Saturday, August 18, 2012

боссон минь

Азтай нэгэн өдөр
Алтан нартай уралдан босч
Алтан дэлхийн нэгэн сайханг
Алд бие минь үзсэн билээ

Гачууртын хээрийн бөөлөн дээр
Гайхалтай дээдэстэйгээ учиран золгож
Наран ээжийн гялбаан дор
Найган найган эрчмийг аван
Олон сайхан улаач балчирууд
Олон сайхан өндөр тэнгэрүүдийг
Харан баясаж мэлмэрэн уйлж
Хайраар дүүрэн бахдан биширч
Сургаал юуг нь сонсон бахдаж
Сурсан мэдсэнээ таниулан мэдүүлэж
Энэ биеийг минь тэнгэрт мэдүүлэх
Эрхэм үүргийг аван буцлаа.
Учир байдлаа хэлэн ухуулж
Олон түмнээсээ тусламжийг эрэв
Өөрийн бие минь өчүүхэн ядуу тул
Өнөр олон минь дэм бол хэмээн гуйлаа.
Өнөр олон минь дэмнэн туслав
Өнгө өнгөөр дэмжин 
Өргөөний олон минь хайрлан тэтгэв.
Олон зүйлсийг дэмнэн бүтээж
3 өдөр 4 шөнийн дотор
Элдэв бүхнээ базаагаад
Дарханаас цаахан сайхан газар
Тахаа дааж ядан өндийн байж
Энэрэнгүй ээжийнхээ онгод тэнгэрээр
Энэ биедээ дээдсээ залав
Энэ бүхэнд минь тус болсон
Өргөөний олондоо дахин талархлаа
Өөрийн биег минь замчилж өгсөн
Аянгат удгандаа талархан ёслы

Угаа аван удмаа залган
Шид юугаа шинжин ажилаа
Ид юугаа эргэн ажлаа
Хацрын улаа бутарч
Өндөр өвгөдтэйгээ золголоо
Мэлмийний минь шид дэлгэрч
Шинжих хүрээ тэллээ

Тэнгэр ээжтэйгээ учиран золгож
Тэнхээ мэдэн уйллаа
Энэ тивд энгэж учирах
Хувь тохиолоо гайхан бишэрлээ

Энэ өдөр болбоос
Хий биетэй хийсэглэн дүртэй бүхэнг
Хэмжиж болдог мэдэрч болдогийг
Байдаг байхгүй гэж маргалгүй
Гайхалтай сайхан баталж чадлаа
Бузар гэрийг илрүүлэн цэвэрлэж
Бусад олноо таниулан мэдүүллээ
Бохир сүнсийг биес хайж
Түмэн олонд танин мэдүүллээ

ай гайхалтай юутай сайхан

Өндөр дээдэс хаантан маань бүгдийг засч
Хурсан олнийг амраалаа
Үдшийн бүрийд түүдэг асаан
Өвгөд буурлууд өндөр жанжидийг
Өргөн тэтгэлээ

ай гайхалтай юутай сайхан

Харих замд ах дүүсээ оллоо
Харин дараа нь сорилд унасан даа

2 comments: