Sunday, August 19, 2012

олондоо захих эмгийн үг


Хий биетэй хэн бүхэн
Хэрхэх учраан олохгүй
Хицүү үеийн эхэнд
Хэн хүнгүйл будилж байна
Хэц юугаан дэлдэг нь
Хэнхдэг цээжээн л бодолгүй
Хэрэгтэй үед нь тэнгэрийн үйлд
Хэрхэн туслахаа тунгаан боднуу
Хүмүүн чамд оноосон заяа
Хөлжүүлэх л хэрэгсэл тань биш шүү
Хөх дэлхийдээ өргөх хүчээн
Хугцаа юунд нь гарган сур
Аврал хайрыг эрэх дэлхийд
Ахин буух хүсэл байвал
Тэнгэрийн үрсэд дэм болон
Тэнэг ухаанаа даран байж
Сэтгэл юугынхаа гүнд хөөрөх
Сүнсний үүргээн биелүүлхээр морд
Аливаад чи ганцаар байвал
Алгын чинээхэн нь ч хорлож дөнгөнө
Алд гараан нийдүүлэн тэмцвээс
Арван таван толгойт нь ч мөргөн нэгднэ

No comments:

Post a Comment