Saturday, February 5, 2011

охиндоо 3

хонгорхон үрээ хэвлийдээ тээж буй хугацаанд маань монгол зон олны маань байр болох цагаан сарын өдрүүд дайраад өнгөрлөө. би энэ баярт яагаад ч юм дургүй. гэхдээ л настай хүмүүсээ бодор хэрэгтэй дээ хөдөлжил байна. цагаан сар хэмээх уг баярт бэлтгэх гэж долоо хоногын өмнөөс л өөрийн гэр болох 2 өрөө байрныхаа хана туурга хаалга үүдийг угааж, хиртэй хиргүй гэлтгүй бүхийл зүйлсээ цэвэрлэж дээрээс нь шал ханандаа өлгөсөн хивсийг угаах ч амар биш ажил байла. бас дээрээс нь болоогүй ээ хүний гэрт бэр болж очиж байгаагын хувьд нөхөрийн гэрт очин өнөөх л хивс угаах хана хаалга гээд л яг сунаж унах шахдаг юм байнаа хөө. жирэмсэн гээд хүнд юм өргүүлэхгүй байсан нь нэг сайхан нь байлаадаа хөөрхий. за битүүн болж идэх уух юмаа бэлдээл бөмбөгнөөд л хажуугаар нь хоолны үнэрээр бөөлжөөл тэнхээ гэх зүйлгүй болоод арай хийгээд суутал урдаас элдэв янзийн хоол ирээл дотор арзагнуул бие эвгүйрхээд дахиад л бөөлжнө. олон бөөлжөөд олигтой идэж чадаагүй надад яг л там шиг санагдсан шүү. ядаж унтах гэхээр шуугилдаад л арай гэж 3 алдад зөөлөн дэрээ дэрлээд орондоо ортол ууц нуруу өвдөөд тийчгэнэж алддаг юм байна. арай хийн нойр аваад унтаж дөнгөж эхлэтэл мөрөө гарга бөс алив... ёоо ... шинийн нэгэнд дөнгөн данган хөл дээрээ тогтож ядан хүн амьтантай золгоод л байж байтал /бууз гарга/ ээ бурхаан дахиад л. үнэрт нь огиулан огиулан байж арай гэж ширээн дээрээ тавиал жорлон гүйж түрүүн аман дээр гарч ирсэн исгэлэн бөөлжсөө гаргаж байга байхгүй юу. энэ мэтчилэн 6 7 нь удаа бууз гаргалаа. арай гэж олны хөл татрах аядаад ирхээр нь хувцаслаж аваад хадмийхруугаа явлаа. автобусанд ороод 2 буудал хэртээ босоогоороо дэнжигнэж байгаад арай хийн сандал дээр суутал кандугтар авгай алив бос настай хүнд суудал тавьж өг гэдэг байгаа. ёоо тэгхэд өөрийн эрхгүй нүднээс нулимас цийлэгнээл явчихсан. тэгээл шүдээ зуугаал нуруугаа дараал хөдөлж ядан өндийтэл харин нөгөө суудал тавьж өгөх гэсэн эмээ хүүхээ суу суу эмээ нь яаж давхар чамайг босгох вэ дээ гээд миний урл талд унтаж байсан согтуу залууг босгоод суулаа. минийч баярласан гэж. ахиад нэг 2 буудал явж байтал өнөөх кандугтар дахиад надруу зандардиймдаа ёоо. миний уур хүрээл явчихсан гэж. тэгтэл миний өмнө суусан нөгөө эмээ хүүхээ чи заавал давхар биетэй амьтанруу зандраад яахна вэ дээ цагуур чинт зөндөө олон залуус байна. наад хар юмнуудаа босго хөө гэдгийн. кандугтар муухай харснаа явчихаж билээ. заа ашгүй нэг буух боллоо хүний хөлд дарагдчих гээд арай гэж түнтэгнэж байгаад автобуснаас буугаад хадмийхруугаа орлоо. хөл хөөр болон намайг угтахад нь жаахан ч гэсэн сэтгэл онгоогоод явчихаж билээ. суугаад аяга цай уугаад сууж байтал зочид ирэн би хуучрав бололтой хүмүүстэй золгоод л өрөөнөөс гарж жижижг өрөөн ортол харин хайрт маань алив жаахан амарчих гээд ор засаад өгч билээ. би ч яг нурж унах гэж байсан болхоор орон дээр хэвтвүүгүй юу унтаад өглөө. 2 цаг шахам унтаад бие сэтгэл 2уул хөнгөрөөд жаал хадмуудтайгаа хөөрөлдөж байгаад гэрийн зүг явлаа. аз болж хайрт маань намайг хүргэж өглөө. гэрт ирээд ахиал барлагийн ажил хийж үдэш болход арай хийн орондоо оров.
дараагийн 2 өдөр мөн л өглөө эртлэн босож бууз жигнэн огиж хүнд үйлчилэн ядарсаар өнөөдрийг угтлаа. гар хөлийн үөрмөс татаад горигүй нээ. одоо ч амрах минь. хүн амьтан цагаан сар гээд намайг загнасан ч надад ямарч тэнхээ алга . наад баяраа өөрөө тэмдгэл гээд л хэвтэх минь

No comments:

Post a Comment