Sunday, September 23, 2012

9-сарын 22





Их хуралдайд би хамаг ард нь суугаад олон сайхан хөмүүний өндөр дээдсийг нь бахдан бишэрч харсаар хуралдаа анхаарал төвлөрүүлж юу ярисан юу өгүүлэж хэлэлцсэнийг мэдэлгүй өнгрөөчихсөн дөө. За яахав нэгнээс нь сонсчихол байлгүй дээ. Хэхэ. Харсан бүхнээ харин а бүхэнтэйгээ хуваалцахад. Олон сайхан өбндөр дээдсийнхээ гоёл чимэглэл хувцас эдлэл биеээ авч явах байдал зэргийг бишрэн суусаар нэг л мэдхэд хурал дууссан даа. Хаан дээдэс өрмөн цагаан дээлээр гоёж юудэн малгайгаар гоеж алтан бүсээр тоноглосон байлаа. Өрлөг жанжид хаан дээдсийн хажуугаар эгнэн суусан байсан гүн хөх нил ягаан улаан болоод бор алтан шаргал дээлээр гоеж 4 талт болон юудан малгай их дээр үеийн саравчтай малгай өмссөн харагдсан бөгөөд биедээ зэр зэвсэг агсаагүй басайн. Хаха та нар саравчтай малгай гэхээр CUP малгай бодох хэрэггүй шүү. Хаан дээдэс болооод өрлөг жанжидийн араар хан хөвүүд хатан дээдэс үзэсгэлэнт гүнж нарийнхаа хамтаар тухалсан байсан. Хатад бүгдээр бортого малгай урт ууж зөрүү энгэртэй хурц тод өнгийн дээлээр гоёж бүс бүслээгүй байсан бөгөөд гүнж нар толгойн чимэг богино хүрэм машид гоё дээл өмссөн басан даа. Мөн гүнж нарийн зарим нь нүүрээ гэвлүүрээр бүтээснийг ажиад гайхан буусан даа. Хан ховгүүд үсээ 2 хуваан шүлжээд зүүрт 4 болгон шүлжээд бураар боогоод алтаар богжилсон байсан бөгөөд  цайвар дээл мөнгөн тоногтой бүсээр гоёсон байна лээ. Хээ хуар гоелийг нь үгээр хэлж үнэхээр барахгүйнэ дээ би. Хатөн дээдэс хан хөвүүд гүнж нарийн ардуур мөргүн дээдэсүүд номийн түшмэд заларсан байсан. Гүн ногоон дээл хөх хүрэм бас цайвар додигтой байсан.  Тэдний өрдуур ноёд тухалсан байсан өөр өөрийн өвөрмөц ихэд нарийн хийцтэй торгон дээлтэй олон ястангуудтай ихэд адилхан харагдаж билээ. Заалийг тойроод 5 эгнээ царгүүдээр хамгаалалт гаргасан байсан. Харин тайзан дээр дуу хуур эгшиглэх бүрт гайхалтай сайхан бүжигийг олон сайхан онгод тэнгэрүүд бүжин наадаж ихэс дээдсийг маань баярлуулж байсан даа. Эртний сайхан хэмээх дуу аялгуулахад  өрлөг жинжид минь бүрч ихээр догдлон нүдэнд нь баярийн нулимас гялтганан харагдсан . энэ бүгдийг бишрэн суусаар нэгэл мэдхэд хурал тарсан даа. Зарим нэг зүйлсийг орхигдуулсан бол өршөөгөөрэй. Дээдэс маань энийг уншаад намайг эдийн шуналтай золиг эд зүйл харсаар бусдийг нь ажсангүй гэж зэмлэх байх даа. Хэхэхэ.
