Thursday, December 1, 2016

хий


амьдрал амисгаа авч эхэлснээс амисгалаа гаргаж дуусах хүртлэх хугцаа юм бол энэ бүх ашигилсан агаараа хэр үр дүнтэй зарцуулснаар нь эрлэг арай дэнслээд байга юм биш биз.
бидний хий гэж нэрлэх өгүүлэх энэ үгэнд ямар утга оршино вэ?
гээд жаахан ухлаа
та бүхэн анзаарсанч байж магад
үгүйч байж мэдэх нэгэн сонирхолтой зүйл бидний хэл яриа дунд өвлөгдөөд ирчиж.
явах
хэлэх
үйлдэх
өгүүлэх
алах
гээл үйл үг болгож байга энэ Х нь
хий гэх үйлд тэсэн тушаасан үг байхаас зайлахгүй
харин бид амьсгалах гэх үйлдлийг амьд байх бүхийл хугацаандаа хийж байдаг шүү дэ.
үйлдэл бол бидний амьдарлийн утга нь ч байж болох.
тэгвэл энэ үйлдэл болгоноо бид агаарт амьсгалах бүртээ бичсээр байга бусуу
хий гэж үйл үгээс гадна агаарлаг зүйлсийн нэр үг
мөн таниж мэдээгүй хоосон орон зайн тэмдэг нэр
магад энэ л орон зайд бид өөрсдөөч мэдэхгүй амьдарлаа бичигллэсээр хэнд ч хэлээгүй бодлоо бичиглэсээр яваа юм бишүү гэж санагдах юм даа
би амьд байх бүхийл хугцаандаа агаар гэх хий дээр амтсгалах гэх хийх үйлдэлээр өөрийгөө шингээн ширгээсээр нэг л өдөр би өөрөө хийсэглэн нэгэн хий болж амьдралийн бичээс болж үлдэх бизээ

хуяг


бөө хүний хамгийн эхэнд мэдэх ёстой зүйлийг өрийн хуяг гэж бодож явдаг л даа.
Иймдээ ч энэ тухай мэдсэн дуулснаа хуваалцахаар шийдлээ.
Хуяг / бөөгийн хувцас/ бол онгод тэнгэрийг хамгийн түрүүнд биежүүлж хий ухаар биеийг нь хий сэглэн сүнсэн биеийг нь дүр төрхтэй болгож харагдах үзэгдэх чадамжийг өгдөг зүйл гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Тиймдээ ч түүний тухай дэг жаяг хатуу дүрмүүдийг заримыг нь бичихээр шийдлээ.
1- хуягийг өмсөх эзэн өөрөө бүтээдэггүй
Энэ тал дээр зарим бөөгийн судалгааны материал дээр бичсэн байдаг. Хүн төрсөн биеэ өөрөө бүтээдэггүйтэй адил хуягийг амин сүнс нь болох эзэн хүмүүн өөрөө урлаж оёж болдоггүй гэх юм. Засаж сэлбэх хүчжүүлж болдог хэрнэ анх бүтээх үйлд оролцох ёсгүй үгээр дэмнэж болох ч үйл холбож болдоггүй гэдэг юм билээ.
Хэрвээ өөрөө хийх аваас эзэн бие урласан хэсгүүд сүнсний орондоо үлдэж хагас биеждэг гэдэг юм билээ.
Энэ талаар ямар нэгэн тодорхой зүйл хэлж чадахгүй ч мэдэхэд илүүдэхгүй бижээ.
Миний өөрийн бодлоор хүн өөрөө хийсэн зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун бис байдаг нь нөлөөлдөг байх гэсэн таамаглал байгаа юм. Учир нь ур чамвар мэдлэг нэмэгдэх тусам хийчин зүйлээ шинчлэх илүү төгс төгөлдөр болгохыг эрмэлзэх сэтгэлийн ханашгүй орон зай тэрхүү хуягыг үүрд бүрэн биш байдалтай болгодог биз. Ялангуяа өөрийн чинь хийсэн эд эвдэрч гэмтэх гээгдэхэд илүү сайн хийж болох байсан гэх өөрийгээ замлах сэтгэл тэрхүү хуягыг мөнхийн дутуу болгодог юм болуу.
2- хуяг хүйс үгүй эр эм арга билэг чанарыг хоёуланг нь агуулах учиртай.
Эрдэмтэд анхны бөө эмэгтэй байсан учраас хүйсгүй эсвэл эм хүйсийн хуяг урладаг гэх юм билээ.
Миний бодлоор аавыгаа гээд ээжээ орхиж болохгүйтэй адил бөө хүмүүн ий онгод эмгүн өвгүн залуу гээд ямарт дүртэй байж болохын дээр дангаараа нэг л онгодтой байдаггүй учраас өнөөдөр эрт үеийн зайран онгод заларлаа ч ирэх ирээдүйд удган онгод залж болох учир тэгэж өнгөрсөн одоо ирээдүйг холбон ийн уралдаг буй-зээ.
3- улаан цагаан амин гол урлах.
Эрдэмтэд үүний учгийг олоогүй ч дэлхий дээрх бүх онгон шүтлэгтний эд амилуулах зан үйлд энэ байдаг нь соньхон. Үүнийг ихэвчлэн 3 утас домнон хийдэг. Тухайн эдийнхээ голд босоо байрлуулдаг. Харин монгол бөөгийн өмсгөл эдэд аль угсаа ямар гарвалтан байхаас үл хамаараад төө хэртээгээд хугас дэлмийн урттай 1 улаан 2 цагаан могой /манжиг/ хөхний толгой болод зүрхэндээ бэхлэдэг юм билээ. Мөн манжигнаас гадна 3 утас номноод нугсандаа хийж амилуулсан байж болдог юм билээ. Али али нь тухайн эдийг өөрийн бие шиг яс цус сүнсэн амитай гэж үзэж байгаа хэрэг.
4 хуягны мах бодь
Эрдэмтэд энэ тухай бас ийм тийм гэдэггүй ч 3 5 6 9 эдийг мах бодь болгон хуяганд хийдэг юм байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Монголд мах бодийн нэгдсэн ойголт үгүй магадгүй янз бүрийн нөлөөнд автсанаас ийм байдалд хүрсэн зэргээр тайлбар гаргасан ч нэгдсэн дүгнэлт өгөөгүй байна.
Миний бодлоор 3 бол бүх зүйлийн анхдагч хий чийг тоос 3 буюу 3 оршихуй. Бүх бодис 3 төлөвт орчин байх бөгөөд орон зайн нөлөөнөөс болоод хатуу шингэн хий төлөвт хувьсахын эх.
5 бол бурхны шашнаар дамнан орж ирсэн 5 мах бодын онол гэх зүйл. Агаар ус мод гал төмөр гэх мах бодууд.
6 бол 6 их хаан буюу сүнсний төлөв. Эх үрэн 6 зүйл ч гэдэг энэ амин мөн чанарын 6 хаан ч гэх одоогоор гүн ухааныг нь задаргаатайгаар ухаагүй учраас ингээд орхилоо.
9 бол оршихуйн дээд утга буюу оюун санаа гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм.
Эдний аль нэг нь хуяганд мах бодь болон оролцдог бөгөөд
3-ийг эцэг эх өөрийн төрсөн газрын чулуугаар
5-ыг таван өнгө бөсөөр
6-г 6 зүйл хийсвэр амьтан бэлэг дэлээр
9-г 9 эрдэнээр төлөөлүүлэн мах бодь хийдэг.
5 хуягны даалт
Хуягны даалт гэдэг нь тухайн хуягтай зорчиж болох газрууд гэсэн утгатай бөгөөд эрдэмтэд энэ тухай үг дуугараагүй нь мэдэхгүй эсвэл тайлж чадаагүй зүйл бизээ. Эсвэл магадгүй би буруу тайлал ч байж болох.
Үүнд 5 7 13 гэсэн тоон болоод билэгдэл утгууд бий.
5 бол таван тивийн даалттай түүгээр зорчих эрхтэй гэх утга
7 бол цаг хугацаа орон зай оюун санаа үл хамааран зорчих эртэй
13 бол газрын болоод лусын тэнгэрийн гүйдэл орших бүх газраар зорчих эрхтэй гэх утгатай хэмээнэ.
Эдгээрийг бөөгийн хуяг анд их хачин зүйлээр этгээд зүйлсээр төлөөлүүлэн хийдэг жишээ нь хөл нь хөдөлдөг 5 хөлтэй адгуус. 5 зүйлийн яс, 7 зүлийн эд гавалд нь хийсэн хүүхэлдэй 13 зүйлийн эдээр хийсэн манжиг гэх мэт олон зүйл байгаа бөгөөд магадгүй дүрс хэлвэр нь үл давтагдах учир эрдэмтэд ухааран тайлаагүй биз ээ.
санаа оноо зөвөлгөө бичээрэй.

хоол хүнс үйлдэлийн цээрийн тухай


Бөөгийн тавьлан грүп дээр энэ тухай тийм юм байхгүй гэсэн бөө нар олон байх юм. Харин би бол байна гэж хэлмэр байна. Мэдээж улаач болгон өөр учраас цээр нь өөр өөр байдагтай холбоотойгоор олон талт зүйл гарах байх. Хоол хүнс үйлдэлийн цээр нь харшилтай адилхан зүйл гээд ойлгочих. Бүх хүн ургамлын харшилтай байдаггүй шиг та л ганцхан түүнээс сэргийлж явах учигтай тийм л зүйл. Тэгхээр хоол хүнсний цээрэнд өөрийн төрлөө идэхгүй /хүн хүнээ идэхгүй идчихвэл ахиж идэх гэж хэт дуршдаг гэдэг юм билээ. энэ дуршлаасаа болж зөвхөн хүний махан хүнстэн болж мангас гэх нэрийг зүүдэг гэсэн шүү/ үнэнч андаа идэхгүй / нохой муур гээл андалж тэтгэсэн амьтан. хэрвээ идчих юм бол гансарал бэтгэ гэх өвчин салахгүйн дээр хулгайч сүүдэртэй болдог гэсэн/ унасан уналгаа идэхгүй / хий ертөнцөд энэ их чухал зүйл бөгөөд хий уналга улаачаас өөрийн төрлийх нь үхээр үнэртэхэд бусгадаг улаачыг гээдэг гэх зүйл юм. тийм зүйл болвол буулт удаашрана, хэц ташна эсвэл буухгүй мөн онгодоо мордуулчаад өөрөө эзэгнэх гэхээр болж өгөхгүй бие мэдээ алдаад, ухаан харанхуйлаад байх зэрэг зүйлс тохиохоос гадна бөөлжинэ, гүйлгэнэ, ой гутна, хоолны дурсшал үгүйрэх, нойргүйдэх, яр шарх гарах зэрэг замбын өөрчлөтүүд гардаг юм гэнэлээ / онгод тэнгэр савдаг лус хурмастын зараалыг идэхгүй / хий ертөнцийн онго сахиус тэнгэрүүд заримдаа хээрийн амьтний биед хувилан мэдээ дамнуулж үйл хийж гүйдэг гэх бөгөөд хэрвээ тийм зүйлийг агнаж идэж орхивол тэнгэрийн үйлтэй тэрссэн ялд унаж удмын хэлхээн нижгээд хэсгээр самруулдаг гэсэн шүү энэ их аймар. нэг анчин байвгай үзэж гэнэ энэ ойд баавгай байдаггүйсэн гэж бодоод гайхаж балмагдсанч ганзгийн чимэг хэмээгээд агнаж орхиж. гэртээ очтол гэр нь шатаж эхнэр 4 хүү нь өөд болчихсон ганц охин нь амьд байсан гэдэг. хожим нь хотод түүний охин хүү олохгүй байна гэж бөөд хандхад энэ тухай сөхөгдсөн бөгөөд аав нь энэ тухай охиндоо хэлжээ. аав нь өнөөх бөөд аргалж өгөөч гэж байдгаа бариад л гуйж гэнэ. харин бөө өгсөн бүхэнг чинь авахгүй бас хүслийг чинь гүйцээж чадахгүй охин ургаа л хайрлаж яв гэжээ. тэгхээр энэ бол засваргүй зүйл бололтой эсвэл засаж чаддагтай нь таараагүй байх. зэзэ дээрх ерөнхий цээр байна өөтийн сэтэртэй малаа идвэл бас нилээд юм болдог юм билээ. үүндээр нэмээд зарим отог гарвалууд сүлд амитнаа иддэггүй.

Манжиг



Нэг төрлийн могойн чихмэл


Манжиг
Хар хороос хамгаалаux газартай холбогч хөл гэх бэлэгдэлтэй.
Газрын судлаар гүйгээд санасан газар хүрж үйлийн зараал болдог. Биед эрхлэхдээ ойртсон наалдсан бүхнийг зайлуулач устгагч гэдэг. Өөдөлсөн нэгний замч болж эрлэг тивд хүргэгч. Лусын хорыг танин өгүүлэх улаач. Гэх мэтээр өгүүлэх юм билээ.Мөн дүүрээгүй үйлээ манжигтаа мэдүүлэн зангилаж цаг хугцаанд даатгах үйлийн гол эдлэл.
15 –р зуунаас өмнөх үеийн олдворт манжгыг жинхэн монгойн арьсаар хийсэн байх нь олддог бөгөөд түүнээс хооших-д бөсөөр хийсэн байх нь элбэг.  Хуяган дээрх могойн чуулган тул 1 манжгийг хатан могой гээд бусдаас нь өөр нар буруу эргэх дээсээр сондгой өнгөөр урладаг бөгөөд бусдыг нь эр могой гээд нар зөв эргэх дээсээр олон өнгийн бэлэгдэлээр урладаг. Одоогоор бөөгийн хуягд хамгийн цөөндөө 9-н манжиг  хамгийн ихдээ жил тойром буюу 365 г бэхлэх нь буй. Ер нь ажиглаад байхад манжигний тоон билгэ 9,10,11,12, 13,15, 21,25,27 ,33,35,44,47,49,55,67,71,79,81,85,88,91,93,99,108, 111, 221,255,273,361,365 гэх тоо их ажиглагдах юм.
Манжгийг хийхдээ: Нар зөв болоод буруу эрчилсэн дээсийг торго болон бөсөөр олгойлон бүрээд могойн хэлбэр гарган урлана. Бие чанга хөвчирсөн байхыг шаарддаг бөгөөд. Олгой томдож дээс нь сулбайвал өлөн могой гүйдэл даахгүй гээд гологдоно. Сүүлэнд жижиг хонх эсвэд холбог, чулуу дүүжилдэг. Толгойд 9сөн эрдэнэ 5 төрлийн будаа могойн хайрас гэх мэт зүйлсийг түгээмэл хийдэг бөгөөд үүн дээр нэмж төрсөн нутгын чулуу өөрийн хумс үс гэх мэт янз бүрийн зүйлсийг нэмэх нь буй. Мөн томоостойгоо хамт хар цагаан улаан ноосон утас гүйлгэж улаан амь, цагаан голч ,хар ухаан гэж домнох ч ёс буй.

 

 Хавтаг манжиг
Дээхэн үеийн бөө нарийн ашиглаж байсан хавтгай хэлбэрт могой залаа. Маш эртний түүхтэй бөгөөд хүннүүгийн булшнаас ч гарч ирэх нь буй.
Хавтаг манжгийг шарийн шашны дэлгэрэх үед цээрлэж хадгаар орлуулсан бөгөөд. Энэ дарлалийн үес хоош хавтаг манжигний оронд хадаг хэрэглэх болжээ.
3, 5,7,9 өнгийн хошуу даавууг холбон оёж дотор нь 21 янзийн зүйл хийгээд залаа шиг хэлбэр гарган битүү уутлан оёдог.

Дараа өөр мэдээлэл нэмнээ.

Зүүд, нойр, дэрний тухай



Зөнтэй зүүдээ байг гэхэд ямартаа ч тархиа сайхан амрааж ажил хөдөлмөрийн эрч хүч олж, ядаргаанаасаа болоод сэтгэл зүйн өөрчлөлтөнд орчихгүй байхын тулд та бүхэн үүнийг уншаарай.
Нойр гэдэг бол бидний тархи зүрхийг амрааж эрүүлжүүлэн илааршуулагч гол хүчин зүйл тул анхаарал надуулахгүй байж болохгүй амьдарлын зүйн дадал юм. Буурлийн маань хэлснээр нохой цагаас хойш хүний биеийн хэм унаж идвэх буурдаг тул сурах , хүчлэх , шэнийг санаачилах үйл хийгээд дэмий цаг гэнэ лээ. Энэ цагаас авхуулаад бид сэрүүн байсан ч бие мах бодь маань амралт аваад эхэлдэг болхоор төдийл бүтээмж гүй. Гахай цагаас хулгана цагаас энэ үйл явц бүр идэвхийлэх бөгөөд дотор гэдэс хоол хүлээн авсан ч боловчруулалт нь сулардаг тул өдийд хоол иддэг хүиүүн таван цулынхаа хувьд өвчлөл амар олдог гэнэлээ. Хулгана үхэр цагт тархи зүрхний хэм бүр дээд цэгтээ унадаг тул энэ цагт нойрсоогүй бол ядаргаа болоод тамирдах өвчин дагалдах нь жам гэнээ бар цагаас буцаад бие сэргэж эрч хүчээр дүүрч эхлэдэг тул хамгын хицүү зүйлийг ойлгохын тулд туулай цагыг л ашиглах хэрэгтэй гэсэн.
Мундаг хүмүүс энэхүү цагуудыг арга замбын тоон цагт шилжүүлээд өгнө үү.
Унтах гэдэг бол өдөр анхаарч болон анхаараагүйгээр хурааж авсан бүхнээ тархи эрэмблэн цэгцэлж дурсамж хураах үйл явц. Нойргүй удаан явхад тархи мэдээллээр ханаж шинээр мэдээлэлжиж чадхаа байн бүхийл мэдээллийн сэдлүүдэд хариг үйлдэл үзүүлж эхлэх нь уцаар гэдэг зүйл гэнээ.
Тиймээс ядаргаанд орсон хүны нийхмын харилцаа унаж дагаад эрүүл мэнд доройтож ажил үйлс бүтхээ болидог нь зүйтэй ажилж чадхаа байсан тархины үйлдэл гэнээ. Иймэрхүү зүйлээс болж бүтэлгүйтэж байгаа бол шахаа гэж андуурах хэрэггүй.
Унтах гэдэг бол минийхээр лав урлаг. Унтхын тулд ор, дэр, хөнжил, өрөө, өрөөны дулаан бол маш чухал зүйлийг нөхцөлдүүлэх шаардлагтай. Хүн ямарваа байдлаар хэт их эрчим хуралдсан газар амрахдаа тархиа амрааж чаддаггүй нойр болоод зүүд энергийн нам давтамжинд бүрэлддэггийг ойлгочихвол унтхын сайхныг эдлээд байж болно.
Хэт их дуу чимээ, гэрэл , олны хөлийн газар, орон зайн гүйдэл тэр бүү хэл вяфя хүртэл нэг төрлийн эрчим тул сайхан зүүд сайн нойронычинь дайсан юм.
Удаах нь таниас гарах эрчмийг өөртөө татан цэнэггүйжүүлэх ор дэр бол таны нойрны анд юм.
Өрөө болоод өрөөний дулааны хувьд гэрэлгүй эсвэл бүдэг амьд гэрэлтэй /гал/ байвал та сайхан амрана мөн 20 хэмийн дулаанаас хэт өндөр 10 хэмийн дулаанаас хэт хүйтэн болоод ирвэл та амарч чадахгүй. Цаашлаад гадаа байгаа дуу чамээ ч таны тархны сэрэмжийг ажилуулаад байх тул нойрны дайсан. Өрөөнд элдэв давтамжит дуу гаргадаг сэнс процэсэр вяфя ч нойрсоод байгаа мэт боловч асарч чадахгүй байх шалтгаан тул унтах өрөөндөө өөр хүний амьсгалах дуунаас өөр юугч битгий дугаргаарай.
Толгойн халууныг барьдаг өдөн дэр цус харвалтын шалтгаан болдгыг та мэдэх үү? Тэр бүү хэл хятдын будаатай дэр нийлэг эдэн дэр цэнтфон дэрүүд бүгд үрэлтээр цахилгаан үүсэгдэг тул таны тархины дайсан юм. Жинхэн будаа цай арвай цэцгэн дэрүүд бол нойроор эмчилхийн ид шидийг агуулдаг. Далий ягаан цэцэг, долоогны цэцгэн дэрүүд өөртөө тайвшруулах эфир агуулдаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс дэрлэвэл ядаж унтаж байхдаа зүрхний шигдээс болчихгүй. Цагаан уул согтуу авч төлөгч цэцэг мансууруулх тайвшруулах эфиртэй тул нойргүйдэлд сайнаар нөлөөлдөгч залуучуудыг мартамхай болгодог гэдгийг санах хэрэгтэй. Цайны навчин дэр тайвшруулж хуйх амраадаг болхоор халзраад байгаа нохдүүдэд хэрэгтэй. Шар будаан дэр тархины цэнэгийг маш хурдан өөртөө авдаг тул унтах гэж бөөн юм болж хөрвөөдөг хүмүүс дэрлээд үзээрэй. Арвайтай дэр тайвшруулж сэтгэл засдаг болхоор ажлаасаа болоод их ууралдаг хүмүүс дэрлэвэл ямартаач таны гэр бүлийн харилцаа эвдрэгүй.
Хөнжил ч бас дэр шиг чухал ч арай өөр зорхиулттай . биеийн дулааныг хадгалж байх учиртай болхоор улиралдаа тохируулан хэрэглэдэг. Хамгын шилдэг хөнжил бол ноолуур цахилгаанжихгүй дээрээс нь биед наалдах жин ихтэй тул хамгын шилдэг нь. Заа тэгээд хөнжлөө тийрдэг надшиг хүмүүс бол хөнжлийнхээ 4 буланд хүндрүүлэгч болгоод давс боогоод оёчихвол ч муу эрчмээ зайлуулдаг шидэт бүтээлэг л гэсэн үг дээ. Цэнтфон чийгтүүлдгийн дээр цахилгаанждаг өд бол дотроо хижиг гэдэг зүйл үүрлүүлээд бие загтнуулах шинжтэй болоод байдаг болхоор өвөг дээдсийнхээ буянаар залуу хөсууд маань хөнжлөө бүтээвэл дээрсэн дээ.
Дэр хөнжил хоёр таны биеийн муу эрчмийг авч байдаг болхоор 7 хоногтоо нэг удаа энэ эрчмээсээ салж хөнжил дэрээ нар салхинд тавьж цэвэрлэж байгаарай. Мөн цагаан хэрэгслээ цэвэрхэн байлгаж аль болох цахилгаанждаггүй зөөлхөн даавцц хэрэглээрэй. Угаасныхаа дараа үсны ангижруулагч нэг том халбагыг хийсэн усанд 30 минут дэвтээж байхаа мартваа үгүй болсаван боктой холилдсон  холоороос болоод та орноосоо сэтгэл ханамж тух авч чадахгүй л боловуу.
Тухтай нойрсож байхад зүүдийг барьж аваад хөгжүүлэх их амархан. Бас өглөө бүхэн аз жаргал шүү дээ.
За бүгдээрээ сайхан амраарай.

ганга


энэ хөөрхөн цэцгийг ганга гэдгийг та мэдэх үү. Бөө нар бидий хамгийн түрүүнд танилцдаг ургамал. Хөө хуягаа ариулна. сэвээ үргээнэ. Үнэрлэж тайвширна гээд зөндөө зөндөө хэрэглэнэ.
энэ ургамалыг дээр үеээс эмчилгээнд өргөн хэрэглэдэг байсан. хор тайлах , хижиг ханиад дарах, цэр ховхолох, чацаг алдалтыг зогсоох, суулга зогсоох, нян багтер арилгах, арьсний өвчнийг илааршуулах, бөөр илааршуулах, хаван буулгах ид шидтэй гэдэг. бараг бүх өвчнийг илааршуулдаг юм шиг санагдахаар урт ашиг тус гарна. хэхэ аргагүй л тэнгэрлэг ургамал. миний мэддэг хэргэлдэг нэгэн тан бол нэг атга ганганы навчийг 5 ширхэг алимтай 3 литэр усанд чанаад нэг өдрийн дотор хөргөж байгаад уух 21 хоногийн эмчилгээ. энэ нь ужиг боронкид, суриа ханиадны цэр, заа тэгээд олон жил тамхи татасны уушгинд үлдсэн бохирдолыг цэвэрлэж цусыг янзтай шингэлдэг тан. дээрээс нь хаван бууж жин буурна. би энэ хандыг уугаад 5 кг турсан ч маргааш нөгөөдөр нь бялуу идээд буцаад л бодойцон. цус шингэрхээр толгой өвддөг байснаа больж жаахан сэрүүддэг ч биед байсан элдэв нян үгүй болдог болхоор дархлаа ч дээшлэнэ. эмчилгээгээ дуусгаад гурав хоног адууны махны нэтэгтэй шөл ууж сэрүүнээ намжааж элгээ тэтгээд өгчихвөл сүпэр л гэсэн үг. эмчилгээний үйл явцад ходоодны шарх хүртэл илааршиж байсан.
Бас өөрөөр гангийг шатаан уугиулахад өрөөний бактер устдаг болхоор ханиадний үед жаахныг шатаана.
маш сайхан үнэртэй болхоор толгойн өвчин ч намдаад байх нь ажиглагдадаг.
өөр бас нэг хэрэглэх арга нь их ядарч сульдах үедээ ганганы хандад усанд ордог. биеийн хөвчирсөн булчигууд маш амархан тавьдар юм билээ.
Аа тийн гээд дуусахгүйнэ. арьсний батганы үед маарланд өтгөн хандыг нь шингээж байгаад нүүрэндээ маск тавьхаар хар, шар ногоон эдээт батга эдгэрдэг.
Мөн хаха дуусах болоогүй ээ. хэрвээ гараа хөлөө тулгах, нидрээд цохиулаад хөхрөөчих юм бол өтгөн хандийг жин болгон ашиглахаар өвчин намдхаас гадна үтэр хөхрөлт арилдаг, зөөлөн эдийн гэмтэл хурдан илаашда. Саваагүйтэж байгаад нүдээ хөхрөөгөөд бүр яанаа болдог юм байгаа биз дээ. хэрэглээд 3 хоногын дотор хөхрөлт илт арилсан.
Нэмээд хэлхэд энэ гайхамшигтай ургамалд миний мэдэхгүй өчнөөн шид буй. ямартаа ч муухан бөөгөөс дээр ургамал.

шахаа гэж


шахаж дарамтлахгүй бол тэгээд хэн бөө болж амь амидарлаа түмний төлөө зориулна гэж. Шахаж дарамтлахгүй бол хэн өөрийн алдааг эргэн харна гэж. Шахан дарамтлахгүй бол хэн хар үйлийн төлөөсөө төлнө гэж. Шахаж дарамтлахгүй бол хэн өр төлөөсөө төлдөг гэж. Сайн дураараа бөө болдог онгод, тэнгэрт биеээ зориулах итгэл зүтгэл гаргах хүн байх уу. байдаггүй болхоор л онгодууд шахаа гэчийг хийдэг буйзээ. Бүр онгод ч ганцаараа шахаа дарамт үзүүлдгийн биш. хүмүүс бид өөрсдөө л өрөөлд дэмгүй явсныхаа гороор олон учиг зангилчаад эцэст нь түүндээ ончирч шахаа дарамтанд ордог шүүдээ. Тэр бүгдээ онгодруу чихээд чичлээд яахав. копаниа дампууруулах ажлаасаа гарах авгайгаасаа салах ах дүүтэйгээ муудалцсан бүхнээ өөрөөс бус өвөгдөөс боллоо гэхийн оронд өөрийнхээ хэлсэн үг хийсэн үйлдлээ эргэн харчаад дүгнэж цэгнэвэл яасын. ухаан дутаж зүтгэл хүрээгүйгээсээ болж бид алдаж унаж л байдаг шүү дээ. одоо бүр хүүхэд бүдрээд унавал онгод дэгээдээд унгачихлаа гэх нь л холгүй юм ярицгаах юм. зүгээр л хийсэн бүхний хар хор л нөмрөглөн орж ирээд буруу явсан бурууг дээдэлсэн буруу ухаарлын үрийг л үзүүлж байна шүү дээ. 1000 хүний ажил бүтэлгүйтлээ гэвэл 1 нь онгодын шахаа 2 нь тийрэнгийн явдал 700 нь өөрийнх нь алдаа 297 нь хамтран ажилах хэн нэгний буруу байгаа биз. Үнэхээр л өвөг дээд нь үрээ хүсээд тамгаа тодлоод шахаагаа үзүүлж буй бол эрчим бие сүнс сэтгэлийн өөрчлөлтөнд орж түүндээ дасаж дадаж чадахгүй амьдралын болоод өөрийнхээ учрийг олохгүй мунгинах нь байлгүй л яахав. өөр хэв маягаар өөрчлөлт хийн амтдрах гэж байгаа юм чинь тийм зүйл байлгүй л яахав. хэрвээ үнэхээр онгодын шахаа ирж л байгаа бол амьдарлын үзэл бодол тогтсон өнцгийг чинь хөндөж амьдрал хүн юмсын тухай илүү бодуулан дэнслүүлж байх шиг санагдах юм. хий юм хардаггүй маа гэхэд та маш гярхай болно. түүнээсээ болж хурц шүүмжлэгч болно. хий юм сонсдоггүй юмаа гэхэд үгийн өө андхаа байгаад хэрүүлч болно. амархан огшиж бас баш их харуусах болно. бүгдийг өрөвдөх зүхэх давхцана. алгандаа шидтэй болж гар хөл нь халуу оргих нэгэн байхад эсэргээрээ гар хөл тасарч унах гэж байгаа мэт хөрөх нэгэнч байна. сэтгэл дээр нэмэгдээд гэнт л нэг өвчин гарч ирснээ шинжилхээр алга болоод байна. эрүүл гэж бодсон эрхтэн чинь удахгүй бараг тасраад унах гэж байгаа мэт шинжлэх ухааныг төөрүүлнэ. ааш авираас чинь болж хажуу дэргэдэх чинь ч таныг ойлгохоо больно. нэгэнт ийм тийм зүйл тохиолдоод байгаа бол сонгогдчоод батлагдчаад байгаа бол тэнгэрт зүтгэж онгодод алба хааж яагаад болохгүй гэж. амьдрал эрээн бараан болоод сайн муу бөөг танихаа байгаад үүлтэй тэнгэр өөрийг нь гийгүүлэхгүй байгаа мэт санагдвал яаран шийд гаргахийн оронд сайн мууг өөрөө дэнслээд үз. бөөг тандаад ажиглаад хэд хэдэн удаа уулзаад л үз. хэн нэгэнтэй нь харьцуулаад л хар. хийсэн мөрийг нь тодлоод үз. бөө ч бай хэнч бай юу хийж аж төрж байсан бэ гэдэг нь л хэн болхийг нь хэлдэг болхоор үйлдсэн бүхнийх нь үр нь сайн муу гэдэг дэнсээнд тань буугаад л ирнэ. бичсэн уншсан ном хэлсэн үг хийсэн үйлдэл учирсан нэгэн нөхөрдөх нэгнээр нь шинжээд л хар. угтай гэдгийг тань хэлсэн бол ухааныг нь заах чадалтан уу гэдгийг ажиж анхаар ч ард урдхаа боддоо. хүний үгээр хөлөг хийчээд л залилуулчихлаа ай муу бөө гэж өөрийгээ ч өрөөл нэгнийг ч сэвтээхийн оронд учираа та өөрөө эрэлхийлж буйгаа л бүү умарт. дийлэнхдээ л хүн бөө болсон ч өөрийн арчаагүй дорой хар зангаасаа л болж ачит багшийнхаа нэрийг сэвтээдэг ч цаг бусгай болсон энэ цагт бас залилагч нар бий бий. сайн багшийг ирэлхийллээ ч хүн бүхний сурах арга өөр болхоор яг таньд тохирох багшийг та өөрөө л олж авна шүү дээ. гэхдээ тусын сэтгэлээр та өөрөө хэн нэгэнд үг хэлж үйлдэл дүүргэж үзсэн бол тэр сэтгэлийг мэдэрч та сайн багштай учирах болно. хэрвээ хүнд тус хүргэж үзээгүй бол тусалж үр шим амт саад бэрхшээлийг нь амталчаад багшаа хайхад оройтохгүй дээ.

асуугаал хариулаал

онгод болоод улаач бидний сэтгэж байгаа харж байгаа мэдэрч байгаа бүхэн өөр өөр байх юм аа. би хүн төрлөхтөн алтан байшинд амьдарвал л сэтгэл нь цадах болвуу гэж онгод тэнгэрээсээ асуулаа л даа гэтэл онгод маань хариуд нь шавар шоронд байх алтан шоронд байх 2 нэг л мэдрэмж үүсгэх учраас сэтгэл нь цадахгүй дээ гэлээ. би байшин сууцны талаар өгүүлж байна шүү дээ дээд гарвал минь гэж асуултаа тодолход -гөлөмөнд дөнглүүлсэн мэт сандал дээр хүлэгдчээд ухаанаараа аялах хүн морин дэлдээр хийсэж өөрийн билэг оюун бяр тэнхээгээр ямар их аз жаргалыг амсаж болдгийг сэтгэж чадахгүй байгаа нь харагдаж байна аа гэлээ. онгод минь тэгээд өнөөдөр бид өөрсдийгээ сайн дураар шорон мэт амьдралд урин дуудаж бодит эрх чөлөөнөөс зугтаж байна гэж үү гэхэд -эрх чөлөө гэж тодолж байгаа зүйл чинь өөрөө юу вэ ? та үрсийн тархи бүхнийг л заалгаж байна шүү дээ. алдаагаа хүртэл хохирлоор таниж чадхаа байсан та үрс эрх чөлөө гэдэг үгээ ойлгож байна уу гэх юм.
зөө дөө би мэдэхгүй юм даа мэдрээгүй зүйлээ ойлгохгүй юм даа. үнэхээр бидний тархи цоожлогдсон юм бол гадаа гэх таны чөлөөт ертөнцийг хүсээд чөлөөлөгдөж дийлэх бол уу

тэмдэглэл № өө хэд билээ

дээхэн үед нэг найз маань манай аав чөтгөр манай ээж бол бурхан би чинь тэгээд хүн шүү дээ. ээж бурхан учраас надад бүтээгчийн хүч байга энэ хорвоо дээр байдаггүй зүйлийг энэ хорвоо дээр байдаг зүйлээс босгоод ирэх чадалтай мөн манай аав чөтгөр учраас би сөнөөгчийн хүчийг хэрэглэж энэ хорвоог устгах ч боломжтой юм шүү дээ. Даан ч би хүн болхоор аль алийг нь хийхгүй залхуурдаг өөрийн онцлогтой гэж наргиа хийж билээ. Гэхдээ энэ үг зүгээр нэг цайны цагийн наргиа басан ч үнэхээр сэтгэлийг минь эзэмдсэн юм.
Үнэхээр бурхан чөтгөрийг төсөөлсөн бүхийл уран бүтээл ямарваа нэгэн байдлаар хүнийг дүрсэлсэн байдаг шүү дээ. Тиймээс өөрийгээ жаргалтай байлгаж чадах, өөрийгээ зовоож чадах тэр хүчин нөлөө хувь хүн өөрөө юм уу? гэж хариултгүй асуултийн далайд хөвөх юм.
Ромийн эзэнт гүрэн өөрийн гэх шидтэнтэй олон бурхны үзэлтэй байхдаа мандан бадарч түүнийгээ алдхад мөхөн дурсгал болсон. Энэ түүх егэптийн түүхээс ч харагдах юм. 99 тэнгэрийг мөн ийн сэтгэвээс Монголчууд бид ч олон бурханд итгэж өөрийн гэх шидтэн бөөтэй байхдаа эзэнт гүрнээ байгуулж байсан бол мөн л үүнийгээ алдхад мөхөн задарсан. Энэ бүхнээс 1ж хүн бүр өөрийн бурханлаг байдлаа олж нэгдэж нягтарч чадаж байсан тэр цаг үе хүчирхэг түүхийг бүтээж харин тэрхүү үнэнээс зугтахаар доройтлын түүх эхлээд байгаа юм биш биз гэх хардалтыг төрүүлэх юм.
Хэрвээ хэрвээ энэ цаг үед гарх гарц, дэвшил гэх зүйлийг эрэлхийлж байгаа бол арай хүмүүн бид энэ нууцлаг түүхийн жимээр ахин алхах ёстой юм биш биз.
Ямар нэгэн аврагчийг хүлээх бус өөрөө өөрсдийгээ аврах ёстой юм биш биз гэж бодогдох юм.
Хэрвээ үнэхээр дэлхийн далд хүсэл нэг хүнээр амьдарлыг аварч толгой орой хийлгэх бус нийт бүх амьд биесийн харилцан шүтэлцээний ухааныг олуулах бол яг энэ мөчид тэгвэл би хэн бас юу юм бол
ямар яах үйлдлийг хийх ёстой юм болоо.
би бусдын өмнөөс амьдрахгүй
бусад ньч миний өмнөөс амьдрахгүй болхоор энэ эрлийн утга учир хүч чадлыг хаанаас олох ёстой юм бол.
Иймэрхүү асуултан далайд сэлээд магадгүй би живж үхэх байх
аз гийвэл хариулт болсон арлийг олж ч магад.
харин та энэ далайд сэлж байна уу?

Эвтэй дөрвөн амьтан


Уншиж сурч байхдаа энэ үлгэрийг уншдаг биз дээ. Тэр үед энэ үлгэрээс юу ойлгов гэхэд эвтэй байвал алим олж идэх юм байна гэж хэлээд ангиар нэг инээдэм болгож байсан дурсамж үлдэждээ. Хожим нь энэ үлгэрийг уншаад том болсон юмуу үзэл бодолтой ч болсон юм болуу энэ үлгэрийн туулайг л нэлээд ашигч хонжооч амитан юм байна даа гэж бодох болсон.
Хари оронд өөрөөсөө зардал гаргахгүйгээр аялах боломж олдож түүнийхээ хувь хишигт үнэхээр их баярлан хөөрч үгээр илэрхийлэх шаардлага гархад энэ үлгэрийн туулай санаанд хамгийн түрүүнд орж тумбашийн туулай шиг завшиж явна гэхэд хамт аялаж байсан хүмүүс маань ямар сонин жишээ вэ яагаад тумбашийн туулай гэж гайхаж билээ. Тэгэхд нь алимний модонд заан сармагчин тагтаа нар бол заавал цамхаг болж зогсохгүйгээр хүрх боломжтой амьтад харин туулай бол мөрөөдөөд ч хүрч чадхааргүй оргил байсан шүү дээ. Түүн шиг би энэ аялалийг мөрөөдөөд ч олж авч чадахгүй надад зүүдлээчгүй хувь хишиг юм гэхэд. Миний яриаг тэд маш их гайхан эвтэй 4 амьтнийг их сонин ойлгож ээ гэж билээ.
Үлгэрийг дахин сануулхад нэг иймэрүү

