Wednesday, December 26, 2012

ухаарал



ухаад ухаардаггүй туулан байж ажин байж бүдрэн байж ухаарах юм


Мод тарих нь буяан болдог гэдгийг ухаарсан нь
Галт удган, Заадас удган, Тоонолжин удган, дээдсийн хүргэн, охины хамтаар  би үүрийн 6 цагт харзны усанд орохдоо ийм нэгэн ухаарлыг Богд хан улынхаа тунгалаг харзнаас олсон юм. Мод тарих нь буянтай үйл гэж хэлдэг  дээ үүний учир нь модыг тарьхад тэнэж явах ,зүдэрч явах нэгэн сүнсийг биежүүлж, дэлхий ээжид  дэмнэгч болгон тэр тэнэмэл сүнсэнд гэмээ царуулах боломж олгож буй хэрэг юм байна гэдгийг олсон юм. Тэр сүнс гэмээ ухаарч арилгахын тулд там очиж шатаагдаж , хөлдөөгдөж, ганцаардаж  ухаарлыг олох тийм хатуу харгис зовлонг мэдэрхийн оронд мод болоод дэлхий ээжийнхээ дэмнэгч нь болоод хүчил төрөгч үйлдээд ус баригч нь болоод дэлхий ээжийн үзэсгэлэн гоог мандуулаад гэмээ ойлгон гэрэлтэй гэгээтэйгээр өөрийгээ ухааран урагшлах амьдралыг үзнэ гэдэг юутай сайхан хэрэг вэ тэ. Энэд мөн цэцгэс өвс ургамалууд ч багтна. Амьтай бүхэн өөр өөрийн үүрэтэй, тус тусын  амьдралтай сүнстэй гэдэг л энэ байх нь. Нөгөөтэйгүүр савдгууд маань ийм ажлыг хийдэг юм байн ш лээ. Үйлээ дутуу хийгээд тэнгэртээн одож чадаагүй гэх тэр л бөө байсан савдгууд маань уул талдаан оршоод сүнсний үйлээ хийгээд зовж зүдрэх тэрл сүнснүүдийг амрааж мод цэцэг араатан амьтан болгоод харж хамгаалж дэмнэж тэтгэж суудаг юм байна. Юутай нарын учир холбоо вэ . Ийм сайхан зүйлийг хайрлахгүй бахдахгүй байхын аргагүй. Иймээс л бид чинь байгалтайга холбоотой байдаг юм байна шүү дээ. Миний нэг таньдаг хүн мод болчоод найгаж байгаг би мэдэхгүй ямар сайхан юм бээ гээл бахдаад суудаг болж таарах нээ. Тэгвэл нөгөөтэйгүүр би танидаг нэг хүнийхээ мод болсон биенийх нь амийг нь таслаад түлээ бэлддэг болж таархнээ. Юутай харуусал вэ. Тэгвэл би чинь түлсэн модоо тарихгүй бол болохгүй юм байна шүү дээ. Тэдгээр мод цэцгэс болоод савдгуудад хүндэтгэлтэй хандахгүй бол болохгүй юм байна. Эргэх холбоон нарын утга нь энэ л юм байна даа. Би гэм хийгээд хүнсний ногоо болоод ургаж гэж бодий. Тэгвэ би амьтны хоол болтлоо наран саран ээжээс эе ээл хайрыг биедээ хурааж хурмаст тэнгэрийн хишгээр дэлгэрэн ургаж өсөн үржин өөр сүнснүүдэд бие бэлдэж өгөөд цагаан болхоор хураагдаад хүний биед тэдгээр илч эе ээлийг шингээгээд өөрийн гэмийг цайруулаад өөр төрөлд очих нь байна шүү дээ. Тэгээд дараа нь шавж болоод мэрэгч болоод араатан болоод ухаарсаар ухаарсаар яваад хүн болоод гэгээрээд онгод болох нь байна шүү дээ. Ухаарч дийлэхгүй бол буцаад л альч төрөлрүүгээ унаж дахиж эхнээс нь эхлэх эс бөгөөс бүр доошлоод тамд унаад угаагдаж гарч ирэх хэрэгтэй болох нээ. Аяаа ямар аймар юм бээ. Тиймээс олон мод цэцэг тарьж савдгууд болоод сүнснүүдэд туслах хэрэгтэй юм байна даа. Гэхдээ тарьхад бас учир байна аа. Монголд далдуу мод тарьна гэж тэнэгтэлгүй тэр газартаан хамгын их тусыг хүргэх тийм л зүйлийг тарьх хэрэгтэй юм байна. Энэ зүйлүйг чинь экологи гэдэг шинжлэх ухаанаар судалдаг байх аа. Хэхэ шинжлэх ухаан хол хоцорч хөгжиж байга юм бишүү.

Өөр нэг юм үргэлжлүүлэн мөрөөдхөд. Улаанбаатар хотын маань хашаатай айл болгон хашаандаа өвөл ч зун ч ногоон байдаг мод тарьвал гүй мөн олон сүнс аврагдаж утаа ч гэсэн тэдий хэмжээгээрээ багсаж улаан шороо ч багсах байх даа.