Унаа тэрэг хөдөлж 13-р зуунруу хөдөлхөд дагаж явах тэрэг болгонд цувааний номир түгээхэд харин жолоочид маань уралдааний номир гэж бодсонуу яасан цуваа бутран дэгэнд нь оруулах гэж зохион байгуулагчид маань их л тэвдсэн дээ хөөрхи. Дахин анхааруулхад манайхаан цуваагаар жингээр яваж суралцах хэрэгтэй. Холийн замд явсан их тушилгийн үүднээс энэ цувааний дүрэм нь гарсан юм шүү. Ойрийн замд хэвшээд сурчихвал цаашид алзахгүй шүүднн. Дүрмээ бариагүйгээс холийн замд төөрч будилах, дээдсийн айлдвараас хоцрох машин тэргээ эвдэх их асуудлууд гарч байсанг ухан дагаж мөрднүү. Чадахгүй аваас үлдсэн нь дээр шүү. Үгүй бол нэгийн алдааг нийхэмээрээ хариуцан өөрийг чинь хүлээн өнө олон алжаах болхнийг сануулах нь зүйтэй болов уу.
Оргилоос хөдөлхөд жаахан дуг хийхэд зүүд нойронд нэг хүн шүлэг хэлхэх шиг болов. Би ч тоосонгүй гэхдээ одоо санахнээ
Олон түмэн сонжин ирэв
Оосор бүч нь үгүй гэнэм
Хурсан олний итгэл ахархан
Хуурамч нэгэн ч шургасан байнам
Өндөр дээдэсүүд шалгар болно доо
Өөрийн үрсээ шалгах л байх даа
Итгэл нь алдарсан хүмүүнийг
Эвээр намжаагаарай үр минь
Сэтгэл нь гундсан үрийг сэрээж явна биз дээ
Очих газраа очиход жаахан бэрэхшээл болож хурсан олон бухимдэж дээр дооргүй хилэгнэв. Тэгхэд л зүүдэндээ орсон эл шүлгийг ухаж аан энийг зөгнөсөн юм байна. Хүмүүст хэлэх учиртай байснаа ойлгож хэлэлгүй алдсандаа жаал харамсаж суухад галийн тахилга эхэлхийн өмнө өрлөг дээдсүүд жижиг гал дээр буун хурсан олон хөмүүнийг тандан мэдэж шургасан булхайг илрүүлэх шиг болов. Та нар минь ойлгоорой хий бие хийсэглэн дүртэнг хэлэж байга учир бие биенээ хардаж сэрдэх хэрэггүй хамгийн гол нь эвээ бэхжүүлж эх дэлхийгээ аварж үр хүүхдээ сайхан өсгөх шүү дээ.
Галийн тахилга дээр бүрэн тасарсан учир юу болсонийг мэдэхгүй байна. Ямартаач гал дотор л яваад байсан. Учраа өөрөөч олоогүй байна даа өршөөгөөрэй. Үдшийн 3 цагийн алдад тахилга дууссан ч унтаж чадахгүй галаа манан сууж урьд шөнийн явдлийг дахин дахин санахийг хичээн суусаар ургах нарийг үзэв. Унтсан хүмүүс сэрж нарнаар бөөлөөн болход харин би унтхаар явлаа. Хаан дээдэс нарний бөөлөөн хийхэд сэрж нарний бөөлөөнг харан бишрэв. Эл бөөлөөнд суухад 9зүйлийн засал төгөлдөр хийгддэг анхаарлаа ард хэр их төв болгоно төдий чинээ сайн засагддаг гэж өндөр мэргэд шүлэглэн сайхан хэлсэнч өөрт минь үлдсэн нь энэхэн л байна даа өөдгүй юм даа мартамхай гэдгийг нь. Үүний дараа зари нэг хүмүүс намайг гээд ирэхэд нь ямар их сандар ваа. Би тийм мундаг биш шүүдээ гэж бодон байдгаараа хичээн харсан үзсэнээ л өгүүлэн хэлсэн дээ. Дутуу мэлмийдчихвий бүрээ хувиргаснийг нь алдчихвий хэлэх ёсгүй нууцийг нь хэлчихвий гээл их зүйл л бодон хэлэж суухад бүр олон хүн ирээд бүр их сандрав.яана бэ би би өөрөө өндөр тэнгэрийнхээ ёс дэгэнд сурлцаагүй босоод удаагүй байга багхан балчих би их л сандарч унаанаасаа хоцрох шахан байж хэлсэн дээ. Дутуу хүтүү зүйл хэлэж сэтгэлийг тань гундаасан бол өршөөл ирие ээ би. Улам хичээн их сайн болхийг өдөр бүр хором бүр хичээеэ би. Олон сайхан ах эгч нартаа дүү нь маш их талархлаа.

No comments:

Post a Comment