үс сахал самбаа наахад хаантны дүр бүтэж болохоор тийм л дүрийг олж харсан.
За ингээд би хаантантай золгож үдлээд хөөрсөн сэтгэлээ дарж халсан биеэ хоргохоор майхандаа очоод жаахан цай хоол идээд  тамхилан суухад хамт ирсэн зургаа долоохон сартай жаахан хүүхэд учиргүй уйлж байлаа. Аав нь “Дутуу сэрчихэдээд уйлаад” гэж байна. Гэтэл нуруун дээр нь хумсны толионоос томгүй жижиг нүх эсвэл амьтан алийг нь сайн мэдэхгүй байна. Нэг юм ар нуруун дээр нь байхаар нь цохиод унагалаа. Гэтэл тэр хүүхдийн гэрлэн бүрхүүл юуч үгүй алга болчихдог юм даа. Ааваар нь илүүлж гэрлийг нь нөхүүлээд тойрог болон сууж хурсан олон болон түүнийг тойрон суух буурал дээдсүүдийнхээ дэргэд очиход хаантан намайг дуудан хүмүүсийг шинжүүлж эхлэв. Зарим нь буурлуудаа бүрэн буулгаагүй зарим нь биедээ дөрвөн мөч нь сэлэм шиг зоогддөг хар юм биедээ наачихсан, зарим нь угаа аваагүй, зарим нь биедээ жижиг сажиг буг наачихсан олон хүн надаар мэлмийдүүлэв. Би ч хааныгаа хурдхан нөгөө анх харсан хар пөөнийсэн юм руу дагуулан очиход анх харснаас жижгэрч хоёр толгойтой нэг биетэй том араатан  үлдэж. Тэр хувцаснаас буусан юмнууд л тэнд байсан улаач нарыг сүвлэж аваад зоогдож үлдэхийг хичээж дээ. Нөгөө хувцасан дээр наалддсан аймар хар том юмыг гурав хазаж идчихээд дараа нь буцаагаад үртэс болгоод салхинд хийсгэчихэв. Бусад улаач нарт наалдсан байсан нөгөө амьтангуудыг ч мөн тэгэв. Ингээд нөгөө том юм наалдсан байсан  улаачийн дотор байсан зүйлийг би олж хараагүй байж. Түүнийг нь хаантан мэджээ. Хаантан тэр зүйлийг багалзуурдаж аван улаачийн амнаас сорж гаргаад идчихдэг юм байна. Тэгснээ бөөлжөөл гаргачихлаа.
Сониноос нөгөө хувцсанд байсан хоёр толгойтой аймшиг миний хавиргаас эгэм хүртэл зоогоод орхиснийг би сүүлд мэдэв. Нүд харанхуйлж нүдний угруу өвдөөд байсны учрийг олохгүй хурсан олныг мэлмийдэж тэнхээгээ барав. Хаантанд энэ тухайгаа хэлэхэд миний мэлмийгээс гараараа ямар нэгэн юм сорж аван зүгээр болгосон ч эгэм хавиргаар өвдөөд уушиг дотогшоогоо хий алдан цээж хийгээр дүүрэн гэдэс цэрийж эхлэв. Ингээд нэгэн улаач ирж эгмийг минь эрчмээр дүүргэн нөхөж өгөхөд санаа зовж түүнээс зайгаа аваад “зүгээр болсоон гээд худлаа хэлчихлээ. Ингээд бид буцан хүргэн очих унаандаа суугаад явлаа. Гэтэл бие таагүй болж бөөлжөөд л хачин оргиод явж байтал гэнэт ар нуруунаас нэг юм татаад зуурчихсан байсныг хартал би шууд газар унаж төмөр зоолгуулан чирэгдэж байв. Нэг нь гэнэт нөгөө төмрийг суга татан хаятал сүнс маань арай гэж биедээ орлоо. Ингээд үхлээ л гэж бодогдсон доо. Автобусанд байсан хааны жанжид намайг өөрсдийн эрчмээр дүүргэж өгөөд явуулав. Тэдгээр улаач нартаа бас буурлууд дээдсүүддээ баярлаж талархсанаа илэрхийлж үнэхээр их баярлалаа. Бие минь гайгүй болоод тэднийгээ хартал биений гэрэл цоорсон байлаа. Санаа зовсон гэж жигтэйхэн ч “Зүгээрээ эмчилчихнээ гэж байлаа. Удалгүй гэртээ ирээд зүгээр л орон дээрээ унаад өгсөн. Ингэж тэр нэгэн гайхалтай өдөр өнгөрлөө.  Тэр олон буурлуудаас хэн нь хэн гэдгийг нь асууж би өөрөө танилцаагүй учир нэг бүрчлэн зүслэж чадахгүй нь. Гэхдээ л хүмүүн бидний энэ цаг үед хаантан маань өрлөг жанжид, хатад хүүхдүүд болон дүү нартайгаа улаачаар дамжин заларч байгаад бүү эргэлз улаач нар минь. Та бүхэн үүнд итгэлтэй байгаарай
Гэрлийн өргөөнд маань Зүүдний булан байдгийг нэг өдөр олж мэдэв. Тэгээд тэнд өөрийн үхэж зүүдэлдэг тухайгаа бичлээ. Тэгтэл Тэнгэр удган маань Гэрлийн өргөөний сайхан сэтгэлт олон гишүүддээ хандаж ингэж сийрүүлсэн байлаа.

Өргөөний Утаа охинд туслах хэрэгтэй байнаа мэлмий нь төрөлхийн нээлттэй ч угаа авах цаг нь болсон гэрийнхэн нь ойлгодгүй хүлээн зөвшөөрдөггүй бүр сэтгэцийн эмнэлэгт хүртэл хэвтүүлсэн ч харах чадвар нь буураагүй өөрөө л нуугдаж хараагүй дүр үзүүлдэг болсон энэ охиныг Тэнгэр удган хурдан босгох даалгавар өгсөн бөгөөд хүн бүр чадах хирээрээ тус болохыг хүсэж байнаа..
Урд нь бид өөнийд тусалсан нь бидний өгсөн мөнгийг буурлуудынхаа зүйлсэд зориулаагүй байсан. Тиймээс энэ удаад шууд буурлуудынх нь бэлд гэсэн зүйлсээр нь буюу эд материалын туслалцаа үзүүлэх санал байна.

Түрүүлж боссон улаач нар илүү гарсан холбог, хонх зэрэг зүйлс байвал өгч тус болоорой. Хэнгэргийг нэг нь хийчихвэл уул нь зүгээр санагдаж байна. Тэр охин өөрөө гутал болон дээлээ хийнэ гэж байсан. Тиймээс материалыг нь авч өгөх зарчимаар тус болж болохоор санагдсан өөр санал байвал бичээрэй бас тус болж чадах зүйл байвал бичээрэй. Миний зүгээс тус болох зүйл нь дээлийг нь битүү бүрхсэн хясаа олж өгнө гэсэн байгаа удахгүй Солонгосоос ирэх хүнд захисан. За үүнчилэн тус болоорой.

Top of Form
Тэнгэр Хүү Зөвлөх Удгантай даруйхан уулзуулж угийг нь гаргуулах хэрэгтэй.
Kharzed Bsh : ядаж нэг нэг могой хийгээд өгөхөд ч асар том дэм шүү

Kharzed Bsh : би ч 20 гаруй могойг өргөөнийхнөөрөө оёулаад авсан. оёж тусалсан андууддаа бүгдэд нь маш их баярладаг шүү Тэвдэж явахад тэвнээр тусал гэж сайхан үг бий.
Tugs Badrakh: Хэрэг болох зүйлсийнх нь нэр, жагсаалтыг гаргачихвал хүмүүс амлаад амлаад авахад нь дээр гэж ...
Munkhbat Kh Tugs Badrakh: ahiin heldeg zuv shu, harj bgaad bolomjooroo, baigaagaaraa tuslah biz e
Chinggis Ayanga : Melmii tengeriin ohind saitar tuslaarai
Abi Uji : tsagaan utas hend bna uytaigiinh ium bna shjj
Тэнгэрийн Заадас: нээрээ тийм цагаан утас олсон хүн туяад өгөөрэйAbi Uji Аянга удган 50000 төг Сэлхэнцэг удган 20000төг Тэнгэрхүү 10000 Цэцэгжаргал 20000 Ану 5000 за өөр хэн өглөө нэмээд байгаарай даргаа
Tugs Badrakh: 12 хонгинуур хийж өгье.
Abi Uji: 81 хонхыг Дэлгэржаргал эгч өгнө
Tugs Badrakh: Өө хөөрхий.
Тэнгэр Хүү :БИ 20 000 Зөвлөх Удган 10 000 төгрөг хандивласан бөлгөө хэхэ. За тэгээд манайхан туслаад байгаарай.
Тэнгэр Хүү: Өө нээрээ Бурхан Халдун Хайрхан явахад хонины мөнгийг байгууллагаас гаргасан. 140 000 төгрөг. Нэг улаач Хонины мөнгө 10 000 төгрөгөө өгөөгүй хүмүүс Оффист очиж хураалгаарай. Сая гэнэт санав.
Abi Uji: Nairamdalin 6000 tug bas
Zuvuu Zuv: хэзээ босох юм бол
Zuvuu Zuv: амжвал самалдагийг нь хийеээ
Abi Uji: Samaldag hereggui useeree hiih bh
Chinggis Ayanga: useeree hiihgui samaldag hiine
Bottom of Form
Ингээд би чинь Гэрлийн өргөөний олныхоо дэмээр уг тэнгэрээ аван т
тэнгэрийн үйлдээ зүтгэж эхэлсэн юм даа.
Надад маш олон хүн туслан их хайр энэрэлийг үзүүлэн хуяг хувцасаа бэлдхэд дэм болж зааж зөвлөж өгсөн дөө.

Бөө гэж хэн бээ гэсэн дүгнэлтийг би хийж чадаагүй л явна. Хэзээ нэгэн цагт энэ бүхний учир олдох байх аа. Дунд нь ороод яваж байгаа ч бөө гээч нь хэн бээ гээчийг дүгнээд хэлчих үг олдохгүй их өргөн цар хүрээтэй зүйл байга учраас тэр л дээ. Тиймээс би өөрөө бөө болчихоо л энэ тухай бичий дөө. Өдөө бол би бяцхан Утаа улаач.

Салхиа салхиа чи хаашаа одно вэ
Намайг аваад одооч
Гэрлээ гэрлээ чи хаашаа туярна вэ
Намайг дагуулаад яваа ч
Гэж эхэлсэн энэ сүнсний  амьдрал минь
Эндээс жаахан гүнзгий төвшинрүүгээ орж байх шиг байна даа.
Мэдчээд хэлж өгнөө

6 comments:

  1. амар байна уу?
    манай нэг эгчийн маань бие нь ойрдоо их зүдрүү болоод байх юм. тэнхрэхгүй их л олон сар болж байна. хэдэн жилийн өмнө найзуудаа дагаж бөө дээр очиход нь угтай байна гэж хэлсэн гэнэ. танаар дахиж нэг харуулах гэсэн юм.
    таныг боломжтой бол танаар харуулах гэсэн юм л даа. танаас хариу хүсье
    ms_munkhchimeg@yahoo.com
    8807-8225

    ReplyDelete
  2. yamar goe yum be :) Tanii xvsel, muruudul, zorilgo tani zaaval bielex boltugai! Ingej amidralaasaa xuvaaltssand mash ix bayrlalaa!

    ReplyDelete
  3. Үнэхээр гайхалтай түүх ямарч хачиргүй. Би өөрийгөө хайж байгаа нэгэн байна. Учир утгагүй архин далайд умбаж гэр орон эцэг эх зоовоож байна даа. тэгээд энэ бүгдэээс гарах зам хайн нэт хэсэж байгаад Аянгат удган болон буёад блогыг олсондоо. Одоо дуудлага хэлж сэтгэл санаа арай л дээрдэж байна. Гэхдээ л нэг айдастай байгаад байх юм аа.
    тантай яаж холбогдох вэ

    ReplyDelete
  4. Uneheer sonin sodon tuuhtei hun bn Utaa geed l nomon deer bichegdej bsan hun ta baih ni. ongod orchihson bh uyiin chin video-g uzej bsan. Nadad neg yum tohioldood bn bas busadiin adil l bn yah uchiraa olohgui bn. odoo buur amidral baitugai ajil torol muudaad ajil butehgui shinjindee orood naiz ohinoosoo salj bgoo bas hehe. nadad ongod bdag gej hudlaa yariad yahav gentiinh gej helj boloh bolov uu?

    ReplyDelete
  5. Утаа улаачтай адил шахуу зовлон туулж бнаа би нь... Энд тэндгүй бх сүнс юу ч биш бүүх хүний бие байж өвдүүлж хорлож бгаа сүнсийг мэдэрдэг тэдэнтэй тэмцэж хэлцэж дийлэхээ дийлнэ дийлдэхгүй нь ч бна...ингэж явсаар бөө нэр зүүсэн ч муу багштай учирсанаас одоо ч учраа олохгүй будилсаар явнаа. Үүнийг уншвал надад туслаач Утаа улаач минь

    ReplyDelete