Saturday, February 2, 2013

Й



 Й

хэхэ энэ миний амиа хорлохыг завдаж байхдаа бичсэн шүлэг.
Амидрал чи юу юм бэ
Амьтаны зовлонгоор ундаасах
Араг ясан бөмбөг үү
Амьдрал чи яах гэж
Аав ээжээс намайг тасалсан юм бэ
Надаас юуг хүсээв
Харах нүдийг балай болгож
Хачин юмсийг үзүүлээд
Й-шиг амьтан болгож
Надаар наадах нь зугаатай байна уу,,,

Хэхэ одоо бодох нээ харин ч Й чинь хэрэгтэй үсэг юм биш үү            
Хэзээч үгийн эхэнд орж манлаалахгүй хэзээд жижгээр бичигдэж шоовдор мэт явдаг ядаж л үсгийн хагас хэмээн гоочлогддог хэмээн энэ үсгийг би өөртөөгөөн адилтгаж явлаа.
Би чинь юм толгойлоод хийчихэж чаддаггүй хүний хагас нуруутай нийгэмээс шоовдорлогдсон нэгэн шүү дээ гэж бодоол явж байла.
Тэгвэл хэрвээ би үнэхээр Й юм бол
Томоор бичигдэх албагүйч том өөрчлөлтүүдийг хийж чадах нэгэн юм байна шүү дээ гэж өөртөө өнөөдөр урам өгөн сууна.
Та нар хар л даа
ЖН
ХАр+Й=хайр    сүнс зайлам харанхуйг хайраар гэрэлтүүлж чадах нь
Нор+Й=нойр уйлж гундан норсон нэгнийг амар тайван нойрсуулж чадах нь
Сүрэл+Й=сүйрэл сүрэл төдийхнөөр хар сүнснүүдэд сүйрэл авчирч чадах юм бишүү гэсэн шүү юм бодон өнгөрснөөсөө өөрийгөө олж авч байна даа.

2 comments: