Sunday, August 19, 2012

Тэмдэглэл 1


Зөө хэрийн бөөлөөнөөр үзсэн харсан туулсан бүхнээ та бүхэнд хүгэе аа
Өглөө би 6-д босоод хувцаслаад идэж уух юм майхангаа аваад таксидаад болзсон хүнтэйгээ уулзхаар товолсон газраа өчихөд уулзах цаг маань 4 минут хэлтийсэнд жаахан сандрав. За арай хаяд явчаагүй байлгүй дээ гээд 20 гариу минут хүлээлээ. 

Байдгүй ээ сандраад нөхөртөө өргөөрүү ороод автобус нь хаанаас хөдөлхийг тодруулаад өг, утас олоод өг гээд жаахан бачимдлаа. Удалгүй нөхөр маань нэг утас олж өгөхөд харин газар товлож уулзана гэсэн хүн маань болж таараад автобусруугаа хамт хөдөлсөн юм . энэ хүн бол Тэнгэрийн заадас гэдэг нүдэнд дулаахан 2 нүд нь өөр, үс нь  шар хар улаан өнгөөр солонгорсон сайхан бүсгүй гоё эгч байсан юм. автобус байх газрийн цаана 1, харин замийн эсрэг тал 2 хар сүнс харж энэ өдрийн хий биетэн харагдаж эхэлцгээв. Автобусандаа суугаад зорьсон газарлуугаа явахад авто зам даган бас 3, 4 хар сүнс харлаа. Түр буудлан зогсоход / Гачууртлуу явах замын Оргил дэлгүүр / замынхаа эсрэг талд нэгэн жаахан хүүхдийн сүнс олж харав энэ нь төрлөө олоогүй энэ хорвоогоос салаагүй нэгэн бүдэг балчир хүүхдийн сүнс байсан юм. Ингээд цааш зорьсон газарлуугаа хөдөлөхөд харин автобусанд маань буурлууд ороод ирцэн байхыг анзаарлаа. Би л анзаараагүй байсан бололтой түүнээс тэнд суусан бүх хүнийг даган явсан нь тэр байж шүү дээ. Зарим нэгийг нь налан энд хамт байгаагаа мэдрүүлж байсан байх аа. Автобусны хамтаар 20 хэдэн машин явсан юм. Машин бүхэн бүдэг ногоон,  шар,  ягаан гэрлээр гэрэлтээд байсан.  Очих газараа очихын өмнө нэг их гэрлийн хүрээг дайраад машин тавьсан газруудлуу дөхөн буудаллаа. Буугаад л майхнаа босгоод ажихад 20 хэдэн машинаас улаач нар маань дагуулсан олонтойгоо тойрон хүрээлэх толгод мэт газарын төвд очин хуяг хувцасаа өмсөж, хүмүүс сүү боов өргөж эхэллээ. За ингээд тал тойрог хэлбэрээр хурсан олон суухад нөгөө тал тойргыг нь дагсан олон буурлууд сууж харагдсан. Ингээд Аяанга удган нарны бөөлөөн эхлүүлж тэнгэр ажуулж ,нар ажуулж, олон өнгө хэлхэд хүмүүс тийм байна тэгэж байна гээл байв. Харин би олон олон өнгийн гэрэл бүхий хүмүүс нарнаас ч юмуу тэнгэрээс ч юмуу бууж ирээд бидний дунд тухлахийг гайхах биширэх айх зэргэцүүлэн ажин суулаа. Тэнгэрээс буусан хүмүүс шанаган хорхой шиг, царай тэгээд сүүл адил зүйлтэй, надад харагдсан дүр төрх нь сахалтай нь сахалтай , сахалгүйн сахалгүй , эрэгэтэй эмэгтэй олон сүнснүүд хаа сайгүй бууж ирж байсан. тэдгээр онгодууд буунаад хүрээ татан тойрсон юм. За ингээд олуул зэрэг буух боллоо. Хурсан олон бүтэн тойрог болон зогсоход Аянга удгантай хөөрөлдхийг хүсэн дэрэгдүүр нь баахан эргэлдэвч яасан олон хүн түүнтэй ярьдаг юм бэ. Хүний яриа таслахгүй гээл хүлээж зогсосоор байтал бүгд бэлэн болцон байв. Ингээд би нэгэн газар тухалж аваад л суув. Улаачид Аянга удганаа тойрч суугаад хэнгэрэг хэцээ нүдэн эхэлхэд 2 нүдээс минь нулимас гоожоод атаархаад ч байгаа юм шиг, гомдоод ч байгаа юм шиг хөөрөөд ч байга юм шиг оргин баахан уйллаа. Нэг мэдхэд улаач бологон нэгэн буурал эсвэл жанжин зарим нь хатдыг биедээ залжээ. Тэдний маань зарим нь улаачдаа багтагүй энэ тэндээс нь овойж товойн сүнс нь ил гаран харагдана. Яг  жижигдсэн хувцасанд чихэлдэж байгаа юм шиг л биеээ сэгсчиж нэг үзнэ. Хараал ажаал суутал нэг бөөнийсэн хар юм нэг улаачид байхыг хараал уур хүрэх айх мэдрэмж зэрэг төрөв. Тэрнээс нүд салгаад Аянга удганг ажихад яаг л гал адил дүрэлзэн харагдаж дуу нь өөр болчихсон байлаа. Энэ бол хаантан байлаа. Нөгөө алдарт Чингэс хаан маань. Хурсан олон буусан буурлуудаа ундаалж, хаантантай золгох нэг нь золголоо. би ажаал суугаал байла . Хажууханд нэг сайхан хатан бууж харагдана. нэг л танил дотно гоё хатан. Сонсохнээ Сорхогтон хатан гэнэ. би лав тийм нэртэй хатан мэдэхгүй түүхэндээ байсын байга биз. Аянгат удганруу харлаа хаан буусан байна аа. Миний хаантнаас айж эмээх аймар их. Хүмүүнээс очиж болох юмуу гэж ам мэдэж байж л дэргэд нь ахиад дөхөн очлоо. Суугаад хүлээгээл , мэнд мэдэх гэж өндийх бүрт буусан буурал хурсан олон түүнтэй хөөрөлдөн уйлах нь уйлж, инээх нь инээж, сургааль сонсох нь сонсож, зэмлүүлэх нэг нь зэмлүүлж байлаа. Ингээл арай чүү нэг хүний өмнүүр дайран байж хаантантай золголоо. тэр хүн мэдэж байга бол өршөөгөөрэй. тэгэхгүй бол уулзаж чадахгүй санагдаад л . Амар байна уу та гээ л золголоо. Мэндээ юун хүн бэ гэнэ. Би сүнс хардаг бүсгүй байна гэлээ. Хаан Аянгтаас асуугаадхы хэлээ. Тэгсэн хаан өө мэлмийтэй төрсөн охин, нөгөө дөрвөлжин харын охин байна гээд надаар олон зүйл мэлмийдүүлэв. Зоригтой бай харж байгаадаа итгэ гэх утга агуулга бүхий сургаалийг яруу тодоор сонсоод зүрхэндээ цоожлоод л авлаа. Хаантан миний дүрийг харж чадах нуу гэхэд нөгөө шатах мэт дүр жаахан буурч хальт мульт түүний гэгээн дүрийг хараад дахиал шоконд оров. Юун нөгөө архи нь дээр байдаг, мөнгөн дээр байдаг зураг шал худлаа. Харин ч улаачыг нь ахиад жаахан томруулаад, эрүү шанааг нь нилээд том болгоод, жаахан махлуулаад, хар бор шулуун долгиолсон үс, сахал самбаа наахад хаантаны дүр болхоор тийм л дүрийг олж харсан. / итгэхгүй л байхал даа зарим нь. гэхдээл үнэн. нэрээ ч ёвропжуу царайтай юмуу гэмээр өндөр хамартай гэлээ ч монголоо гээд баталдаг шанаа бол байналээ /  зөө ингээд би хаантантай золгож үдлээд хөөрсөн сэтгэлээ дарж халсан бие хөргөхөөр майхандаа очиод жаахан цай ууж хоол идээд  тамхиа таталаа. Хамт ирсэн хүмүүсийн нэгнийх нь  6, 7-хон сартай жаахан хүүхэд маань учиргүй уйлж байлаа. Аав нь дутуу сэрчихээд уйлаад гэж байна. харин би харахад нуруу дээр нь хумасны толионоос томгүй жижиг нүх, эсвэл амитан алийг нь сайн мэдэхгүй байна нэг юм байхаар нь цохиодохсог чинь  тэр юм уналаа. Тэр хүүхдийн гэрлэн бүрхүүл юучгүй алга . Ааваар нь илүүлж гэрлийг нь нөхүүллээ. Хүүхэд эцэг эхээсээ эрчимээ авч гэрлээ нөхдөг юм л даа. майхнаасаа дээш тойрог болон хурсан олон болон, түүнийг тойрон суух буурал дээдсүүдийнхээ тэнд очиход хаантан намайг дуудан хүмүүсийг шинжүүлж эхлэв. Зарим нь буурлуудаа бүрэн буулгаагүй, зарим нь биедээ 4 мөч нь сэлэм шиг зоогддог хар юум биедээ наацан, зарим нь угаа аваагүй, зарим нь биедээ жижиг сажиг дэв наацан олон хүн надаар мэлмийдүүлэв. Би ч хааныгаа хурдхан хөтлөөд анх харсан хар бөөнийсэн юмруу дагуулж очиод юу болохыг н мэдхийн хүслэн бас хаан түүнийг яаж алахыг хархын хүслэн. Анх харснаас