Эрт урьд цагт Энэтхэгийн орны сайхан ой модонд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт амьдарч байжээ.
-Бид дөрөв эвтэй сайхан суухаас гадна, бидний хэн нэг нь ах болбол дүү нар нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь явъя гэж хэлэлцээд хэн нь ах болохыг бие биеэсээ асууж гэнэ.
Тэнд нэг том мод ургаж байжээ. Заан тэр модыг зааж:
-Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв гэжээ.
Үүнд бич хэлэв:
-Намайг жаахан байхад энэ модон миний тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв.
Туулай хэлэв:
-Намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв гэжээ.
Гэтэл тагтаа хэлжээ:
-Би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв.
Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гаргавал тэр нь өнөөх том модны үр жимсэнд хүрч авч дүү нартаа түгээн өгч ивээдэг болжээ. Тийнхүү энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэнэ.
Та энэ үлгэрийг юу гэж боддог вэ ?
Одоо би энэ үлгэрийг өөрийнхээрээ дахин бичлээ үүний дараа та юу гэж бодох бол?
Эрт урьд цагт Энэтхэгийн оронд хөгшин алимний модон доор үүрээ засан амьдрах туулай байдаг байж. Энэ хөгшин модноос үржин ургасан алимний мод ой болон тогтож тэдгээр моддоос ургах алимаар туулай болон бусад ан амьтад амь зуудаг байж гэнэ. Нэгэн өдөр догшин заан ирж алимний моддийг үндсээр нь булга цохин унгааж шүүслэг алимаар нь хооллох болж. Ойн ан амьтад дүрвэн зугтаж цөөрсөөр хөгшин модний доор амьдрах туулай, зааны дайрч унагасн модонд үүрээ зассан тагтааны дэгдээхэй унасан модонд дарагдан сүүлээ хугласан сармагчин 3 л тэр нутагтаа үлдэж гэнэ. Заан моддыг мөргөж унагаасаар тэр ойч үгүй болж гагц хөгшин мод л үлдэж гэнэ. Заан тэр хөгшин модийг хичнээн мөргөвч өндөрт ургах алим нь унахгүйн дээр үндэс нь ч үл өндийн хана хэрэм мэт тэр газраа сүндрэлсээр байв. Өлсхийн эрхэнд заан модийг мөргөсөөр мөргөсөөр байгаад ямарч хүч тэнхээгүй болов. Заанийг сулид хийн унахад хөгшин модний доороос туулай гарч ирэн чиний зогсох өдөр ийн ирэх шив. Энэ газар ямар үзэсгэлэн төгөлдөр үр жимсээр баялаг газар байлаа даа. Одоо хөгшин модноос бусад нь үгүй болж харин чи өлбөрч үхэх үүдээ өөрөө нээх шив. Чиний гайгаар энд байх ан амьтдийн хүч тэнхээтэй нь нутаг сэлгэж , өвдөж гэмтсэн нь үхэх өдрөө хүлээн янцаглаж байна. Юу хийснээ хэрхэн явснаа эргэн хар хэмээн уурсхад. Заан өнгөрснийг буцаах аргагүй тул үсчээд яахав хэмээн омгорхож туулайг тургиж хаяв. Туулай үлээх салхинд хийсэн өнхөрөвч иргэн ирээд эндээ үхэхээ чи хүлээж болно. Гэхдээ үхэхгүй байх ч арга бийг умартав хэмээгээд дэгдэн одов.
Туулай дэгдэн одож сармагчин тагтааний дэгдэйхэйг олж ирэн сульдан унасан зааны дэргэд цуглав.
Сармагчин “ Муу гамшиг чи ингээд үхэх цаг чинь болж. Энэ чиний тарьсан үрээс хоош хохчин гэж уурлахад. Харин тагтааний дэгдээхэй би өлсөөд байна гэж чанга хашгаран уйлсаар байлаа.
Туулай дэгдээхэйг аргадаад бид заанийг болиулж чадаагүй ялтай, заан эвдлэн сүүтгэсэн ялтай учраас өнөөдөр бид өлбөрөн үхэх цагаа хүлээхээс өөр гарцгүй болж. Гэвч нэг арга байна. Хэрвээ бидний нэг нь л энэ хөгшин модний мөчирт хүрж алим жисийг буулгаж чадах бол амьдрах арга ч байна гэв. Тагтааний дэгдээхэй би нисч чадахгүй болхоор боломжгүй юм байна гээд уйллаа. Сармагчин энэ муу заан миний сүүлийг хуглаагүй бол модонд авьрах амархан л байлаа гэв. Харин заан уучлаарай энэ модийг би булга татаж чадахгүй болхоор одоо ингээд дууслаа гэв. Туулай бид дөрөв эвлэрхээс гадна, бидний хэн нэг нь ах болбол дүү нар нь ахыгаа хүндлэн өргөж тааллаар нь ябал арга бий гэв. Омголон заан надаас та нар биеэр бага би та нарын ах гэв. Харин сармагчин би чамаас урьд энд амьдарч байсан нь гэв. Тагтаан зулзаг юу ч эс дугаран маш чангаар уйлав. Туулай тагтаан чихэнд үг шивнээд эргэн харж үгээр уралцах заан сармагчин хоёрт хандан
За тэгвэл хэн нь ах болохыг бие биеэсээ асууе гэв.
Заан модыг зааж:Намайг тугал байхад энэ мод надтай чацуухан байсан. Би шөргөөдөг байв гэжээ.
Үүнд бич хэлэв Намайг жаахан байхад энэ модон миний тоглож дүүлэх мөчиргүй, надтай адилхан байсан тул сүүдэр нь намайг арай чамай халхалдаг байсан гэв.
Туулай хэлэв намайг бага байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв гэжээ. Гэтэл тагтаа хэлжээ би энэ модны чинь үрийг зууж байгаад энд унагачихсан юм. Тэгээд энэ мод ургасан билээ гэв.
Ийм болохоор хамгийн ах нь тагтаа, дүү нь туулай, туулайн дүү сармагчин, отгон дүү нь заан болж таарчээ. Дүү нь ахыгаа хүндлэхээр хэлэлцсэн тулд заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Сармагчин нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ суулгав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гаргавал ийн хөгшин модны үр жимсэнд хүрч авч дүү нартаа түгээн өгч өл залгажээ. Туулай бид өнөөдөр өл залгавч маргаашийг сэтгэх учиртай идсэн алимнийхаа үрийг эндээ тарьж ургуулвал энд төд удалгүй алимний төгөл маань төлжин ургаж идэх хоолний зовлон үгүй болно гэв. Бүгд туулайн үгийг дагаж алим жимсний үрээ тарьж асран тойголж эргэн их ойгоо сэргээж дүрвэн одсон ан амьтад ч эргэн цуглажээ. Сармагчингийн сүүл эдгэсэнч, тагтаа нисэж сурсан ч, заан тэнхээжин өндийсөн ч, энэ л явдлаас суралцаж энэ дөрвөн амьтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар жаргалтай болов гэнэ. Хаяа хаяахан заан би жинхнээсээ насаа хэлсэн бол ах нь байж чадах байсан бол уу гэж боддог л юм. Харин туулай түүний түрэмгий зангаар хамгийн түрүүнд дугарах авир дээр дөрөөлж ямар нэгэн арга сийлж чадах байсан байх даа гэж бодон нэг л хариунд хүрдэг ажээ.
Гэж найруулан баяжуулав.

Жижигхээн зөвөлгөө


Хуягаа хэрхэн арчлах вээ?
Хөө хуягийг хэрхэн арчилахаа тэр бүр л мэдээд байдаггүй бололтой. Тэгхээс тэгэх гэсэн юм шиг цагаан эрвээхэй, огтоно бол бүр энэ сул орон зай дээр дамшиглаад найралчихийг яана.
Хуягны даавуун болон үсгүй арьсан дээр суусан бурантгийг сархадаар ачиж цэвэрлэнээ.
Ихэнхдээ хуяг тосон суурьтай бурантагл болох учраас сархадаар арчихад дийлэнх нь цэвэрлэгдчихнээ.
Усанд хийгээд булхуулчихий гэж санаж байгаа бол дэмий холбог зэл гээл төмөр метал эдлэл нь зэв идээд бүр арчилхад хицүү болчихдог юм.
Харин хэсэгчлээд арцтай эсвэл ганагны хандаар хэвэгчлэн цэвэрлэхийг зөвлий.
Буруу элдсэн арьс, чийг авсан эсгийнээс хачиг гарч ирж болзошгүй юм. Тиймээс арцны өтгөн хандаар арчиж цэвэрлэвэл бөөс хачиг маажуур үүсгэгч арилнаа.
Өвөл шинэ цасанд хуяг болон арьсан эдээ цэвэрлэж байгаарай.
Зүгээр нэг сэгсрээд орхих бус заавал 1-с их цаг гадаа байлгаж байж энд тэнд нуугдсан аливаа эрвээхэй хачиг бөөсний өндөг үхдэг шүү.
Төмөр болон митал эдээ шар тосоор тослоод элгээр арчиж өнгөлж заншаарай.
Зэв эдсэн бол жаахан хужир чийглээд хамбаар зүлгэвэл зэв арилдаг шүү
Зэвээ арилгасан бол тосолоод элгээр арчиж тосоо жигд тараагаарай
Өдлөг эдэнд эрвээхэй их үүрэлдж хэв бүхнээр нь өндөглөхийг яана. Угс ус шүрчихээр өд чинь хайлчихна шүү. Харин спирт нь дээр
Өд сөд үсэлэг эдлэл хэдгэлж буй газраа ойрхон хэдэн хар туглаг тавьчих эсвэл сонингийн цаасаар хамгаалж хадгалвал эрвээхэй өндгөлдөггүй гэдэг юм билээ. Энэ аргийг туршиг үзээгүй ч хүмүүс ирхээр зөвлөх л юм.
Удаан хугцаагаар хуягаа орхих гэж байгаа бол хадгалийнхаа өмнө сайн ариулаарай. За даа ариулах гэхээс илүү мах утаж болгохийн дайны удаан хугцаагаар аргал ганга арцны утааг сайн шингээгээрэй.
Гутал дотроо сонин чихиж хадгалж байхаа мартваа.
Арьсан эдлэлийг удаан хадгалах гэж байгаа бол шар тоосгоор үсгүй талийг нь үрж бай гэдэг юм билээ.
Эсвэл шар шороогоор үрж болно гэхдгийн байлээ.
Ер нь бол жаахан шар шороотой хадгална гэсэн үг
Шар тоосго гэдэг бол нөгөө зуухан дотор гал үзсээр байгаад бутарж унадаг тоосго ш дээ.
Сувьд шүр явуу хясаа чийгтэй газар нимгэрч сүүлдээ бутарч унадаг шүү. Тиймээс бас л чийгээс хамгаалж тосон давхараг үүсгэж байх даа гэмгүй шүү
Хэт их нялатал нь тослох биш шүү. Дөнгөж бүрхүүл үүсгэн тослохийг хэлээд байна аа.
Шар тос хуршсан байх тусмаа сайн гэдэг юм билээ. Өөхөн болон цагаан тосоор орлуулж байгаад бүр бөөс цагаан эрвээхээнээс салж чадахгүй юм болчихвоо.
Нөгөө зулийн гээд байдаг модний тос ч дэмий эд байлээ шүү. Цагаан эрвээхээны гол хоол болдог юм байлээ.
Бараг тэгэж баларснаас нохойн өөх гэгэддэг лаа нь урт хугцааны хадгалалтанд хамаагүй дээр.
Үслэг эдлэлээ хулсан бөөсны самаар самнаж байгаарай.
Авдар савандаа даавуун уутанд хийсэн давс 4 талд нь хийж байвал төмөр эдэлэл чинь зэврэх нь бага.
Чийгнээс хамгаална гээд зарим хоол эдлэлээс гарч ирдэг ууттай бөөрөнхий зүйл байдагдаа тэрийгч бас хадгалах сав баглаандаа байлгаж байхад хортон шавьж нээх үржээд байдаггүй юм билээ.
Удаан бариагүй хэц уярчихсан байдагдаа. Шар сүү юм уу айргаар дэвтээж сайн шалааж байгаад жаахан нарад сэврээгээд чийг нь дэгдээд эрхээр нь шар тосоор давхраг үүсгээд аргалийн утаан дээр жигд ээвэл зүгээр эргээд сэргэдэг юм билээ. Хандгай буга чоно баавгай хэцтэнгүүд энэ зовлонг мэдэх бизээ. Хэцнийхээ хүрээ модийг болон тойвуураа тосолж байхгүй бол хагарч эвдэрдэг шүү.
Олон зэмсэгтэй бардаг ч ялгаагүй тослож байгүй бол хугардаг.
Нумныхаа хөвчийг таьж хадгалж байгаарай. Үгүй бол бас л хугарчихна. Бас үргэлж хөвч нь тавиатай байвал хатуурдаг тул хаяа нэг тосолж байгаад хөвчиж татаж байхаа мартуу зай.
Хутга илд гээд хуйтай эднийхээ хуйд нь хусний үйс хийж хадгалж байвал өнгө алдаж гундахгүй.
Цагаан үнсийг элгэн алчуур дээр сайтар нунталан тавиад ирт зэмсгээ өнгөлж байгаарай.
Заза дараа санахаараа өөр юуг яаж арчилж хадгалдаг тухай нэмж бичнээ.