За за уншиг ч та нэгийг тунгаан сэтгэгдлээ бичээрэй

Амны билгээс ашдын билгийг ухаарсан нь
Үг амьтай гэж бууралууд маань их хэлдэг дээ тэрийг нэг нухацтайхан бодлоол доо. Яаж яваад амьлчихдаг юм гээл. Гэтэл шившлэг гэдэг чинь шидтэй үг биз дээ. Лам нар үгсээр засал хийдэг биз дээ. Бас сэтгэл судлаач ах эгч нар маань бас үгээр эмчилдэг биз дээ. Ингээд бодхоор үг эрчимтэй тэр нь сөрөг бөгөөд эерэг байх нь гарцаагүй болж таарна даа.  Өөр нэг талаас нь бодход биний сэтгэл хөдлөлийн хэмийг уушгаар хоолойгоор амаар дамнуулаад агаарын хэм дууны долион болог гардаг даа. Тэрийг чихээр сонороох хүлээн авхад баяр хөөр уйтгар гуниг сэтгэл хөдлөл бий болдог учраас ямарч нөлөөллийг бий болгож чадхаар байга биз дээ. энийг нэг жишээн дээр дэлгэрүүлэн ухвал амар байна уу гэж мэндэлдэг энэхэн үгэн дээр л бодий л доо.
Амар байх
Энэ чинь бие нь сайн
Ажил нь сайн
Гэр бүл нь сайн
Сэтгэл санаа нь сайн байн байж байж тэр хүн амар амгалан болно доо тээ.
Мэндээ та амар байна уу. Гээд хэлхэд яалтачгүй тэр хүн амгалан болж байж эргүүлэн хэлж энэ л үгээр сэтгэлд амар амгалан ноёрхож тогтуун болоод байга юм.
Тэгвэл бидний мэндэлдэг сайн уу гэдэгийг бодвол
Аль нэг тал нь сайн байхад л хангалттай болчихож байга биз дээ. Тэгхээр дутуу болж байна. Дээрээс нь бид сайн гээл үл тоомсорлосон аятай хаиулна нэмээд өө олигтой биш гээл зовлонгоо тоочно. Үр дүнд нь харилцагч хүнээ залхаана.
Үр дүн улам л сөрөг сөрөг.
За энэ үгийн утгыг хөөхөө байя.
Тэгвэл ээж аав нар маань биднийгээ боловсрол нэрийн дор олон хэл сургаад нөгөө үгсийнхээ гүн утгыг олох гэж ядаж байхад дээрээс нь байнга л дэргэд хэрэлдэнэ бид ний үгийн баялаг утгын нарын холбоо билэгдлийн чанар ерөөлүүд өдөр бүр үгүйрэн хоосорсоор . Ерөөл хэлдэг өвөө эмээ нар минь өдөр ирэх тусам цөөрсөөр. Нөгөө шидтэй гүйцэд утгатай үгс алга болсоор л бид буурлуудынхаа сургааль тарьнийн шидийн үгсээс улам алслагдсаар л.
Тарнийн шид гэхээр та нөгөө маань мэгзмийн бодох хэрэггүй . тэр чинь төвдөөр л баахан сайхан амьдраарай сайн яваараа гэсэн л үг шүү дээ. Үүнийг заавал нэг ламаар хэлүүлээд байхын оронд өөрөө өөртөө хэлвэл зүйтэй бус уу.
Зө энийг орхий.
Өвөг дээдүүд минь
Өлзий буяна хайрлаж
Үр хойчоон манаж
Ашид жаргах амьдарлыг ерөөж
Амжилт бүтээлийг хайрлаарай
Гээд сүүгээ өргөх
Хүүхдүүдийг минь архи битгий уулгаарай
Хулгайчтай битгий тааралдуулаарай
Хар муу санаатантай битгий уулзуулаарай
Мөнгө олж өгөөрэй
Ажлыг минь бүтээж өгөөрэй
Гээд сүү өргөх 2-ын ялгаа нь маш их шүү
Эхний ээжийн сүү үрсэд нь ерөөл болж очоод сайхан байлгаж байхад
Дараагын ээжийн битгий гэсэн бүхэн үрсэл нь тохиолдоод байга нь үгийн шидийг амьдралд батлаад байна даа хүмүүсээ.
Та нар яагаад гэж гайхаж байна уу битгий гэдэг үгийг алгасаад нөгөө үгүүдийг нь хэлхэд хүний сэтгэд яаг тэр зүйлүүд бодогдож  тэдгээр зүйлд өөрийгээ бэлдээд тэдгээр зүйлсийг дуудаад байдаг т л учир нь бий дээ.
Иймээс өв монгол хэлээ хэрэглэж ерөөж амь амьдралаа үгийн шидээр дээш нь татаж байх л хэрэгтэй байна. Энийг нөгөө нууц гэдэг номонд бичээл сүр болгож байхад өвөг дээдүүд маань аль дээр амьдрал болгон хэвшүүлж байсан байна шүү дээ.
За тэгээд одооч хараалууд замаа алдах нээ. Урлаг болон хөгжөө л. Ерөөлийн урлаг мартагдсаар л
Та нар минь энэ тэмцээнд үрсийн хэлцлийг сонсоод бидний хаашаа явж байгааг тунгаан бодоорой.

Энэ л үгсийг сонордоод

Сэтгэгдлээ бичээрэй.

2 comments: