Sunday, August 19, 2012

өвөг минь


Харанхуй нийгмийн дунд үед
Хачин их зовлонгийн эхэн үед
Хээрээр гэр хийж
Хэцээр дэр хийж
Хүний үйлээс хол
Хүмүүний үйлээс гажууд
Ан амьтантай ойр
Амьдран сууж байлаа
Хэнгэрэг юугаан шатаалгаад
Хэн бүхний хэл аманд өртөж
Хатавчинд хүлэгдэж
Хар гэрт хоригдоод
Шидээр зугтаж биеэ нуугаад
Энгийн нэгэн малчин болж
Эгэлгүй заяагаа нуун дарж
Олбогныхоо доор газар ухаж
Оройн тэнгэртэйгээ холбогдон байж
Үр удмаа үлдээж
Өчүүхэн биеийг чинь босгосон
Аавын чинь дээрээс долоо дахь
Алтан гартай Дорлиг
Алгандаа уртай Гунгаа гэгчээ...!

No comments:

Post a Comment