3 сарын 23ны тэмдэглэл
2011 оны 03-р сарын 23, Нийтэлсэн eejсайн байна уу үр минь ээж нь эмнэлэгээс гараад 2 хонолоо. чамайгаа алдах нь гэж их айлаа шүү. заваан хар сүнснүүд чи бид 2-ыг алах юм гэнэ. Гайгүй байлгүй. чи минь одоо 21 долоо хонгтой болжээ. Эмнэлэгт хэвтэх болсон шалтгаан гэвэл чи минь доош суун ээжийнхээ давсгыг шахан цаашлаад төрөх гэж сандаргаснаас болсон шүү. энэ яагаад болсон бэ гэвэл. чи бид 2-луу муухай сүнс дайраад хонгор минь чамайг тэрнээс айсан байх гэж бодож байна. тэгээд болий болий би төрөхгүй айж байна гэж бодсон болуу гэж таамаглалаа. миний жаал тэсээрэй чи ээждээ хайрлагдаж үзэлгүй энэ дэлхийн гоё юмсийг үзэлгүй явж болохгүй ээ. ээж нь чамд хайртай тэгээд чамайг чадхийнхаа хэрээр хайрлаж гоё зүйлсийг үзүүлнэ гэж төлөвлөж байга болхоор миний жаал 38 долоо хонгтой болтлоо энэ шийлдлээ дахин давтаж болохгүй шүү. муу сүнс байдаг шиг чи минь сайн сүнстэй таарна. бшгдээлээ муу биш болхоор тэднээс битгий ай. ээж нь аав нь бас олон олон сайн сүнс чамайш төрөөсэй гэж хүсэж байга. тиймээс хичээ миний охин. ээж нь ч гэсэн чамайгаа бодон тэжээллэг хоол сайн идэж, сайн амарч аавыг чинь эрхлүүлэхгүй ээ. мөн ээж нь чамд маш их хайртай шүү. чинийхээ дүрийг ЭХО-оор хараад ямар эх сэтгэл хөдөлвөө. чи минь хуруугаа хөхөөд хөлөө хөдөлгөөд байна лээ. эмч чамайг сайн байна гэнэлээ. бич бас тэгэж бодож байна. за түр байртай. нэрээ ээжийнхээ хордлогыг тайлсанд барлалаа. миний жаал эрүүл саруул өсөн ториноорой.
No comments:
Post a Comment