Thursday, January 3, 2013

үхэл


Энэ удаа үхлийн тухай жаахан мэдсэн зүйлээ хуваалцъя
махан биеийг орхиод ахиж тэндээ орохгүй байхыг үхэл гэж нэрлэх үү эсвэл зүрх удаан хугацаагаар зогсохыг үхэл гэх үү. За маапантай байна даа. Би одоогоор маш олон удаа зүрхээ зогсоох хэрэг тарьчихсан л даа. Соно зайрангаас олон удаа. Улаач болохоос өмнөхийгээ дурсвал
3 настайдаа анх үзсэнээ аймар тод санадаг юм. Харин аав маань намайг өмнө нэг удаа үхээд сэрсэн гэдэг. За ийм эрт эхэлчихсэн болхоор ойлгомжтой биз ээ. Үхэх тэр агшинд аниргүй байдал ноёрхож хүмүүсийн дуу цуурайтан сонсогдож түнэр харанхуйн үзүүрт гэрэл гараад л дараа нь өөрийгээ олж хардаг. Өөрөөр  хэлбэл тэр гэрэл нь хамрын нүх зулай эсвэл ам юм шиг байгаа юм. Та нарт нэг сүнсний үхсэн түүхийг сонирхуулъя хэхэ. 16 настай эрэгтэй /таньдаг байсан/
Хөөрөлдсөнөө тэр чигт нь бичлээ. тэгэхгүй бол утга нь алдагдах гээд байна.
Бид 2 доор тааралдсан юм. Хөөрхий минь одоогоос 5 жилийн өмнө өөрийгээ үгүй хийчихсэн.
-Юу байна
-Байж л байна
-Өөрчлөгдөөгүй шив дээ
-Яаж дээ даапаалаад байна уу үхчихсэн байга биз дээ
-Хахаха хэн чамайг өөрийгээ ал гэсийн
-Харин тиймээ ийм л юм болчихлоо
-Энд ямар байна
-Уйтгартай бас халуун таарсан аймар царайтай бүхэн бод бод өөрийгээ ухаарч чадахгүй бол -Эндээ мөнхрөнө шүү гээл. Би бодохоороо юу ч ухаарахгүй л байна. Дээр байсан бол ядаж Гүүгэлдэхгүй юу.
-Хаха би чамд шипи өгөх үү ?
-За
-Өөрийхээ амьдралдаа үзсэн бүхнээ бод
-Чи надаар даапаалж байна уу. Би энийг чинь 5 жил бодлоо. Тэглээ гээд юу ч ойлгохгүй нь ээ.
-Юу зөв байсан юу буруу байсанг л бодоод ахиж амьдарвал ахиж тэгэхгүй гээл бодохгүй юу.
-Тэнэгээ наадхыг чинь үзчихсэн. Юу ч өөрчлөгдөөгүй.
-Чи өөрчлөгдөөгүй юм чинь хариугаа олоогүй л гэсэн үг мэдэв үү !
гээд жаахан маргасан хэхэ.
-Тэр эрлэгийн шоронд ухаартлаа суух ял авсын байна лээ. хэхэ
-зө тэгээд үхлийн тухай хэлээч юу санаж байна. Би одоо амьд байгаа болохоороо мэдэхгүй байна л даа.
-Хөгшөө чи үхээгүй юм уу тэгээд яаж ?
-Бөө бөө
-Хаха чи юу даа . Чи ч магадгүй гар байсан л даа. харах царианы солиотой.
-За болио зүгээр үхлийн тухай хэлээд өгөөч дээ
-За за тэгээд л  гарлаа. Өөрийгээ харлаа шоконд ордог юм байга биз дээ. Өө би үхчихлээ одоо хаачнаа. Ээжээ ааваа ахаа эгчээ хүн байна уу ?  Намайг ойлгох ...  гээд л сэлгүүцээд л таньдаг хэдтэйгээ зууралдаж өгнө. Тэгээд байж байтал хөөж байгаа юм шиг зул асна. Лам нар ирээд нэг юм бувтанаал байна. Бодвол намайг зайлаач ээ үхдэлээ ! гэж байгаа бололтой. Зөө зөө зайчлаад өгье гэхдээ хаачих вэ ?  гэж бодно. Үхсэн газраа очиж суугаад байлаа суугаад л байлаа. Булшин дээрээ очоод чулуу болчихлоо гэж үү ? гэж уйлна.  PC орж анд нараа чангаалаа байдаггүй. Юун намайг харах манатай л юм байга юм чинь. Замаар алхаад байлаа алхаад л байлаа. Гэдэс өлслөө. Амьд байхыгаа бодвол их удаж байгаад өлсөв дараа нь даарав. Гайхаад хоолон гэр ортол бөөн сэгсийсэн амьтад үнэн дэлбэрцэн зарим нь бүр мангас шиг болчихсон хэхэ. Би харангуутаа за одоо болохуудаа үхсэн ч царайлагаараа дуусъя. Яавал яаг гээд анх үхсэн газраа очлоо. Байгаад л байлаа байгаад л байлаа. Бүр нэг сэг болчихгүй ч тамтай санагдаад л аан энийг там гэдэг юм байна гээл өө хөөрхий гээд өөрийгээ өрөвдөөд л суугаад л байлаа суугаад л байлаа. Тэнэсэн. Намайг үхсэнээс хойш 6 сарын дараа байх аа нэг аймар эвэр туухайтан гарч ирлээ. Хамт явъя гэлээ. Хэхэ юу л болвол болог. Одоо намайг шарах зуухруугаа хийх цаг нь болсон юм байгаа биз гээд дагалаа. Гэтэл энд ирчихсэн ганцаараа энд байж л байна. Хааяадаа загнуулна, хааядаа шүүслүүлээд л хэхэ. Гэхдээ дээр өлсөж цангаж даарч байснаас дээр. Найз нь энд урд нас масаа хараад л бодоод л сууж байдаг ш дээ. Бодоод бодоод хариугаа олчихвол тэгээд дахиад нэг төрж шалгалтаа өгөх юм байх аа.
- Олон юм яримаар байсан ч миний хугацаа дуусч хэнгэргийн дуугаа сонсоод хүрээд ирлээ.

4 comments:

  1. sain bn uu ta nadad buur uneheer sonirholtoi sonin sanagdlaa tanii tuhai unshij baisan Ayanga udganii blogoos sonin yumaa neree

    ReplyDelete
  2. Та өөр хүнтэй бас ингэж ярилцаж чадах уу? маш сонин байна

    ReplyDelete
  3. bi uuruu ulaac gdgee sayxan mdsen udku ongodoo awna. Minii biend uwgud orxod minii suns xaana baij bdag um bol gej ix boddg bolsn getel tam diwaajin 2iin xoorond bdag umuu.. Ta neg sain tailbarlaad uguuch ulaachiin suns xaichdag???

    ReplyDelete