Monday, September 24, 2012

эгэл байхсан

эгэл байхсандаа
эгэл байхсан
эрхлэн наадах үрээ тэврэн
эр нөхөртөө наалданхан
эрээн плаж өмсөөл
энгэр замаа задгайлан
оо энгэсгээр гоён
орчилонд санах бодох зүйлгүйхэн
орой үдшээр алхахсан даа

эгэл байхсандаа
эгэл байхсан
энэ биеээ магтан
энд тэндхийг шүүмжлэн
хорвоогийн сонинг хуучилан
хонгор нөхөдтэйгээ уулзанхан
хоногоор үдшээр зугаацан
хол ойр наргин
хөлчүүрч нэг үзэхсэн

эгэл байхсандаа
эгэл байхсан
өргөө гэрээ цэмцийлгэн
өөдөсхөн үрээ эрхлүүлэнхэн
өнхөрч наадан ший үзэн
өөхөн бөмбөг биеээ энхрийлэн
өөд уруугүй амран
өнжиж нэг үзэхсэн дээ

эгэл байхсандаа
эгэл байхсан
элдвийн хий биетэнг харахгүй
энэ үгүй анир сонсохгүй
эрээн барааныг тандахгүй
эрчлэх олмийг татахгүй
эжий аавдаа эрхлэн
эгэл байхсандаа

гэхдээ би хувь тавиландаа гомдлоогүй
эгэл бус төрсөндөө омогшин
энэ их тэнгэрийн хүчийг авсандаа
цаг ямагт хариуцлагаа ухан
цаг төрийг эмхэлхээ бодон
ирэх цагийг засна гэж
эрхлэх үрээ жаргаана гэж
нийхэмээр нь амаржаана гэж
эл биеээ гололгүй
эх дэлхийдээ хүчин өргөн
дутуу бүхнээ дүүргэх гэж
дуулсан бүхнээ тогтоох гэж
ажсан бүхнээ ухах гэж
амрах цагаа бодолгүй
алжааж ядархаа тоолгүй
эгэлгүй хөмүүний бараагаар
эл биеээ засан
энгүй үйлийх нь хойноос хүчээ өргөнө гээл
гэлдэрч ява нэгэн
хорвоо гэдэг хяслантай
ховорхон билгийн төлөөсөнд
эгэл төрх энэ амьдарлийг минь
ид шид элдвийн нууцаар сольсон
энэ тавьлан нь хөмүүн бүхэнд тохиохгүй
энэ тавьланг хөмүүн бүхэн даахгүй
эгэл бус энэ тавьланг
энэ биед минь тохсон нь
их итгэл, эгэлгүй хувь учираас
эл бие минь гомдлох эрх үгүй.
мөрөөдөн баясаж тохуурхан бодох толгой байгаад талархана
энэ л байхад надад хангалттай
эгэлгүй тавьлан чиний төлөө
энэ биеээ зориулна би
хөх тэнгэр таний эл билэг оюунд
хүү чинь зүтгэнээ
хөмүүн бүхний төлөө чадах бүхнээ хийж чадахгүйгээ суралцан явнаа

No comments:

Post a Comment