Хуяг хувцас онгод хэрэгслийг амилуулах зан үйл


Дархад ёсонд бөөгийн зам заах ёсыг үйлдэх өдрийн өмнөх нар шингэх үед бөө дээл, гутал, малгай, хэнгэрэг, орбо хуур болон онгодын хэрэгсэл цөм бэлэн болсны дараа багш бөө шавийнхаа өмсгөл, хэрэгсэл, онгодын хөргүүдийг “амилах ажил”-д орно. Энэ ажлын бэлтгэл болгож тэр өдрийн үдээс өмнө хонины хонго, шаант чөмөг, уураг сүүл гурван өндөр хавиргыг чанаж хус модон шоронд шорлоод онгодын өмнө аягатай сүү, хадгийн дэргэд тавьсан байна. Тэгээд өмсгөл хэрэгслийг амилахдаа шавийнхаа бөө гутлыг зөрүүлэн тавиад дээр нь хэнгэрэгийн толио талыг нааш харуулан тавьж, бүрээсгүй талаас нь дээлийг нөмөргөж баруун ханцуйг урагш бөгтөргөн, аманд нь орбыг нь тавиад, хэнгэрийн дээд тал дээлийн захны тус газар малгайг нь нааш харуулан тавьж өмнүүр нь сая хөрөглөсөн онгодын шинэ хөргүүдийг бөгтөргөн, хэнгэрэг дотор хуурыг нь тавьж, хэнгэрэгийн цулбуураас багш бөө зүүн гартаа барьж хуяг хувцасгүйгээр хоёр гурван онгод дуудаж бөөлнө. Энэ үед амилж буй өмсгөл хэрэгсэл онгодын хөргийн дор болон багшийн дор цагаан эсгий юмуу ам даавуу дэвссэн байна. Багш бөө ийнхүү бөөлж байхдаа урьд бэлтгэсэн шортой махаараа шинэхэн хэнгэрэг хуяг хувцас, орбо, онгод тэргүүтнийг арчиж мялаах үйл үйлдэнэ. Энэ нь өмсгөл хэрэгслүүдийг тухай тухайд нь эзэн онгодтой болгож буй хэрэг болно.
Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ.
Хуяглах-Бөөгийн өмсгөл хувцасыг хуяг гэж нэрлэдэг. Бөөгийн хуяг нь онгод дуудаж засал хийж байх үед уул ус газар дэлхийн эзэн савдагууд болон тийрэн чөтгөр бусад бөө нарын онгод сахиусын дайрлагыг хамгаалах зорилгоор өмсдөг. Хуягт олон зүйлийн хамгаалах хэрэгслүүд хадагдсан байдаг.
Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй.
Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг.
Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ.
Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг.
Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа.
Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.
хүн дамжуулсан тул эх сурвалжийг нь мэдэхгүй байна. гэхдээ давгүй мэдээлэл гэж бодлоо
сайн уу


уучлаарай олон жил болж шүү
Би гэдэг хүн нууц үгээ нэг буултын дараа мартчихаад одоол эргэн санаж блогоо олж авж байга минэ энэ. Бараг 4 жил болчихсон байна шүү. Миний амьдралд гэрэл гэгээ тэмүүлэл, уйтгар гуниг харуусал, эрээн бараан ухаарал, урам зориг хүч өгсөн олон дурсамжаас эдгээр жилүүд маань бүрдлээ. Цаашид блогоо хөтлөх бөгөөд сахилага бат тун чиг муутай улаач миний паян ухаарал өвгөдийн маань үг сургааль таньд нэгэн шинэ өнгийг өгч байвал болоо доо.

өө тийн харамсалтай зүйл ч бий
онгодоосоо нэгийг алдсан. блог дээр сургааль үгээ үлдээсэн гунгаа өвгийнхээ сайхан ухааныг өгүүлж чадахгүй л болох шив. энийг чинь заа байз юу гэдэг билээ дээ онгодоо баалуулах гэдэг бил үү? заза аятай сайн улаач байгаагүй болхоор энэ мэт шийтгэл амсдаг л юм байна. тэгэж байгаад энэ дурсамжийг хулаалцана аа.

нээрэ өнөөдөр гэнт яагаад пас кодооо санасан юм бол сонин юм шүү
ахиж мартахгүйг хичээнэ