жижигэрч өнөөх чинь 2 толгойтой 1 биетээ 150см-ын  араатан болон үлдэж. Тэр хувцаснаас буусан юмнууд л тэнд байсан улаачнарыг сүвлэж аваад зоогдож үлдхийг хичээж дээ. Хаан тэднийг засхыг анзаарах сөхөөгүй өнөө томруу хамаг анхаарлаа туучихсан байла. Хаан нөгөө аймар хар том юмыг хувцасан дээр байгааг нь 3  хазаал имдэчихээд дараа нь буцаагаад үртэс болгоод салхинд хийсгэчихэв бусад улаачид байсан нөгөө амьтанг ч тэгэв. Нөгөө том юм байсан улаачийн дотор байсан зүйлийг би олж хараагүй байж. Түүнийг нь хаантан мэджээ. Тэр зүлйийг багалзуурдаж аваал улаачийн амнаас сорж гаргаж аваал идчихдэг юм байнаа. Дараа нь бөөлжөөл үртэс гаргачихна. Яг л махны машин шиг хаан байлээ дээ. Сониноос нөгөө хувцасанд байсан 2 толгойтой аймшигын нэг хэсэг миний хавиргаас эгэм хүртэл зоогоод охиснийг би сүүлд мэдэв. Нүд харанхуйлж нүдний угруу өвдөөд байгаагын учрийг олохгүй хурсан олонийг мэлмийдэж тэнхээгээ барав гэж бодоо л хаантанд хэлхэд миний нүднээс ямар нэгэн юм сорж авхад би санаа зовоод зүгээр болсон гннд явлаа.удалгүй эгэм хавиргаар өвдөөд уушиг дотогшоогоо хий алдан цээж хийгээр дүүрэн гэдэс цэрийж эхлэв. Ингээд Тэнгэрийн заадас  улаач эгч эгэмийг минь эрчмээр дүүргэн нөхөж өгхөд санаа зовж түүнээс зайгаа аваад зүгээр болсоон гээд дахиад худлаа хэлчихлээ. Ингээд бид ирсэн унаандаа суугаад буцаж явлаа. Гэтэл бие таагүй бүр бөөлжөөд л хачин оргиол зүгээрдээ энэ чинь сүнс зүгээр болчихноо гээл явж байтал гэнт араас нэг юм татаад явчихсан хартал миний бие газар унаж харин би өөрөө нуруундаа төмөр зоолгуулан чирэгдэж байдгийн нэг нь гэнт нөгөө төмрийг суга татан хаяд ариа гэж биедээ орлоо. Энэ хүн зэв жанжины улаач гэх аймар сүрдэм цариатай нэг бор залуу байлаа . Ингээд яг л үхлээ гэж бодлоо шүү. Автобусанд байсан хааны жанжид намайг өөрсдийн эрчмээр дүүргэж өгөөд явуулав. мухлай жанжины улаач гэх бас нэг аймар ах нүд нь бүүр хархад л хамаг бие сүрдмээр тиймдээ ч нүдээ боож буудаг байх гэж бодлоо. самлага нэвт харвал хүн үргээд алга болох байлгүй. бас бус олон хүн байсан ч гүн сэтгэгдэл үлдээсэн нь энэ хүмүүс аймар дүрүүд байла. Тэдгээр улаач нартаа бас буурал дээдсүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье үнэхээр их баярлалаа. Ингээд гайгүй болоод тэднийгээ хартал тэд нарын мань гэрэл цоорсон байлаа. Санаа зовсон гэж жигтээхэн. Тэд  ч зүгээрээ эмчилчихнээ гэж байлаа. Ингээд гэртээ ирээд зүгээр л унаад өгсөн айрай чүү хөдөлж явж байж орлуугаа дөхлөө. Угаасаа сэг болтлоо гэмтсэн сүнс маань өнөөдөрч өвдөж байна. Нэмж хэлхэд хэтэрхий тэнхээгээ барцанаас болсон уу яаснаас болсрн бүү мэд мэлмий минь харахгүй байна. Хүмүүн олноо ч бүрсгэр фокус муутай л харж байгаа тул зургаа шинжиж чадахгүй л байна даа. Тэр олон буурлуудийг хэн гэдгийг нь би өөрөө нэрээ хэлж танилцаагүй учир очиж золгоогүй учир нэрлэж зүсэлж чадахгүйнэ. Гэхдээл хүмүүн бидний энэ цаг үед хаантан маань өрлөг жанжид өөрийн хатад хүүхдүүд болон дүү нартайгаа, өрлөг жажид нь үр хойч болон хатадтайгаа улаачаар дамжин заларч байгаад бүү эргэлз улаач нар минь та бүхэнч үүндээ итгэлтэй байгаарай.
                                         нийтийн бөөлөөний маргааш нь бичив.

face book deer baisniig jaahan zasaj oruullaa.

----------------------------------------------------------------------------------------------------------
нийтийн бөөлөөний маргааш нь 

zoo onoodor bariach balchir egchteigee olon zuil uzej medev.

onoodor huvtsas heregselee todruulahaar ooriin zursan tsaasaa avaad zovloh udgan deer ochin todruulhad zov baiv. oorooh helbel bi harj chadaj ee buurluudaa.  ingeed udaagui baital olonii hold daragdahiin hamtaar tenger  udgan bariach balchir egchiin hamtaar irlee. ingeed negen humuuniig bosgoj zogsogood bariach egch maani ooriin tohooromjoor aura g shalgav. harin bi harj haana yu baigaag helj tenger  udgan maani zasan olniig bishruullee. saihan gar niilne gedeg l ene baih daa. harvuulah n harvuulj suns n tenej odoh n odoj har suns aguulah n aguulj ee. ingeed bid 3 tsaashlan negen ger buliim humuuniig dagan gadaadiin 2 humuuniig zasaj oghoor bolov. getel ter homuun n orsiin ih baatriin ongo tenger buhii humuun baij taardag baigaa. ter humuund aihtar tom shulam gehuu huuhen har suns naaldajee. teriig n salgasan ch todiilen ih gerlen burhuultei bolj gavshsangui. tenger udgan ajaad  udmiin haraaliig n tailav. udmiin haraaliig erleg haanaar udgan maani tailuulsan bogood ooriin bier medeelel damjuulan nadad medegdehed 5 dahi udmaas irsen haraal baisan bailaa. te homuun odoo orsod ochin ih uilsiig hiih baih daa. ingeed tsaash bas negen homuunii urilgaar negen emegteitei uulzahad bas l uchrah yostoi negen haanii udmiin busgui bailaa. ugtaagaa medeh ch ergelzej yavdag ih uiliig hiih gaihaltai busgui bailaa. ter bas harvuuljee. tuuniig zasaj ogon oorsdiin uil hergiig tailbarhad ongo tengeruud nalj ogshool bailaa. iin haanii 1000-n ulaach iim zamnalaar tengeriin husleer uulzadgiig uhan oilgoj gaihan  bishrev. delgerengui zuilsiig daraa ene dooroo coment bolgon bichii yadarjee bii. 

ene odor anh bi ooriin uhliig erleg haanii garaas atgahdaa harsan yum. tegeed setgeleer neg ih unaj yaha medehgui balmagdsan ch yaval yag gesen bodold avtsan yum.ene tuhai ch bas daraa bichii.


Амар амгалан байна уу өргөөний олон ах эгч нар минь
Зөө би хээрийн бөөлөөн дээр өөрийн багшийг хайж ирээд, тэрнээс хойш юмаа бэлдэн // ах эгч нарынхаа буянаар бүх зүлээ биш ч гэсэн гол хэрэгтэй зүйлсээ бэлдсээр ,,,, өглөөтэй нойр хоолгүйхэн золгосон билээ. Нялх үрээ үлдээгээд явах хицүү байсан ч тэнгэрийн үйлд бие зориулна гэж эрт амласан амлалтаа бодон унаа тэрэгнийхээ цагыг уян байж хөдлөв. Очих замдаа хуяг хувцасныхаа дэргэд байхаар толгой өвдөж дотор муухайраад байсан болохоор өвгөдийн хэлдэгээр олон хүнийг тээдэг өнхөрдөг дөрвөлжинд суун элдвийн зүйлс ярин үүл шинжин явлаа. Үүлэндээр очоод юу туулахыг кино адил тов тодорхой үзүүлсэнийг гэртээ ирээд л ухаарлаа. За тэгээд очих газраа очоод зүгээр л утамаар байсан ч олон түмнийг мэлмийд гэдэг үүрэг аваад жаал гүйв. Мухлай жанжиний маань улаач надад нэг сайхан бэлэг өгч түүгээр өөрийгээ хамгааллаа. Жаахан ч гэсэн дуудлага дуудчихгүй яах гэж ийм бузар булайгаа хүнд толидуулдаг байна гээл  үглээл үүрэг болхоор мэлмийдээл явж байла. би 3 хоногын дотор дуудлагын шидийг бишэрцэн.  Олон улаачдыг өвдөж байга газраа мэдсээр байж, харваанд өртсөнөө мэдэрсээр байж заавал надаар харуулж итгэх ямар шаардлага байна гээд л ааш муутайхан л явлаа. Өөрөө ч ууц нуруулуугаа амьтанаар харвуулаад л мэлмийрүү гээ харвуулах бүртээ бултаж холдоол дуудлага дуудаа л арай чүү шөнө боллоо. савдагууд нь сархадад дуртай ардуудаас болоод догширцон газар болхоор ооч тэр үү эсвэл сархаданд дуралдаг нөхдүүд юмаа үлдээгээд явчихдаш болхоороо ч тэр үү хицүү газар байла. Түмнээс замаа буруулж арай чү нэг амарч мандах нартай учирлаа. Өглөөг үзэн ядаж өвдсөн бие чирэн байж гарч хэдэн тамхи татаж нарны бөөлөөнд сууж овоо тэнхэрлээ. Нуруундхаа авхуулаад бүрч сайжирлаа. Үдийн алдад тусдаа газар очин цөөхөн хэдэн улаач хөмүүнтай тэнгэр удганыхаа хамтаар угаан бариж биедээ оруулхыг суралцав. Хэхэ энэ хэсгийг ярихгүй охилоо. Өвөө эмээ болж үзэх нь гэж санасан чинь шал орвонгооро эргэцэн. Хамт явж намайг түшиж өгсөн ах эгч улаач та нартаа талархлаа. залаалж өгсөн Тэнгэр цолт Аянгат удгандаа мөн маш их талархлаа.  За тэгээд анх буудалсан газраа ирээд олон сахан буурлуудтай золгох байх гэж бодож байвч цөөхөн хэд нь бууж үйл бараг өндөрлөж байв. Хөөрхий өргөөний улаачд маань дахиал намнуулцан байв. Яагаад ч юм зармых нь шидийг мэдэрч өөрийн эрхгүй хэлж өгч ухааруулаад байлаа. Гайхалтай шүү. Үнэхээр хэлсэнээр минь улаачид маань бие бие ээ эмчилж сүлбэсэн сум жадаа авч чадаж байлаа. энэ буурлуудаа маш сайг мэдэрдэш болсоны шинж байх. Би ч тун уйдамхай хүн бололтой анх харваа намнайг ихэл сонжин хардаг байлаа харин одоо хархаас дургүй хүрээд л байна. Эгэл амьдрахсан. Гээл боссон өдрөөл шантраваа хөөрхий, Зөө тэгээд хөдлөв дархан өнгөртөл гайгүй л байлаа. Гэтэл хаа нэгтээ миний туулаагүй амьдрал нүдэнд зурайж өргөөний 2 балчиртай гаа тэврэлдээл уйлав. Уйлж дусаад бие бие ээ хараад баахан инээв. Яаг л галзуугын тоглолт. Буцаж суугаад явах зуураа нүдэнд зурайсан харагдсан бүхнээ хэлж хэрхэн янзалхийг тунгаан бодож явлаа даа. Дахин нэг газар буудлахдаа урьд замдаа хшний амь гарзадсан осол болсон, уул хадандаа хүний чандар тавидаг газар буудалчихлаа. Энэ газар бодол санаагаараа харваа хийдэг хөмүүн бидэнтэй хамт яваад  тэр хавийн тийрэнгэ цуглуулаад хүчирхэгжээд авсан бололтой. Өргөөний балчрийн маань бие сулдайн ихэд сандаргалаа. Хэн нэгэн чихэнд үг хэлээд л янз бүрийн бүүвэйн дуу дуул гэхэд нь дуулж тэнгэр монгол газар гэх дуудлагыг дууд гэхэд нь хурсан олноороо дуудаж энэ үйл маань амжиллтай болж жаахан тэнхээ орход нь нийтийн тээвэртээ суугаад л их сайхан сэтгэлтэй эгч ахнарынхаа хамаг галыг баран байж хөдөллөө.энэ үед л Дэлгэржаргал гэх маш их юм сургамжилдаг нэг сайхан эгчийг тогтоож авсан юм даа. Тэр эгчид байхгүй юм байдаггүй гэлтэй л байдаг юм. ганга уугуулаж галаар амьсгала жаахан тэнхээжив. Галаар амьсгалаж чадахгүй байсан эгчийн дотор хөвөлзөөд яалтачгүй яамар нэгэн юм дотор нь байгаад гарах гээд байлаа. Би ч цонхоо онгойлгохгүй жаахан тэвчиж байгаад бөөлжөөдөх л гэв. Гэтэл хойноос нөгөө намнаа хийгээд байсан улаач өөрөө өөрийгээ бариад өгчихлөө. Хахаххаал та нар шиг галзуу байхгүй ийм бөө байдаггүй гээл хуцаж алддаг ын хэхэхэхэ. Цагдаад өгнө гэнэ. Хаххахаха. Хэн юм юу юм ч гэх шиг. . Ингээд цааш юу болсоныг бүү мэд. Ухаан балартаад балртсан ухаан дотор хар жаалуудыг багалзуурдаж аваад хөөж байсан. Нэг мэдхэд хүний цээжин дээрх шархлуу ус асгаж хажууд минь нэг нь галаар турьгаж ,нэг нь хойноос нь салхиар эмчилж байлаа.энэ үйлд эзэн дээдэс маань унаанд сууга бидэнтэй хамт үзэгдэж өөрийн эрхгүй бөхийж байснаа бас санаад байгаан. Хажуугаар алтан шаргал луугын хайрс мэдрэгдэж тэрбээр хаа сайгүй гулганаж байла. Мөн нэгэн битүү гал шувуу бидний дээгүүр нисэж үзэгдсэн. Арай чү ухаан ороод яаснаа асуух гэтэл ахиал ухаан балартаал нэгэн эмэгтэйд би эрхэлж алдлаа. Хэхэхэ. Дахиал ухаан ороол яаснаа асуух гэтэл бас л ухаан балартав. Энд юу болсоныг мэдэхгүй ямартаа ч маш их л уйлсан байлаа. Ашгүй нэг хотод орж ирээд санаа амрав.
Аянгат удган хотод ирхэд тосон угтаж биднийг нэг сайн загнаж билээ. тэгээд засаж өгсөн юм. хэхэ 
Зөө тэгээд ах эгч нартаа захихад дүүдээ дотно сэтгэлээрч бай үгүй ч бай битгий хүрж байгаараа. Толгой өвдөөд ямар нэгэн юм болоод байх юм. Бас өөрөө мэдэрч байгаа зүйлдээ битгий эргэлз заавал надаар харуулах шаардлаггүй байх. Муу зан сурлаа шүү дээ танар минь. Яаж яанзалхаа тунгаан болож өвөгдөөсөө асуун дуудлагаа дуудан ид шидээ ашиглаж сурна уу. Энэ ута залхуурч байна гэж бүү бодоорой шархны лэнт наах юмыг хүнд харуулах шаарлаггүйтэй л адил шүү дээ. Та минь эвгүйтээд өөрийн бүх аргаа хэрэглээд үл дээрдвэл надаар харуулаад хамтдаа яаж ангижирхаа тунгаан бодоцгооъё.
Надад тус болсон босход дэм болсон
Аянга удган
Тэнгэрийн Заадас эгч
Сэлхэнцэг хатан
Аби үжи
Танхай балчир ах
Баярмаа хатан
Мандах ах
Шүрээ эгч
Бямбаа ах
Барс ТМГ
Гал Ус
Ану МГЛ
Туул мөнх эгч
Дэлгэржаргал эгч
Эрдэнэ чимэг эгч
Тулга хядал ах
Мөнгөнсар эгч
Гантулга ах
Дэлгэржаргал эгч
Хурцаа ах
Дэлгэрцэцэг эгч 
Өргөөний олон улаач нартаа
Болон бусад ах эгч сайхан буурлууд, дээдэсүүд жанжин, баатарууддаа маш их талархлаа
Заа уучлаарай бусдых нь нэрийг олдоггүй ээ дараа гүйцээн бичнээ.

маргааш  нь
ухан ойлгоход цаг хугацаа хэрэгтэй гэж
---------------------------------------------------------------------------------------------------
Дарханы нийтийн бөөлөөн дээр үзсэн бүхэн учиртай байж ээ
Дарханы нийтийн бөөлөөн дээр бүгд л харвуулж намнуулж элдвээр шоглуулсаныг одоо бүгд л мэдээ байлгүй дээ. Эд бүгд  бидэнд сургамж болон, улаач балчир биднийхээ алдаа оноог ухааруулах сургалт байсныг ойлгох хэрэгтэй дээ. Мөн дэг журам хүндлэх ёс мөн амин хувиа хичээх юм бол яаж үгүй болхийг бидэнд ухааруулсан хатуу сургааль байж дээ. Одооноос буруугаа ухан бусаддаа мэдсэн сурсанаа харамгүй хэлж  хамгаалат хуягаа гүйцээж, авч явсан түшээ болон гадна дотны хүмүүсээ хэрхэн сургахыг ухан ойлгуулах нэгэн том үүрэг байж. Тэгээд шууд дүгнэлтэндээ орий доо
/ хэхэ Аянгат удгандаа загнуулан байж ойлгосым өө/
1, 1 толгой дор эвлэлдэн нэгдэхгүй бол хар толгойгоо мэдээд хамаагүй сагсуурах юм бол онгод тэнгэрээ хураалган осолд орж овгын нэрээ гутаах үйлтэй юм байна
2, гэр өргөөний зохион байгуултанд орж хүчээ авсан улаач нь ухамсарлан нялх балчраа хамгаалж харваа намнаанаас холдуулахгүй юм бол өөрийн чинь анд үйл хийх хөмүү нь хүчээ авхаасаа өмнө халих аюул байна
3, өндөр дээдэс буучаад байхад шоу тоглолт үзэж байга биш дээ хүндлэн дээлэх ёсд суралцах хэрэг байна. Хаан дээдэс маань хичнээн эгэл даруу байгааг бас ухаарах хэрэг байна
4, түшээ хөмүүнээ сургаж цэгцлэн үйлд үйлчлэх эрдэмд суралцуулан элдвийг сайн хэлэх хэрэг байгаа юм байна
5, хаа хамаагүй тагнуулыг урьдан таниж урвуулан үлдээж эх орон энэ дэлхийнхээ төлөө цохилох зүрх сэтгэлийг бадраах хэрэг байна
6, өөрийн итгэлийг бадраагаагүй байж өрөөлд заах зүй бус юм байна
7, өөрөөлийн үгэнд итгэж зөв замаас хазаах аюул байна
8, улаачийн сэтгэл юугаан цэгцэлж мэдлэг юугаа тэлж шид юунд сурлцах хэрэг байна
9, нэгэн нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө сэтгэл байвал юуг ч саадгүй гатлах гарц байна

За та бүхэндээ талархлаа. Очсон хүмүүс уншсан хүмүүс үйл явдалтай нь ухан ойлгож бие, оюунаа тэлэн. Бэрхэд бэлдэж аюулд анхааралтай ёс дэгтэй байж өөрийн оюун бодлоо харамгүй хайрлаарай
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 


2 comments:

  1. ingej harah ni tovogtei bdag bhaa daschihsan hund bol zugeer bhdaa bi ch neg harval uhaan aldah yum bn. za goyo bolson tuuheesee huvaaltsaj bgaad chin bayarllaa

    ReplyDelete